Брэд Питт шинэ амрагаараа Анжелина Жолитой төстэй бүсгүйг сонгожээ

Брэд Питт эхнэрээсээ салаад багагүй хугацааг өнгөрүүлснийхээ дараа дахин шинэ амьдрал зохиохоор шийдсэн бололтой. Саяхан тэрбээр загвар өмсөгч Николь Потуральски (Nicole Potouralski)-ийн хамт Францын Марсель хот дахь Касталетт онгоцны буудлаас гарч явж харагдсан байна. 

Брэд Питт шинэ амрагаараа Анжелина Жолитой төстэй бүсгүйг сонгожээ

Хосууд хувийн онгоцоор Марсель хотоос Лос Анжелес хот руу ниссэн байна. Брэд Питтийн Франц дахь эдлэн тус онгоцны буудлаас ердөө 50 км-ийн зайтай байрладаг аж. 

Тэд маш ойр дотно мэт харагдсан ч одоогийн байдлаар харилцаагаа бусдаас нууж байгаа юм байна. 

Брэд Питт өөрийн эдлэндээ Николь Потуральскиг хүлээж авахад удаан хугацааны турш бэлдсэн аж. Николь нь тус эдлэнд Анжелина Жоли (Angelina Jolie)-оос хойш анх удаа ирсэн эмэгтэй юм. 

Николь Потуральски нь "ELLE" сэтгүүлийн нүүрийг чимж байсан загвар өмсөгч бөгөөд Лос Анжелес дахь "Next Models", Герман дахь "A Management" загварын товчоонуудад харъялагддаг гэнэ. 

Тэрбээр Берлин хотод амьдардаг, Инстаграм дээрээ 100 мянган дагагчтай. 

Брэд Питт ба Анжелина Жоли нарын албан ёсны гэрлэлт 5 жил үргэлжилжээ. Хосууд 2016 оны 9-р сард хувийн онгоцон дотроо маргалдсаны дараа салсан билээ. 

Одоо 45 настай Анжелина зургаан хүүхдийнхээ хамт амьдардаг. Тэрбээр 5 хүүхдээ дангаараа өсгөдөг юм.

Брэд Питт хүүхдүүдтэйгээ зөвхөн шүүхээс тогтоосон цагт л уулздаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()