Эвдокси Яао нь Кот-д'Ивуар улсад амьдардаг бөгөөд Африкийн өнцөг булан бүрт буй эрчүүд түүнийг мэддэг. Тэрбээр загвар өмсөгчөөр ажилладаг, блог хөтөлдөг, телевизийн шоу нэвтрүүлэгт оролцдог мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг байна. Ерөнхийдөө тэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэртэй, ажил хэрэгч, хөрөнгө чинээтэй нэгэн. Гэвч саяхан болтол Яао хувийн амьдралдаа азтай байгаагүй бөгөөд найз залуучууд нь түүний хажууд хэт цайвар харагдаж байсан тул хосууд хурдан салж сарниж байжээ.
Гэвч 8-р сарын сүүлчээр сэтгүүлчид Эвдокси дахин найз залуутай болон түүнтэйгээ гэр бүл болохоор харилцаатай болсныг нь мэдсэн ажээ. Яаогийн шинээр сонгосон хүн нь гаднаа "гяланцаг" биш ч гэсэн олонд танигдсан, бие даасан хүн юм. "Африкийн Кардашиан" -ы шинэ залуу бол Гвинейн реппэр Гранд Пи (Мусса Сандиана Каба) бөгөөд Төв ба Баруун Африкт ихээхэн танигдсан нэгэн юм.
Гранд Пи нь ховор тохиолддог генетикийн эмгэгтэй төрсөн тул хүүхэд шиг харагддаг байна. Түүний найз охин нь түүнээс хоёр дахин өндөр юм. Гэсэн хэдий ч хосууд огт ичиж зовдоггүй бөгөөд гудамжинд болон янз бүрийн арга хэмжээн дээр хэвлэлийн камерын өмнө хамтдаа гарч ирдэг байна. Яo-ийн Instagram-д олон тооны тэдний хамтын зураг байдаг бөгөөд хаяг нь сая гаруй дагагчтай ажээ.
Ийм уламжлалт бус хосууд интернетэд бусдын ярианы сэдэв болсон нь ойлгомжтой. Яао, Гранд Пи нар хэдэн мянган шүүмжлэгчдийн бай болжээ. Реппер бүсгүй найз бүсгүйгээ фэйсбүүкийн зургийн дор “миний хүүхэд” хэмээн нэрлэсэн нь хэрэглэгчдийг маш их "хөгжөөсөн" байна.
Ихэнх хүмүүс загвар өмсөгч, одой хүн шиг харагддаг реппэр хоёрын чин сэтгэлд итгэж чадахгүй байгаа ажээ. Эдгээр хүмүүс бүхэл бүтэн шуугиан тарьсан роман нь хоёр алдартны бусдын анхаарлыг татах гэсэн алхмаас өөр зүйл биш гэж үзэж байгаа юм.
Эх орондоо хөгжмийн урлагт мэдэгдэхүйц өндөр амжилтад хүрсэн Гранд Пи Бүгд Найрамдах Гвиней улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа ажээ.
Гэхдээ хосууд бүх цуурхлыг эрс үгүйсгэж, тэдний зүрх сэтгэл хайраар нийлсэн гэж мэдэгдэж байгаа юм.