Угаалгын машинаар цэвэрлэж болдог ахуйн зүйлс

Угаалгын машин хувцас угаалгад туслахаас гадна өөр бүхий л төрлийн ахуйн хэрэглээнд тус болдог гэдгийг та мэдэх үү? Жишээлбэл, угаалгын машинд шүршүүрийн хөшиг, резинэн хивс, арьсан цүнх угааж болдог юм байна. Ингээд угаалгын машинд угааж болох хамгийн санаанд оромгүй зүйлсийг танд хүргэе.

Угаалгын машинаар цэвэрлэж болдог ахуйн зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Спортын хэрэглэл

Спортын хэрэглэл нь хэрэглэх бүрт өөртөө хөлс шингээдэг боловч ихэнх тохиолдолд хүмүүс эдгээр хэрэглэлээ угаахаа мартдаг. Ингээд спортын хэрэглэлийнхээ бүх цахилгааныг татаж, товчийг товчилж даавуун эсвэл торон уутанд хийгээд угаалгын машиндаа хийхэд л хангалттай.

Спортын хэрэглэл

2 Йог болон угаалгын өрөөний дэвсгэр

Резинэн дэвсгэрийг ч гэсэн тогтмол угааж цэвэрлэх хэрэгтэй байдаг. Хэд хэдэн алчуурны хамтаар угаалгын машинд хийхэд л болно. Хамгийн гол нь угаалгын нунтаг ашиглах хэрэггүй. Мөн энэ төрлийн зүйлийг хүйтэн усанд угааж, салхинд хатаах хэрэгтэй болохыг мартаж болохгүй.

Йог болон угаалгын өрөөний дэвсгэр

3 Зөөлөн болон хуванцар тоглоом

Хамгийн их нян таны хүүхдийн зөөлөн тоглоомд байдаг учир тэдгээрийг тогтмол угааж цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ тоглоомын дотор талыг синтетик хөвөнгөөр хийсэн бол та санаа зовох зүйлгүй угаалгын машинд хийгээрэй. Үүний тулд тоглоомоо даавуун уутанд хийж бага зэргийн угаалгын нунтаг хийнэ. Үүнээс гадна хуванцар тоглоомыг ч энэ байдлаар угааж болно.

Зөөлөн болон хуванцар тоглоом

4 Арьсан болон олон удаагийн цүнх

Сүүлийн үед хүн төрөлхтөн байгаль орчиндоо анхаарал хандуулж, нэг удаагийн уутны оронд олон удаагийн даавуун уутыг хэрэглэх болсон билээ. Энэ төрлийн уут, торыг угаалгын машинд хийж угааж болох бөгөөд бага зэрэг угаалгын нунтаг хийж, хүйтэн бүлээн усанд угаана. Энэ аргаар арьсан цүнхийг ч угаах боломжтой.

Арьсан болон олон удаагийн цүнх

5 Шүршүүрийн хөшиг, бие угаагч

Угаалгын машинд бие угаагч, шүршүүрийн хөшгийг угааж болно. Илүү сайн угаахын тулд хэд хэдэн том алчууртай цуг хийгээд дээрээс нь угаалгын нунтаг хийж угаахад л хангалттай юм.

Шүршүүрийн хөшиг, бие угаагч

6 Амьтны хэвтүүр

Амьтныхаа хэвтүүрээ угаахынхаа өмнө тоосыг нь сайн соруулж, харин хүзүүвчийг нь тусгай уутанд хийх хэрэгтэй. Ингээд л угаалгын машиндаа хийгээд угаахад л болно.

Амьтны хэвтүүр

7 Хонины ноосон гутал, кет

Хонины ноосон гутал буюу бидний хэлж заншсанаар бойтгон гутлыг хүйтэн усанд, угаалгын машинд угаах боломжтой. Кетээ угаалгын машинд хийхийн өмнө хатсан шавар шавхайг нь цэвэрлэж, үдээсийг нь салгаад торон уутанд хийх хэрэгтэй. Илүү сайн угаахын тулд хэд хэдэн нүүр гарын алчууртай цуг хийж угаах шаардлагатай.

Хонины ноосон гутал, кет

8 Малгай болон үсний боолт

Энэ төрлийн зүйлсийг хувцас угаалгын уутанд хийх хэрэгтэй. Хэрвээ малгайны тань саравч картон цаасаар хийгдсэн бол угаалгын машинд угааж болохгүй шүү.

Малгай болон үсний боолт

9 Компьютерын гарны дэвсгэр

Компьютерын гарны товчлуурыг тусгай уутанд хийж угаах боломжтой. Үүнээс гадна компьютерын гарны дэвсгэрийг ч гэсэн сайн угаах хэрэгтэй. Бүлээн усанд угааж, агаарт хатаах шаардлагатай.

Компьютерын гарны дэвсгэр

10 Гал тогооны хэрэгсэл

Хэт бохир биш гал тогооны хэрэгсэл, силикон тавиурыг энгийн зүйлстэй бүлээн усанд хэд хэдэн алчуурын хамтаар угааж болно.

Гал тогооны хэрэгсэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()