Г.Сэргэлэн: Эрдэст ус нь хоол задалж өгдөг ферментүүдийг идэвхжүүлэх үүрэгтэй

Г.Сэргэлэн: Эрдэст ус нь хоол задалж өгдөг ферментүүдийг идэвхжүүлэх үүрэгтэй

Хоол боловсруулалт талаасаа, өдөр тутмын амьдралдаа ус тогтмол ууж хэвшвэл олон талын сөрөг нөлөөллүүдээс өөрийгөө хамгаалж чаддаг байна. Энэ талаар Гастроэнтерологи эмч Г.Сэргэлэнтэй ярилцлаа.

Ус нь хүний бие махбодид цусаар шим тэжээлийг зөөвөрлөх, бөөр ялгаруулах системийн хорт бодисыг гадагшлуулах тун чухал үүрэгтэй. Зарим хүний бие организм нийлэгжүүлдэггүй эрдсийг дотроо агуулж байдаг.

Тэр дундаа “Эрдэст ус нь нойр булчирхайнаас хоол боловсруулахад ялгарч байдаг, хоолыг задалж өгдөг ферментүүдийг идэвхжүүлэх үүрэгтэй. Магни, хлор гэх мэт эрдэсүүд нь өтгөн хаталтаас сэргийлэх, өтгөний тогтоцыг нь зөөллөж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад тусалдаг. Мөн сульфат нь цөсний ялгарлыг сайжруулж, цөсний хүүдийн хөдөлгөөн зохицуулалтыг нэмэгдүүлэх замаар чулуу үүсэх эрсдэлээс сэргийлнэ. Та бидний уух дуртай “Хужирт” эрдсээр баялаг ус нь дээрх амьд элментүүдийг өөртөө агуулж байдаг учраас таны хоол боловсруулах эрхтний хамгийн сайн эмч болдог гэсэн үг юм.  

Бид ус уух нь сайн гэж мэддэг. Гэхдээ хэдий хэмжээтэйг, хэдэн цагт уух вэ гэдэг нь чухал . Жишээлбэл, өглөө босоод хоол цайнаасаа 30 минутын өмнө 2 аяга бүлээн ус уучих юм бол тэр өдрийн туршид энерги тань хангалттай сайн хадгалдагддаг. Мөн өдрийн 15.00 цагт ус ууж хэвших нь олон талын ашиг  тустай байдаг. Учир нь үдээс хойно болоод, унтаа байдалд орсон хүний бодисын солилцооных нь эрчим буураад эхэлдэг байна. Яг энэ үед нь ус уугаад өгөх юм бол янз бүрийн амттай юм идсэнээс илүү эрч хүч нэмэгдэн, хоолны шингэцийг хурдасгаж, таныг эргээд сэргэлэн цовоо болоход тусалдаг юм.”

Хүний биеийн гадаад гоо үзэсгэлэн дотор эрхтний эрүүл ахуйтай салшгүй холбоотой гэдэг. Тэгэхээр бид эрдэс бодисоор баялаг Хужирт ус ууж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм бол эрүүл, урт удаан насыг өөртөө бэлэглэж чадна гэдгийг хэлмээр байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.