Буудал оролгүйгээр "амжуулах" хүсэлтэй залууст зориулсан тусгай бүхээгнүүд Берлинд нээгдэнэ

Биеэ үнэлэлт нь өдгөө Европын олон орнуудад хүлээн зөвшөөрөгдөх болсон билээ. Жишээлбэл: Берлинд гэхэд биеэ үнэлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ч "шөнийн эрвээхийнүүд" цагдаа нар болон оршин суугчдад багагүй асуудлыг дагуулж байгаа гэнэ. Учир нь тэд сексийн үйлчилгээ үзүүлэх тусгай өрөө, байр байхгүй учир орцны үүд, хонгил гэх мэт газруудад үйлчилгээ үзүүлдэг аж. 

Буудал оролгүйгээр "амжуулах" хүсэлтэй залууст зориулсан тусгай бүхээгнүүд Берлинд нээгдэнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг олж, гудамжинд тусгай "секс бүхээг" байрлуулахаар болжээ. Уг бүхээг нь дотроо түгжээтэй, нэмэлт хаалгатай байх гэнэ. Гэхдээ ийм зүйлс Нидерланд, Швейцарь болон Германы зарим хотуудад аль хэдийн ашигладаж байгаа юм.

Цюрих дахь секс-өрөө

Бусад хотуудын секс бүхээгээс ялгарах онцлог гэвэл Берлинд тэдгээр нь хотын захад нууц газар бус харин хотынхоо төвд, Курфюрстенштрасст байрлах гэнэ.

Оршин суугчдын хувьд хүссэн газраа өөрийн хэрэгцээг хангаж буй залуус асуудал болоод байгаа аж.

Курфюрстенштрасст биеэ үнэлэгчид өдөр шөнийн аль ч цагт зогсдог бөгөөд сексийг тэд түргэн хоол мэтээр хүлээж авдаг байна.

Секс өрөөг биеэ үнэлэгчид төдийгүй бүх хүмүүс ашиглах боломжтой

Берлиний биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн ихэнх нь Ази болон Зүүн Европоос ирсэн цагаачид байх болжээ. Тэдэнд тусгай газар гэж байхгүй учир хотын хаа сайгүй явж үйлчлүүлэгч хайдаг бөгөөд энэ бүхнийг хүүхдүүд харж байгаа нь хамгийн аймшигтай.

"Энэ бол бүхий л хотын хувьд үнэхээр гамшгийн зүйл юм. Хотын төвдөө ийм замбараагүй байх нь утгагүй" хэмээн нэгэн оршин суугч сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа дурджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()