Засвар үргэлж л их ажил дагуулсан хүнд хэцүү зүйл байдаг ч олон олон гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байх нь олонтаа. Тэгвэл Испанийн Убеда хотын иргэн нэгэн сонирхолтой явдалтай учирчээ.
Хуан Франциско гэртээ томоохон засвар хийхээр шийдсэн байна. Гэвч түүний энэхүү төлөвлөгөө нь ихээхэн урт хугацаанд үргэлжлэх бололтой.
Учир нь тэрбээр засвараа эхлүүлж байхдаа ханын ардаас Сэргэн мандалтын үеийн архитектурын дурсгалыг олжээ. Өөрийн олдворын талаар Хуан тухайн газрынхаа захиргаанд мэдэгдсэн байна.
Мэргэжилтнүүд уг газрыг судалж үзээд урьд өмнө нь энэ газарт 14-р зууны үед баригдаж байсан Гэгээн Жоржийн эмнэлэг байсан тухай мэдээлсэн байна. Мөн тухайн архитектурыг мастер Андрус де Вандельвир бүтээсэн нь тодорхой болжээ.
Андриус нь Цбеда болон Баэса хотын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан архитектор байжээ. Ийм ч учраас Хуаны олж илрүүлсэн ханыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн байна.
Испанийн хуулийн дагуу түүхэн олдвор олж илрүүлсэн хүн тухайн зүйлийн үнийн дүнгийн хагастай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг авах ёстой байдаг авч Хуан шүүхийн тусламжтайгаар л авч чаджээ.
Энэхүү хэрэг болж өнгөрснөөс 4 жилийн дараа буюу саяхан Хуан уг хэрэг дээр ялалт байгуулсан байна. Одоо тухайн олдворыг үнэлүүлэн 50 хувиа авах л үлджээ.