Төвөдөөр аялсан нь (1-р хэсэг)

2013-06-15, 03:52
22,378
...Тэр зүүдэнд би уулын бэлээр сарлаг тууж байсан, бас чиг байгалийн сайхныг бахдан биширч, аанай тэрхүү гайхамшигт өвөрмөц тогтоцод бараг согтоод гуйван явах юм. Бас болоогүй баруун гартаа гэрэл зургийн аппаратаа, харин нөгөө гартаа бортогтой ус барьчихсан алхсаар л байлаа. Байгалийн өвөрмөц дүр төрх, цэнхэрлэн харагдах тэнгэр, хөвөн үүлс, тохой толгодыг бүгдийг нь гэрэл зургийн хальсанд буулгаж явлаа. Гэтэл тэртээ алсад тэнгэр баганадсан өндөрт цасан малгайтай, мөнх өвгөн уул, цэнхэр тэнгэртэй ханьсан үүлсийн дундаас зэрэглээтэн байх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Ухаандаа тэр бол нөгөө миний бодон бодон зүүдэлсэн "Эврест" оргил байх юм гэж хэн мэдэх билээ. Үүгээр миний адал явдал эхэлсэн гэж хэлж болно.
Төвөдөөр аялсан нь (1-р хэсэг)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лхаса хот



Төвөдийн шүтээн Потала ордон. Энэ Лхаса хотод Потала ордоноос өндөр байшин, байгууламж нэг ч байхгүй, байж ч болохгүй.



Лхаса хот бол Төвөдийн өөртөө засах районы төв бөгөөд бүх улс төр, эдийн засаг, соёл, зам харилцааны төв, 1300 гаруй жилийн түүхтэй хот.



Потала ордоны урдуур Лхаса хотын төв зам байх, тэр төв өргөн чөлөөний нэрийг “Бээжин өргөн чөлөө” гэнэ. Ингэхэд манай Улаанбаатар хотын төв өргөн чөлөөг юу гэж нэрлэдэг билээ? Энхтайван? áилүү Чингис билүү?



Лхаса хотод Потала ордоны дараа орох хоёр дахь өндөр байшин бол 16 давхар оффисын барилга. Энэ нь Хятадын цагдаагийн төв оффис.



Потала ордон нийт 2000 гаруй өрөө, тасалгаатай бөгөөд олонд мэдэгдээгүй нууц өрөөнүүд ч цөөнгүй бий гэх.



Потала ордон бол Төвөдүүдийн шүтээн бөгөөд уг ордоны гадуур нь 2 тойрог замтай. Явган, мөлхөө, сунан мөргөж (хэвтээ) бүх хэлбэрээр ордоныг тойрч мөргөх сүсэгтэнүүдийн цуваа тасрахгүй.











Энэ залуу Потала ордоны зүг гэрээсээ гараад 1 жил 2 сарыг үдсэн гэх. Ирэхдээ зөвхөн сунан мөргөсөөр ирсэн байгаам.



Сунаж мөргөхдөө дух, хамрын үзүүрээ шаланд (газарт) наах юм. Түүний дух эвэршиж, чулуужсан харагдаж байлаа.





Потала ордоны орой дээр хэт том БНХАУ-ын далбаа байх агаад.“Тоон дотор үсэг цохиж явна уу” л гэлтэй ямар ч зохимжгүй санагдсаныг нуух юун.



Тэдний нийтлэг төрх нь Монголжуу царай, урт үс, халуунд ч зузаан дээл, бүрх малгай өмсөнө.





Хятадын бусад хотуудын нэгэн адил Англиар хаягжилтаа хийх дуртай ч үг үсэг, бичиглэлийн алдаа гэж найгүй ...





Тэдний зургийг авна гэдэг тун бэрх. Камер өөрлүү нь чиглэсэнийг мэдэнгүүт нүүрэ эдараад ум хумгүй зугтана. Ихэнх зургаа Paparazzi байдлаар авч явлаа.

Дээрх зургууд бүгд Canon брендийн аппарат, дурангуудаар авагдсан бөгөөд аялалыг эхнээс дэмжиж ирсэн Canon төв, Соёмбо даатгал компаний нийт хамт олонд талархал илэрхийлж байна.

Дээрх зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зѳвшѳѳрѳлгүйгээр ВЭБ САЙТ, СОНИН, СЭТГҮҮЛ, РЕКЛАМ, ТЕЛЕВИЗ, ҮҮСМЭЛ БҮТЭЭЛ зэрэгт ашиглахгүй байхыг хүсье.

Аялалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/alexsphototour

www.alextumee.com хаягаар.

Үргэлжлэл бий...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()