Алдарт "Ногоон зурвас" кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

2020-09-24, 15:05
12,923

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж чадсанаараа "Ногоон зурвас" тэргүүлэх болно. Ингээд энэхүү кино хэрхэн бүтсэн тухай мэдээллийг хүргэж байна. 

Алдарт "Ногоон зурвас" кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

  • "The Green Mile" зураг авалт эхлэхээс өмнө найруулагч Фрэнк Дарабонт алдарт Стивен Кингийн өөр нэг зохиол болох "Шоушенкаас оргосон нь" бүтээл дээр ажиллаж байсан юм.
  • Дарабонт шинэ киноны шрифтийг 2 сарын хугацаанд бичжээ. Хэдий богино хугацаа байсан ч Стивен Кинг болон киноны продюсерт түүний зохиол таалагдсан байна. Найруулагч анхандаа Том Хэнксийг гол дүрд тоглуулахыг хүсэж байсан ч Том эхэндээ зөвшөөрөөгүй байна.

  • Том Хэнкс өмнө нь "Шоушенкаас оргосон нь" кинонд тоглохоос татгалзаж байгаад зөвшөөрсний нэгэн адил энэ удаа мөн л "гуйлгаж" байж зөвшөөрсөн байна. Гэхдээ үүнээс илүүтэй Жон Коффигийн дүрд тоглох жүжигчнийг олоход хэцүү байсан юм.
  • Киноны зохиолоор бол Жон Коффи 150 кг жинтэй, хоёр метрээс дээш өндөртэй хар арьст хүн байх ёстой байжээ. АНУ-д том биетэй хар арьст эрийг олох нь тийм ч хэцүү ажил биш юм. Анх энэхүү дүрд Шакил О'Нилыг тоглуулахаар сонгож байсан ч түүнд жүжиглэх авьяас дутагдсан байна. 

  • Энэ дүрийг Майкл Кларк Данканд өгсөн бөгөөд тэрээр Коффи-гийн дүрд дурлаж,  тоглохоор болсондоо ихэд баярлаж байсан ажээ.

  • Киноны ихэнх үйл явдал шоронд болдог ба Теренс Марш зураг авалтыг хариуцаж байсан юм. Тэрбээр Фрэнк Дарабонттой хамт "Шоушенкаас оргосон нь" дээр ажиллаж байсан бөгөөд шорон дахь зураг авалтаараа мэргэшсэн байсан гэж хэлж болох юм. 
  • Марш өөрийн бизнест маш хариуцлагатай хандаж байв. Зураг авалтын үеэр тэд заримдаа өөрсдийгөө жинхэнэ шоронд байгаа юм шиг мэдэрдэг байсныг зураг авалтын багийн гишүүд тэмдэглэжээ.

  • Жон Коффигийн оролцсон зураг авалт дээр бага зэрэг хүндрэл гарсан. Учир нь Данкан том биетэй залуу байсан ч сценарийн төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байсан тул түүний хэмжээг онцлон харуулахын тулд тайзны чимэглэлийн зарим элементийг багасгах шаардлагатай байв. Жишээлбэл, түүний шоронгийн ор, киноны гол элементүүдийн нэг болох цахилгаан сандал зэргийг жижигрүүлжээ.

  • Энэхүү киноны тухай ярихад ноён Жинглсийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ийм авьяаслаг хулганыг олох боломжгүй байсан юм. Зураг авалтад 30 орчим хулгана хамрагдах ёстой байв. Гэхдээ 30 хулгана ч гэсэн хангалттай "авьяасгүй" байсан тул тэднийг сургах ёстой болж байжээ.
  • Хэдийгээр зохиолын дагуу хулгана үхсэн ч зураг авалтын үеэр нэг ч амьтан гэмтээгүй байна. 

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()