Хэрэв та бидний гэдэсний организмууд нь зөвхөн ялгадсыг нягтруулах ажилд оролцдог гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Хэдийгээр энэхүү үйл ажиллагаа нь ашигтай боловч үнэ цэн нь урьд өмнөх шигээ байхаа больжээ. Бактери нь өдгөө хүний илүү үнэ цэнэтэй "найз" болсон бөгөөд тэднийг нэг төрлийн "бие организм" гэх газрын хувьцаа эзэмшигчид гэж нэрлэх боломжтой юм.
Аливаа хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил бактериуд нэгдэж, аж ахуйн нэгжийн хувь заяаг хамтдаа өөрчлөх боломжтой байдаг. Бактериуд нь зөвхөн дотоод үйл явц төдийгүй зан авир, тэр байтугай хүний хувь тавиланд нөлөөлдөг болохыг эрдэмтэд саяхан баталжээ. Бичил биетэн ба хүний тархины хоорондох анхны холбоог Калифорнийн их сургуулийн микро-биологич Кирстен Тиллиш нээжээ.
Доктор Тиллиш микрофлорт нь "Бактероидын" нян ихээр агуулагддаг эмэгтэйчүүдээс бодлогогүй үйлдэл болон сэтгэл хөдлөлөө шууд гаргах үйл явц нь бага болохыг олж нээжээ. "Превотелла" бактерийн тархалт нь огт эсрэг дүр зургийг харуулсан байна. Уг бактери ихтэй эмэгтэйчүүдийн хувьд зан чанарын хувьд илүү хатуу бөгөөд уур бухимдал ихтэй байсан ажээ.
Америк эмэгтэйн нээлт анх шинжлэх ухааны ертөнцөд хүчтэй сэтгэгдэл төрүүлээгүй юм. Гэвч тун удалгүй Филадельфийн Ариун сүмийн их сургууль Тилллишийн дүгнэлтийг баталж, энэ нь хүн бүрийн сонирхлыг төрүүлжээ.
Филадельфид туршилтын амьтдын биед янз бүрийн бактери тарьсан байна. Зарим бичил биетүүд олон тооны хэмжээгээр хөгшин амьтдад оюуны хомстол болон хий юм харах үзэгдлийг үүсгэдэг болох нь тодорхой болсон юм. Сарын өмнө Калифорнийн Технологийн хүрээлэнгийн доктор Гил Шарон аутизмтай хүмүүсээс микрофлор авч хулганад шилжүүлсэн. Үүний дараа хулгана нь аутизмтай болсон нь олон тооны туршилтаар батлагдсан юм.
Туршилтын амьтад болон хүний сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлж болох гурван төрлийн бактерийг тогтоосон боловч тэдний үйлчлэх механизм нь мэргэжилтнүүдийн хувьд нууц хэвээр байна. Хэрэв та ямар нэгэн тэнэг үйлдэл хийсэн бол толгойгоороо биш гэдэс дотроороо бодож байсан байж болзошгүй.