Тоонууд орон орны соёлд ямар утгыг илэрхийлдэг вэ?

Эрт дээр үеэс эхлэж тоог чухалчлан авч үздэг байсан. Ромын үндсэн тоо байгаагүй үед ч хүмүүс тодорхой тоо ширхгээс айдаг байсан бөгөөд энэ тал дээр мухарлан сүсэглэдэг байжээ.  Бид эдгээр тооны зарим нэгийг нь сайн мэдэх боловч заримыг нь төдийлөн мэддэггүй. Жишээлбэл: Хэрвээ Хятадад 4-р давхар гэж байхгүй бол та битгий гайхаарай. Энэ нь муу ёрыг бэлгэддэг гэнэ.

Тоонууд орон орны соёлд ямар утгыг илэрхийлдэг вэ?

Гурав

“Бурхан гурвын тоонд дуртай” хэмээх өгүүлбэр барууны христийн ертөнцөд их алдартай бөгөөд мөн “сайн сайхан бүхэн 3 зүйлээс бүрддэг” гэдэг.

Энэ тоо нь Швейцарь улсад  азын тоо гэж тооцогддог.

Үүнээс гадна Солонгост тэнгэр газрын хоорондынг захирах эрх мэдлийг (1 гэдэг нь солонгосын соёлд тэнгэр, хоёр гэдэг нь газрыг илэрхийлдэг бөгөөд нэмээд 3 гэсэн тоо гарч байгаа юм) эзэмшсэн гэсэн утгыг илэрхийлнэ.

Италичууд 3-ын тоог тэнцвэртэй байдал, хүчтэй холбож тайлбарладаг.

Харин Япон, Вьетнам болон бусад азийн орнуудад 3-ын тооноос аль болох татгалзахыг эрмэлздэг бөгөөд ялангуяа гурвуулаа зураг авахуулахаас цээрлэдэг. Эртний мухар сүсэгт 2 хүний голд зогсож буй хүн заавал амь насаа алддаг гэнэ.

Гурав

Дөрөв

Хэрвээ та Хятад орныг зорих юм бол ихэнх олон давхар барилгуудад 4-р давхар гэж байхгүй байгааг анзаарна. Учир нь хятад хэлэнд 4-ийн тоо “үхэл” гэдэгтэй ойролцоо сонсогддог. Тийм учраас 3-р давхрын дараа шууд 5-р давхар үргэлжилдэг бөгөөд 4 гэсэн тооны оронд англи F үсгийг ашиглана.

Хятадын соёл маш ихээр нөлөөлсөн бусад азийн орнууд ялангуяа Япон, Өмнөд Солонгост энэхүү сүсэг бий. Харин Герман болон Ирландад 4-ийн тоо нь аз жаргалыг бэлгэддэг байна.

Дөрөв

Долоо

Ихэнх орнуудад 7-ийн тоог азын тоо гэж үздэг. Жишээлбэл: Солонгост 7- ийн тоо амжилтыг бэлгэддэг. Барууны орнуудад эрт дээр үеэс 7-ийн тоог 7 гариг, дэлхийн 7 гайхамшиг,  7 хар нүгэл, Бурхан ертөнцийг бүтээхэд 7 хоног шаардагдсан гэх зүйлстэй холбож аз жаргалын бэлгэдэл хэмээн үздэг байна.

Харин Хятад, Тайланд болон Вьетнамд 7 тоог азгүй гэж үздэг аж. Учир нь энэ тоог нас барагсаддаа хүндэтгэл үзүүлдэг 7 сартай холбосон байна. Хэрвээ нас барагсдад хүндэтгэл үзүүлэхгүй бол тэд насан туршдаа амьд үлдэгсдийг дагана гэсэн ойлголт бий.

Долоо

Найм

Дорнын ихэнх орнуудын хувьд 8-ын тоо нь аз жаргалыг бэлгэддэг. Ялангуяа Хятад улсын хувьд 8-ын тоо нь “баялаг” гэдэг үгтэй ижил сонсогддог байна.  Тиймээс Хятадууд 8 давхар барилга барихыг илүүд үздэг бөгөөд 8 давхарт байрлах орон сууц нь нэлээд үнэ хүрдэг аж.

