Шинээр бүтээгдсэн байлдааны шилдэг 10 зэвсэг

Технологийн үсрэнгүй хөгжил зөвхөн компьютер, техникээр зогсохгүй цэрэг арми, батлан хамгаалахын салбарт ч шинэчлэл хийсээр байна. Зарим улсын цэрэг зэвсэг анх үүссэн тэр үеэсээ түвшин ахилгүй үлдсэн байдаг бол зарим улс цэрэг, зэвсгээрээ хэдэн үе давсан үсрэнгүй хөгжилтэй гэдгээрээ бусад улс орныг айлгаж байдаг. Тийм учраас бид энэ удаа шинээр бий болсон 10 шилдэг цэрэг, армийн зэвсгүүдийг танилцуулахаар бэлтгээд байна. 

Шинээр бүтээгдсэн байлдааны шилдэг 10 зэвсэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Танкчдын өргөн харааны дуулга "Oculus Rift"

"Kickstarter" компани 2013 онд 2,4 сая ам.долларын өртөгтэй өргөн харааны "Oculus Rift" хэмээх дуулга бүтээх төсөл боловсруулжээ. Харин саяхнаас тэрхүү дуулгыг зөвхөн тоглоомонд ашиглаад зогсохгүй цэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Тус өргөн харааны дуулгыг Норвегийн Рена хотын цэргийн полигон дээр танкны механик жолоочид өмсүүлэн туршсан бөгөөд жолооч эргэн тойрны 360 градусыг түүртэлгүй харж байжээ. 

Танкчдын өргөн харааны дуулга "Oculus Rift"

2 Ухаалаг гар буу Armatix "iP1"

Галт зэвсэг хулгайд алдах, олон нийтийн газар хэрэглэхээс сэргийлэх зорилгоор Америкийн "Armatix" компани 22 калибрын ухаалаг гар буу "iP1"-ийг бүтээсэн байна. Энэ буу нь тусгай цагийн тохиргоотойн зэрэгцээ  радио давтамжийн дохиололтой аж. Тийм учраас тусгай чип бүхий цагтай хүн л тус бууг ашиглах боломжтой бөгөөд буунд 35 см-ээс дотогш ойртоход  буун дээр ногоон өнгийн гэрэл асч буудаж болно гэсэн дохио өгдөг байна. Харин тусгай зориулалтын цаггүй хүн бууг ашиглах боломжгүй. АНУ-д энэ ухаалаг гар буу 1399 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа бол цаг нь тусдаа 399 ам.долларын үнэтэй юм банйа. 

Ухаалаг гар буу Armatix "iP1"

3 Нисдэг машин "Black Knight Transformer"

Калифорнийн "Advanced Tactics" компани өөрийн санал болгож байгаа нисдэг машинаа "Black Knight Transformer" хэмээн нэрлэжээ. Энэхүү машин нь энгийн замаар давхихын зэрэгцээ сэнсний тусламжтайгаар эгц дээшээ хөөрөх чадвартай. Түүнчлэн найман хүн тээвэрлэх зориулалттай энэ машиныг байлдааны талбараас шархтнуудыг зөөж гаргахад ашиглах гэнэ. Харин компани машинаа цагт 370 км хурдалж, агаарт 19 цаг нисэхээр тооцоолсон бөгөөд машины их биеийг газарт ч, усанд ч явах зориулалтаар завины хэлбэртэй хийсэн байна.

Нисдэг машин  "Black Knight Transformer"

4 “Төмөр хүний” өмсгөл

Америкийн армийн тусгай ажиллагааны ерөнхий төв өнгөрсөн жил Холливудын “Төмөр хүн”-ий өмсгөлийг ирээдүйд давшилтын ажиллагаанд ашиглаж болох талаар судалгааны төсөл эхлүүлсэн байна. Харин энэ төслийн хүрээнд "TALOS" хэмээх өмсгөл гаргаж авсан бөгөөд тус өмсгөл нь цэргүүдийг илүү хүчирхэг, хурдтай, бат бөх, тэсвэртэй, өрсөлдөгчөө мэдрэх чадвартай болгох юм байна. Гэвч уг төмөр өмсгөл нь хиймэл оюун ухаангүй бөгөөд агаарт нисэж, усанд сэлж чадахгүй. Гэсэн хэдий ч энэ өмсгөл цэргүүдийг хэдэн арав дахин хүчирхэг болгож чадна. 

