Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхдээр тодорч байсан охин өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

10 настайдаа "Америкийн хатан хаан" болж байсан үзэсгэлэнт бяцхан охин Эдэн Вуд 15 нас хүрчээ. Бяцхан охин багаасаа л загварын ертөнцөд хөл тавьсан, харин 15 насандаа гоо үзэсгэлэн төгс хэвээрээ байгаа болов уу? Хамтдаа харцгаая.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхдээр тодорч байсан охин өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Эдэн Вуд 10 настайдаа л “Америкийн хамгийн үзэсгэлэнтэй бяцхан охин”-оор шалгарч байсан. Ингээд л Эдэн Вуд дэлхийн хамгийн алдартай хүүхдүүдийн нэг болжээ.

Эдэн Вуд 2005 оны 02 сарын 18-нд Америкийн Арканзаст төрсөн. Багадаа алдар нэрэнд хүрч, Queen America-д оролцохдоо л зохион байгуулагчдынх нь хараанд өртсөн гэдэг.

Гэвч 6 настайдаа сургуульд орохдоо моделийн карьераа орхиж байгаа талаар түүний эцэг эх зарлаж байсан юм.

Моделийн карьераа орхисон ч олон түмний дунд алдартай нэгэн хэвээрээ үлдсэн Эдэн Вуд хөгжмийн салбарт хүч үзэхээр болсон. Хэдийгээр түүний хувьд шинэлэг, туршлагагүй салбар боловч түүний дагагчид халуун дотноор хүлээн авч дэмжжээ. Ингээд анхны уран бүтээл болох “Cutie Patootie” дуугаа 2011 онд цацаж фэнүүддээ хүргэж байсан билээ.

Эдэн Вуд одоо дөнгөж 15 настай ч түүний авсан шагналуудыг тоолж баршгүй юм. Өөрийн Инстаграм хуудсандаа 56 мянган дагагчтай залуухан од маань дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охиноор ч шалгарч байсан удаатай.

Оролцож байсан гоо зүйн тэмцээнээсээ нийтдээ 300 гаран шагнал өргөмжлөлийн эзэн болж байсан. Гэсэн ч Эдэн Вуд авч байсан шагналууддаа хэзээ ч их зан гаргаж хамраа сөхөөгүй юм. Түүний оронд нэг талын мэргэшсэн чадвартай болох тал дээрээ анхаарчээ.

2014 онд "The Little Rascals Save The Day" кинонд Дарлагын дүрийг бүтээснээсээ хойш дахин дэлгэцийн уран бүтээлд оролцоогүй. Өдгөө Эдэн Вуд хувийн Youtube суваг болон Инстаграм хуудсаа идэвхтэй хөтөлдөг ба влог бэлтгэн оруулдаг байна.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()