1
Ялалтын заан, Парис
Санаачилсан он: 1758 он.
Архитектор Чарьлз Рибартын санаачилсан энэхүү аварга заан нь алдарт Ялалтын хаалганы оронд баригдах ёстой байжээ.
2
Дүүжин төмөр зам, Лондон
Санаачилсан он: 1960-аад он.
60-аад оны сүүлчээр хотод автобус бараг л ашиглагдахаа больж байв. Учир нь Лондоны ард иргэд ажил руугаа өөрсдийн унаагаар явах нь илүү түгээмэл болсон ба үүнээс үүдэн маш их хэмжээний түгжрэл үүсэж байжээ. Хэдийгээр тухайн цаг үедээ дүүжин зам барих нь түгжрэлийг сааруулах оновчтой санаа байсан ч энэ нь бодитоор биеллээ олоогүй байна.
3
Татлины цамхаг, Санкт-Петербург
Санаачилсан он: 1910-аад он.
Төлөвлөгдөж байсан өндөр: 400 метр.
3-р Коммунист интернационалд зориулсан уг байгууламжийг архитектор Владимир Татлин санаачлан зургийг нь гаргаж байжээ. Гэвч энэ нь 20-оод оны зөвлөлт төр авангард загварт "дургүй" байсан тул бодитоор баригдаагүй байна.
4
"Hyperbuilding", Бангкок
Санаачилсан он 1996 он.
Төлөвлөгдөж байсан өндөр: 1000 метр.
Ээдрээтэй загвартай уг байгууламж нь 120 мянган хүний амьдрах орон сууцыг багтааж тухайн хотын эрчим хүчний асуудлыг шийдэж өгөх ёстой байжээ.
5
Трафальгарын Пирамид, Лондон
Санаачилсан он: 1820-оод он.
Төлөвлөгдөж байсан өндөр: 110 метр.
Энэ нь Трафальгарын талбайд баригдах байсан ба пирамидын 22 шат нь Англи, Францын дайны дурсгалыг илэрхийлэх ёстой байжээ.
6
Зөвлөлтийн ордон, Москва
Санаачилсан он: 1930-аад он.
Төлөвлөгдөж байсан өндөр: 415 метр (Лениний 100 метр өндөр хөшөөний хамтаар).
Хэдийгээр 30-аад онд уг байгууламжийн үйл явж эхлэх шатандаа орсон байсан ч дэлхийн 2-р дайны улмаас хойшлогдсон байна. Харин дайны дараагаар уг барилгыг архитектурын илүүдэл хэмээн үзсэн ажээ.
7
Темза дээрх нисэх буудал
Санаачилсан он: 1934 он.
Нисэх онгоцны буудал нь Парламентын ордны хажууд, Вестминстерийн гүүр болон тухайн үед баригдаад удаагүй байсан Ламбетийн гүүрний хооронд байх ёстой байсан.
8
Эхчүүдэд зориулсан дурсгалт газар, Вашингтон
Санаачилсан он: 1924 он.
Зөвхөн хөшөөний дотор талын нуман хаалганы өндөр л гэхэд 90 метр байх ёстой байжээ. Архитектор Вильям Кларк Ноблийг нас барснаас хойш уг төслийн үйл явц зогссон байна.
9
Манхэттены нисэх онгоцны буудал, Нью-Йорк
Санаачилсан он: 1946 он.
Төлөвлөгдөж байсан өндөр: 60 метр.
"Америкийн мөрөөдлийн нисэх онгоцны буудал" нь Темза дээрх Лондонгийн нисэх онгоцны буудалтай төстэй байсан. Гэвч уг төслийг хэтэрхий үнэтэй гэж тооцсон тул цуцалсан байна.
10
Ардын танхим, Берлин
Санаачилсан он: 290 метр.
Адольф Гитлерийн санаачлагаар бүтэх байсан уг байгууламж нь хэрэв дайнд 3-р рейх ялалт байгуулвал Берлинд ийнхүү сүндэрлэх байжээ.
11
Кристал Палас цэцэрлэгт хүрээлэн дахь Викторийн цамхаг, Лондон
Санаачилсан он:1851 он.
Төлөвлөгдөж байсан өндөр: 304 метр.
Өнөөгийн архитекторууд уг байгууламж баригдаагүйд ихээхэн баярладаг байна. Учир нь шил болон төмрөөр хийгдсэн энэхүү барилга нь өөрийн жинг дийлэлгүй нурах байсан ажээ.
12
Юнион-Сквер дахь Жорж Вашингтоны барилга, Нью-Йорк
Санаачилсан он: 1822 он.
Төлөвлөгдөж байсан өндөр: 130 метр.
Хэрэв энэхүү барилгыг тухайн цаг үед барьсан бол энэ нь хамгийн өндөр байгууламж болох байсан. Гэвч эцэст нь 1856 оны 7-р сарын 4-нд тухайн газарт Жорж Вашингтоны морьтой хүрэл хөшөө боссон юм. Энэхүү хөшөө нь одоог хүртэл Юнион-сквер дээр байдаг ажээ.
13
"Shimizu Mega-City" пирамид, Токио
Санаачилсан он: 2004 метр.
Төлөвлөгдөж байсан талбай: 8 км квадрат.
Энэхүү төсөл нь бусдаасаа ялгаатай нь ирээдүйд бодит биеллээ олох боломжтой юм. Гэвч одоогоор энэхүү ажлыг 2030 он хүртэл хойшлуулаад байгаа ажээ. Shimizu компани уг төслийг 2110 он гэхэд дуусгаж дэлхийн түүхэн дэх хамгийн аварга байгууламжийг барина гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: twizz