Өглөө сэрэхэд таны ам тавгүй үнэртэй байна уу? Амны эвгүй үнэрээс салгах эмч нарын зөвлөгөө

Хүн бүхэнд л амны хөндийн асуудал их бага хэмжээгээр тулгардаг. Гэсэн хэдий ч өглөө болгон таны амнаас таагүй үнэр үнэртэж аль эсвэл гашуу оргиж сэрээд байн уу?

Өглөө сэрэхэд таны ам тавгүй үнэртэй байна уу? Амны эвгүй үнэрээс салгах эмч нарын зөвлөгөө

Өглөө сэрэхэд амны хөндий яагаад гашуу оргидог вэ?

Уламжлалт анагаах ухаанд, удаан хугацаанд амны хөндий гашуун оргих нь дотор халуунаас үүсэлтэй гэж үздэг байна. Үүнд элэг цөсний халуун болон ходоодны халуун багтдаг байна.  Тиймээс удаан хугацаанд ам гашуу оргиж өглөөг угтаж байгаа бол таны элэг цөсөнд үрэвсэл үүссэн байх магадлалтай.Гэвч зарим хүмүүсийн элэг цөсний үйл ажиллагаа хэвийн боловч, хүнсний буруу хэрэглээнээс болж амны хөндий гашуу оргиж таагүй үнэртэх тохиолдол гардаг байна.

Өглөө сэрэхэд амны хөндий яагаад гашуу оргидог вэ?

Барууны анагаах ухаанд, удаан хугацаанд явагддаг архаг өвчин жишээлбэл чихрийн шижин зэрэг нь амны хөндийн гашуун оргих шинж тэмдгийг мөн үүсгэдэг гэж үздэг байна. Үүнээс гадна тархины ачаалал ихтэй эсвэл стерээс ихтэй ажил эрхэлдэг, хоолны замбараагүй хэрэглээтэй, идэвхтэй хөдөлгөөн багатай хүмүүсийн ходоод гэдэсний үйл ажиллагаа удаан байдагтай холбоотой ходоодонд удаан хугацаанд хоол боловсрохгүй байгаагаас амны хөндий тааруу үнэртэй болж гашуу оргидог байна.

Дотор халууныг хэрхэн зохицуулах вэ?

Дотор халуун үүсэх шалтгаан нь чийглэг болон дулааны хуримтлал юм. Ихэнхдээ цаг агаараас, чийгтэй газар удаан амьдарснаас болдог байна. Тиймээс аль болох чийглэг орчинд амьдрах байхаас зайлсхийж татгалзах хэрэгтэй. Зуны чийглэг улиралд гадуур явахаа багасгаж, тогтмол цагт унтаж, хэт их биеийн ачаалал авахгүйгээр нойроо сайн авах нь чухал.

Дотор халууныг хэрхэн зохицуулах вэ?

Өдөр тутмын хоол хүнсэндээ голдуу хөнгөн шинж чанартай хоол хүнс хэрэглэх. Хонины мах, цагаан гаа, халуун ногоо, шарсан хуурсан бүтээгдэхүүн, архи зэрэг халуун чанарын хүнсийг бага хэрэглэх.

Дотор халуунтай хүмүүс агаарын даралт өндөр үед гарахаас татгалзах эсвэл удаан хугацаанд гадуур явахгүй байх тал дээр анхаарах. Өглөөний хөнгөн агаарт гарж дасгал хөдөлгөөн хийх, ингэхдээ хэт их хүч шаардсан дасгал хийхгүйгээр хөнгөн биеэ халаагаарай.

Дасгал хийсний дараа хүйтэн газар орох эсвэл салхи авах нь биеийн дулаан өсөхөд нөлөөлдөг тул хөлсөө бүрэн хатаах нь чухал.

Мөн ходоод цөс халуунтай байвал улаан буурцагны цай уух нь шинж тэмдгийг бууруулдаг байна. Эдгээрийг анхаарснаар шээс хөөх эм хэрэглэхгүйгээр дэлүүний үйл ажиллагааг дэмжиж дотор халууныг арилгаж болдог байна.

Хүн бүрийн бие харьцангуй байдаг тул мэргэжлийн эмчийн заавар доор өөрт тохирсон эмчилгээ зөвлөгөө авсан нь өөрөө дур мэдэн эмчлэх гэж оролдож цаг хугацаа алдсанаас дээр билээ.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()