“Төмөр хүний” өмсгөл

5 Цус тогтоогч "XStat"

"RevMedx" фирм цус алдахыг тогтоох зориулалттай "Xstat" төхөөрөмж зохион бүтээжээ. Энэ нь хүний бие дэх шархыг дугуй нөхөж байгаа мэт зориулалтын резинэн материалаар бөглөх зарчмаар цус алдалтыг зогсоож, өвдөлтийг намдаана. Шархан дээр нэг см-ээс томгүй резинэн биет байрлуулах бөгөөд тэр нь биед шингэн 15 секундын дотор шархны цус алдалтыг зогсоох чадвартай. 

Цус тогтоогч  "XStat"

6 Нисгэгчгүй тагнуулын аппарат "RQ-180"

Америкийн цэрэг аж үйлдвэрийн "Northrop Grumman" компанийн бүтээл "RQ-180" нисдэг дрон нь бүхэл өдрийн турш агаарт ажиллаж чадвартай. Нисгэгчгүй энэ аппаратыг дайсныхаа агаарын цэргийн хүчин, агаараас эсэргүүцэн хамгаалах систем зэргийг тандах зорилгоор агаарын тагнуулын зориулалтаар ашиглах гэнэ. Хамгийн гол нь энэ дрон нь радарт бараг мэдэгдэхгүй бөгөөд АНУ-ын цэргийн нисэх хүчин энэ аппаратыг ирэх оноос ашиглаж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байна. 

Нисгэгчгүй тагнуулын аппарат "RQ-180"

7 Хамелеон хувцас

Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүд гэрлийн тусгалд өнгө нь өөрчлөгддөг хамелеон маягийн бүтцийг ашиглан үл үзэгдэх даавуу гарган авчээ. Тэдний лабораторийн нөхцөлд арган авсан хэт нимгэн хальс нь гэрэл, орчныхоо химийн бодистой харилцан үйлчилж өнгө нь өөрчлөгддөг байна. Цаашдаа эрдэмтэд орчныхоо байдлаас болоод өнгө нь янз бүр болон өөрчлөгдөх ер бусын даавуу гарган авахаар ажиллаж байгаа юм байна.

Хамелеон  хувцас

8 Тэнгисийн цахилгаан соронзон буу

АНУ-ын Тэнгисийн цэргийн удирдлага 10 жилийн хугацаанд цахилгаан соронзон буу бүтээхээр 250 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд энэ бууны 23 кг жинтэй нэг сум нь л гэхэд дууны хурднаас долоо дахин хурдтай нисэж 150 км-ийн радиуст үйлчлэх чадвартай. Энэ нүсэр төхөөрөмжийг АНУ 2017 оноос тэнгисийн цэргийн хүчиндээ хэрэглэж байгаа.

Тэнгисийн цахилгаан соронзон буу

9 Ухаалаг дуулга "HEaDS-UP"

Америкийн "Revision Military" компанийн бүтээсэн цэргийн "HEaDS-UP" дуулга нь байлдагчийн толгойн тус газрыг аюулаас найдвартай хамгаалах зорилгоор бүтээгдсэн байна. Үүний тулд энэхүү дуулга нь нүүр болон эрүүг бүрэн халхалсан байх юм. Өөр нэгэн давуу тал нь тус дуулга нь доргилтыг багасгах чадвартай. "HEaDS-UP" дуулга 2000 ам.долларын үнэтэй.

Ухаалаг дуулга "HEaDS-UP"

10 Гурван жил хадгалж болдог пицца

Америкийн Массачусетс мужийн цэргийн лабораторийн эрдэмтэд Батлан хамгаалах яамны захиалгаар хөргөгчгүй газар гурван жил хадгалж болох пицца бүтээсэн байна. Тэдэнд тулгарсан хамгийн гол бэрхшээл нь пиццанд ордог сүмс, улаан лооль, бяслаг зэрэг хөгц үүсгэж  бактери хуримтлуулдаг чийглэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг орлуулах явдал байв. Улмаар эрдэмтэд элсэн чихэр, давс, сироп зэрэг чийг шингээх бүтээгдэхүүний орцыг нэмэгдүүлэх замаар үүнийг шийдвэрлэсэн байна. Мөн тэд энэхүү пиццагаа хадгалах тусгай металл хайрцгийг ч бүтээсэн байна.

Гурван жил хадгалж болдог пицца

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()