2008 оны Бээжингийн олимпын наадам энэ шалтгаанаар орон нутгийн цагаар 08:08:08-д эхэлсэн байна. Японд ч гэсэн 8-ын тоо бичиглэлээрээ “баялаг” гэсэн утгатай аж.

Найм

Ес

Японд нисэх онгоцны буудал дээр, эсвэл эмнэлэгт 9 гэсэн дугаартай өрөө байх нь юу л бол. Учир нь Япон хэлэнд 9-ийн тоог илэрхийлдэг үг нь “тамлан зовоолт” гэдэгтэй ойролцоо сонсогддог.

Харин Хятад улсын хувьд 9 нь "хааны тоо" учир аз жаргал, эрх мэдлийг бэлгэдддэг. Мөн Норвегичуудын хувьд 9-ийн тоо ариун тоо юм.

Ес

Арван гурав

Барууны соёлд 13-ын тоо нь хамгийн “азгүй, муу ёрын” тоо юм. Библид дурддагаар Сүүлийн зоогийн үед Есүсийн хамтаар ширээний ард 12 элч сууж байсан бөгөөд тэдний дунд түүнэс урвасан Иуд Искариот байсан юм.   

Өөр нэгэн хувилбар бол 1307 оны 10-р сарын 13-ны баасан гаригт Загалмайтны дайчид болон тэдний дагагсдыг барьж, эрүүдэн шүүх шийдвэр гарсан байна.

Ерөнхийдөө дэлхий даяар 13 гэх тоо нь хүн бүрийн айдсыг төрүүлдэг. Хятад болон Японы 4, 9 гэсэн тооны адилаар Европын ихэнхи оронд 13 давхар гэж байхгүй бөгөөд энэ тоог  12А, 12-1 мэтээр орлуулсан байдаг аж.  Гэхдээ Италичуудын хувьд 13-ын тоо нь ариун Антонийтой холбоотой учир тэд энэ тоог аз жаргалын тоо гэж үздэг байна.

Арван гурав

Арван долоо

Италид та 17-ын тоотой бараг л таарахгүй бөгөөд ялангуяа Ром тоогоор бичсэн нь бараг үгүй. Учир нь 17  нь XVII гэж бичигдэх бөгөөд байрыг нь солих юм бол VIXI буюу латин хэлнээс “би амьдарсан” гэх утгатай болох аж. Мэдээж, амьдрал гэдэг үг өнгөрсөн цаг дээр тийм ч таатай сонсогдохгүй. Тиймээс булшны чулуун дээр энэ тоо элбэг тохиолдоно.

Арван долоо

Хорин зургаа

Өмнөд болон Төв Америкийн уугуул иргэд 26-ийн тоог азгүйтлийн тоо хэмээн үздэг учир ашиглахаас зайлсхийдэг. Судлаачдын үзэж байгаагаар 26 тоотой холбоотой маш олон таагүй зүйлс индианчуудын түүхэнд тохиолдож байсан гэнэ.

Хорин зургаа

Гучин ес

Афганистанд та 39 гэсэн тоотой таарахгүй.  Учир нь 39 гэсэн тоо нь Афганистанд “үхсэн үхэр” гэж байгаа мэт сонсогддог аж.

Гучин ес

666

13 тооны адилаар өрнийн орнуудад 666 тоог муу ёрын тоо хэмээн үзэж, аль болох зайлсхийдэг.  Учир нь 666 гэсэн тоо нь Христийн шашинд Сатаны дагагч буюу Антихристийн бэлгэдэл юм. 

Харин Хятадуудын хувьд энэ нь амжилтыг бэлгэддэг байна. Тиймээс Хятадууд утасны дугаар, машины дугаар сонгохдоо 666 гэсэн тоо оруулахыг хичээдэг аж.  Мөн 666 орсон дугаар худалдаж авахдаа багагүй мөнгө зарцуулдаг гэнэ.

666

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()