1
Тэнүүлч Чарли (1920-1930 он)
Чаплиныг Холливудын түүхэн дэхь хамгийн анхны хүн бүрийн хайртай дүрүүдийн нэг гэхэд болно. Тэрээр хамгийн анх 1921 онд “The Kid” кинонд дүр бүтээснээр олны танил болсон бөгөөд хэнд ч муу санадаггүй, сайхан сэтгэлтэй, зөвхөн өөрийнхөөрөө амьдардаг “Тэнүүлч Чарли”-ийн дүрийг уг киноноос харах боломжтой юм. Чаплины тоглосон бүх кино үргэлж аз жаргалыг мэдрүүлдэг учир үзэгчид кино төдийгүй амьдрал ч гэсэн аз жаргалтайгаар төгсөнө гэдэгт итгэлтэй болдог байна. Энэ үед “Modern Times” кино дэлгэцийн бүтээл болсон бөгөөд “Тэнүүлч Чарли” АНУ-ын ороо бусгаа цаг үед амьд гарахыг хичээх болно. Тэрээр гар хумхих завгүй ажиллаж байсан ч бүх зүйл сайхан болно гэдэг итгэл найдвараа огт алдаагүй аж.
2
Гэрсэг Жорж Бейли (1940 он)
1946 оны үед буюу дайн дууссаны дараа “It's a Wonderful Life” кино дэлгэцийн бүтээл болно. Киноны гол дүр болох Жорж Бейли нь Америкийн өмнөд зүгт байрлах амжилттай үйл ажиллагаа явуулж буй зээлийн байгууллагын захирал бөгөөд түүний амьдралын гол зорилго нь гэр бүлийнхээ санхүүгийн бүрэн эрх чөлөөт байдлыг хангах явдал юм. “It's a Wonderful Life” нь Америкийн хамгийн анхны зул сарын кино бөгөөд дайны дараа ирээдүй гайхалтайгаар гэрэлтэж байгаа болохыг харуулжээ. Кино найруулагчид үзэгчид Жорж Бейлигээс жишээ, урам авч амьдралд тохиолдох бүхий л хүндрэлийг давж чадна гэдэгт итгэлтэй байсан гэнэ.
3
Ууртай залуу (1950 он)
1957 онд “12 Angry Men” хэмээх шинэ кино Холливудын кино ертөнцөд мэндэлсэн бөгөөд энэ нь Холливудын хамгийн анхны сэтгэл зүйн асуудал хөндсөн бүтээлүүдийн нэг бололтой. Киноны гол баатрууд болох 12 залуу өдөр тутмын энгийн амьдралаас хол хөндий байх бөгөөд уг кинонд Америкийн иргэн бүр шүүх хуралд оролцож хэрэгтнийг зөвтгөх, буруутгах эрхтэй байсан юм. Энэ нь ард иргэд өдөр тутмын энгийн ахуйн амьдралаас холдож, амьдралыг өөр өнцгөөс харах гайхалтай боломж билээ.
4
Ковбой эр (1960 он)
1966 онд Клинт Иствүүдийн “The Good, the Bad and the Ugly” хэмээх кино гарснаар галт зэвсэг агссан, эрэлхэг зоригтой эрийн дүр моодонд орсон юм. 2019 онд хөвгүүд Хеллоуины үеэр Жокерын хувцас өмсдөг байсан бол тухайн үед ковбойн дүрд хувирдаг байжээ.
5
Загалмайлсан эцэг (1970 он)
Фрэнсис Форд Копполе зөвхөн өшөө авалтын журмаар амьдардаг, зөвхөн өөрийн нэр төрийг хамгаалсан хуульд захирагдаж амьдардаг итали-америкийн гайхалтай мафийн бүлгэмийн талаар киног бүтээж чадсан юм. Уг киног үзэх явцад үзэгчид зөвхөн загварлаг дүрүүдийг харсан бөгөөд тэд ойр дотны хүмүүстээ гайхалтайгаар туслаж байгаа үйл явдлыг харах боломжтой.
6
Люк Скайуокер (1980 он )
1980-аад оны үед кино ертөнц дахь хамгийн анхны “харь гаригийн баатар” бий болжээ. Жорж Лукас нь Татуин гаригаас ирсэн Люк Скайуокер баатрын дүрийг бүтээсэн юм. Энэ бол байж боломгүй, үлгэрийн мэт баатруудыг кино ертөнцөд илэрхийлсэн сонирхолтой цуврал кино болж чадсан. Люк Скайуокер өөрийн дүрээр хүрэхэд тун бэрхшээлтэй төгс залуугийн тодорхойлолтыг гаргасан байна.
7
Энди Дюфрейн (1990 он)
“The Shawshank Redemption” кино нь анх 1994 онд дэлгэцийн бүтээл болсон бөгөөд энэ цаг үеэс эхлэж хүн бүрийн заавал үзэх ёстой киноны жагсаалтанд тогтмол тэргүүн байрыг эзлэх болжээ. Киноны гол дүр болох Энди Дюфрейн нь эхнэр болон түүний нууц амрагийн амь насыг хороосон гэмт хэрэгт буруутгагдаж хорих ял эдлэх бөгөөд олон дүрийн зан араншинг дотроо багтаасан юм. Нэг талаас тэр Достоевскийн адилаар хорих ангид сэтгэл зүйн дарамт шахалтыг даван туулж, алдаан дээрээсээ суралцаж, жинхэнэ найз болохыг хичээнэ. Харин нөгөө талаас тэр эрх чөлөөг хайж буй адал явдалд дурлагч юм.
8
Супер баатар (2000–2010 он)
2000 оноос эхлэж Холливудын киноны шинэ баатрын төрхийг "DC" болон "Marvel" тодорхойлох болсон бөгөөд Бэтмен, Супермен зэрэг ер бусын авъяас чадвартай дүрүүд үзэгчдийг байлдан дагуулах болсон байна. “The Avengers” киноны сүүлийн хэсгээс харахад л сүүлийн үеийн баатрууд өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд хэзээ ч ухрахгүй урагш тэмүүлж байгаа нь харагдах юм.