"Хятадын сүүлчийн анхааруулга" - Хоосон сүрдүүлгийн цаад түүх

"Хятадын сүүлчийн анхааруулга" гэх хэлц үг бий. Энэ хоосон сүрдүүлэг юмуу тоглоомоор найзыгаа дээрэлхэх гэсэн утгыг илэрхийлдэг аж. Тэгвэл юунаас болоод ингэж ярьдаг болсон юм бол?

"Хятадын сүүлчийн анхааруулга" - Хоосон сүрдүүлгийн цаад түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1958 онд Тайвань болон БНХАУ-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсныг Тайваний хоолойн хоёр дахь хямрал эсвэл Их бууны дайн хэмээн нэрлэдэг юм. 

Анхны Тайваний хоолойн хямрал 1954 онд болж өнгөрсний дараа хоёр тал зэвсгийн хүчээ зузаатгах шийдвэр гаргасан байдаг. Үүний дээр хэн хэн нь эх газрын Хятад болон Тайванийн хооронд орших жижиг арлуудад цэргийн хүч байршуулж эхэлсэн юм. 

Ингэж явсаар 4 жилийн дараа Кинмен хэмээх арал дээр байсан Тайванийн цэргүүдэд даруй нутаг буцах шаардлагыг БНХАУ-ын тал хүргүүлсэн байна. Тэднийг хариу өгөөгүй учраас Ардын чөлөөлөх арми Кинмен арал руу их буугаар галалсан бөгөөд үүнийг хариуд Тайванийн тал зүгээр суусангүй хариу гал нээв. 

Нөхцөл байдал аажимдаа даамжирч хоёр тал бүрэн цэргийн хүчээ гаргаж дайн эхэлсэн юм. ЗХУ тухайн үед холбоотон байсан БНХАУ-д агаарын тусламж үзүүлэн сөнөөгч онгоцнуудаа илгээсэн байдаг. 

АНУ БНХАУ-ын харилцаа тухайн үед тун хүндэхэн байдалд байсан бөгөөд дайн эхэлсний дараа бүр ч дордов. Тиймээс америкийн цэргийн онгоцнууд БНХАУ-ын агаарын хилийг зөрчиж нэг төрлийн анхааруулах дохио өгсөн юм. Хятадын тал тэднийг энэ үйлдлээ зогсоохыг шаардсан ч АНУ үүнийг нь тоосонгүй бүр агаарын болон тэнгисийн цэргээ Тайванийн талд нэмэлт хүч болгож илгээжээ. Ингэсээр 3 сарын дараа гал зогсоох хэлэлцээр хийж нөхцөл байдал намжсан байна. 

Сонирхолтой нь 1962 онд мөн Хятадад анхааруулга өгөх үүднээс АНУ-ын цэргийн онгоц Тайванийн ойролцоо ирсэн байдаг. Үүнд БНХАУ эгдүүцэн "хөлөг онгоцоо тат эсвэл бид хариу арга хэмжээ авна" хэмээн сүрдүүлсэн юм. Үүнийг АНУ тоолгүй онгоцоо тус арлын хажууд хэдэн жил байлгасан ч БНХАУ ямар ч арга хэмжээ аваагүй юм. Ердөө 1 арлаас болж дайн эхлүүлсэн БНХАУ энэ удаад юу ч хийгээгүй нь цаанаа учиртай. Энэ үед тус улсын удирдагч Мао Зэдун болон ЗХУ-ын удирдагч Никита Хрущев нар "түнжин хагарч" хоёр улсын харилцаа уналтад ороод байв. Тиймээс зэвсэгт мөргөлдөөн гарахад Зөвлөлтийн улаан арми тусална гэсэн ямар ч баталгаа байсангүй. 

Үүний дээр 1958-1960 оны хэрэгжсэн "Ир үсрэлт"-ийн бодлогын нөлөөгөөр Хятадын эдийн засаг жинхэнэ сөхөрсөн учраас урт хугацааны дайн хийвэл жинхэнэ хямрал нүүрлэх нь мэдээж. Иймд БНХАУ-ын тал АНУ-д хоосон сүрдүүлэг хүргүүлэхээс өөр зүйл хийж чадаагүй бөгөөд тэдгээр нь дандаа "Эцсийн, сүүлчийн" гэсэн үгс агуулсан байв. 

1964 он гэхэд БНХАУ нийт 900 удаагийн "эцсийн анхааруулга" Америкт хүргүүлсэн гэсэн тоо баримт бий. 

Үүнээс болоод Хятадын анхааруулгыг дэлхий даяар ноцтой хүлээж аваа хүлээж авахаа больсон юм. Америкийн иргэд бүр шалихгүй юман дээр уурласан нэгнээ "чи битгий Хятад анхааруулга гаргаад бай" гэх мэтээр хошигнож эхэлсэн бөгөөд энэ нь ЗХУ-д ч гэсэн тархсан одоо хүртэл түгээмэл ашиглагддаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()