"Миний бие дээр юу дуртайгаа хий!" - Зураач бүсгүйн хачирхалтай туршилт

Югославын зураач, үзвэр зохион байгуулагч Марина Абрамович нь орчин үеийн урлагийн ертөнцөд томоохон байр суурийг эзэлсэн нэгэн билээ. Түүний гүйцэтгэж байсан үзүүлбэрүүдийн талаар олон арван жил өнгөрсөн ч дэлхий даяар ярьсаар л байдаг юм. Тэдгээрийн хамгийн алдартай нэг нь 1974 онд Неапольд болсон “Rhythm 0” байжээ. Энэхүү үзүүлбэр хэрэгжиж эхлээгүй байхдаа л эрсдлийг дагуулж байсан юм. Тэрээр бүтэн 6 цагийн турш ямар ч хөдөлгөөнгүй зогсож, харин үзэгчид түүнтэй хүссэнээ хийх боломжтой байжээ.

"Миний бие дээр юу дуртайгаа хий!" - Зураач бүсгүйн хачирхалтай туршилт

Эхлээд зөвхөн гэрэл зурагчид Марина Абрамовичд ойртож байсан юм.

“Rhythm 0” төслийн ерөнхий санаа нь Абрамович 6 цагийн турш хөдөлгөөнгүй зогсож, харин үзэгчид түүний өмнө байрлах 72 биетийг ашиглан бүсгүйн биед хүссэнээ хийх боломжтой байсанд оршино.  

Хэсэг хугацааны дараа үзэгчид ширээн дээрх зүйлсээс сонгож бүсгүй дээр ашиглаж, туршиж эхэлсэн байна.

Абрамович өрөөний голд зогсож байсан бөгөөд цээжин дээрээ: “Зааварчилгаа: Ширээн дээр 72 төрлийн биет байгаа бөгөөд уг биетийг над дээр хүссэнээрээ ашиглаж болно. Би хүн биш би биет. Уг сорилын үргэлжлэх хугацаа 6 цаг бөгөөд энэ хугацаанд үүсэх бүх эрсдлийн хариуцлагыг би өөрөө үүрнэ. Хугацаа: 20:00- 02:00 цаг хүртэл” гэсэн бичигтэй байжээ.

Ширээн дээр “таатай байдлыг мэдрүүлэх” болон “таагүй байлыг мэдрүүлэх” биетүүд байсан бөгөөд эдгээрийн дунд цэцэг, шувууны өд хүртэл байжээ. Харин аюултай биетүүдэд хутга, сахлын хутга, цэнэглэсэн буу байсан гэнэ.

 

Үзэгчид зураач бүсгүйн байрлалыг хүртэл өөрчилсөн байна.

Уран зургийн шүүмжлэгч Томас Макэвилли бүх зүйлийг эхнээс ажиглаж байсан бөгөөд хожим нь: “Бүх зүйл багаас эхэлсэн. Зарим хүмүүс хөлийг нь өргөж, зарим нь түүний гарыг дээш өргөж байсан. Харин зарим нь нууц эрхтэнд нь хүрч байсан” гэж ярьсан байна.

Нэг залуу бүр сахлын хутгаар түүний хүзүүг зүссэн байна.

Дөрвөн цаг өнгөрөхөд тэрбээр нүцгэн хоцорч, хүмүүс түүний биед хамаагүй хүрч, бэлгийн дарамт ч учруулжээ. Гэхдээ бүсгүй үзүүлбэртээ маш их анхаарал хандуулж байсан учир хүчирхийлэл, аллагыг ч үл тоох байсан биз. 

Зарим хүмүүс түүн рүү буу ч тулгаж үзсэн байна.

Харин Абрамовичийн сэтгэгдэл тухайн үед бүр аймар байсан гэнэ. Тэрээр: “Надад хүчирхийлэлд өртсөн мэт мэдрэмж төрсөн.  Тэд миний хувцсыг зүсэж, зүүгээр гэдэс рүү минь хэд хэдэн удаа хатгаж, толгой руу маань буу чиглүүлж байсан” гэжээ.

Үзүүлбэрийн 6 цаг өнгөрсний дараа Абрамович үзэгчдийн дундуур алхсан бөгөөд тэд бүсгүйн нүд рүү эгцэлж харж чадахгүй байжээ.

 

“Энэхүү туршилт хүн төрөлхтөнд байдаг адын хүслийг дэлгэсэн. Хүн боломж л олдвол бусдыгаа өвтгөх, гэмтээхийг хүсдэг. Хүчгүй, сул дорой нэгний зовлонг ингэж ойлгосон" хэмээн өөрөө ярьжээ. Бүсгүйн үзэж байгаагаар хэрвээ нөхцөл байдлыг нь бүрдүүлээд өгчихвөл ямар ч хүн хормын дотор “зэрлэг” нэгэн болох магадлалтай гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()