Үтрээний мөөгөнцөр аман сексээр халдварладаг

Үтрээний мөөгөнцөр аман сексээр халдварладаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нийт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үтрээний үрэвслийн  70-80%  нь Кандида албиканес гэдэг үүсгэгчээр үүссэн үтрээний мөөгөнцрийн үрэвсэл байдаг.

Мөөгөнцрийн үрэвсэл нь эмчлэх боломжтой ба гол нь мэдрэг эмээрээ тууштай эмчлэх хэрэгтэй. Дур мэдэн эмчилгээ хийснээр мөөгөнцрийн эсрэг эмэнд  дасалтай архаг үрэвсэл болдог.  

Үрэвслийн идэвхтэй үед үтрээний салстыг эмгэг байдлаар гуужуулж үтрээнээс ялгарах цагаан юмны өнгө өөрчлөгдөх, хэмжээ ихсэх, бүтэц нь таараг, ээдэм төстэй болох, дотор салст болон гадна бэлэг эрхтэн загатнах гэх мэт  бэлгийн замаар халдварт өвчин төст шинж тэмдэг илэрдэг  тул зовиураар бус зөвхөн шинжилгээгээр оношилно.

  Мөөгөнцөр үүсэх шалтгаанууд :

  • Антибиотикийн хэрэглээ
  • Үтрээ угаах
  • Үтрээний бусад үрэвсэл
  • Архаг хууч өвчин
  • Чихрийн шижин
  • Жирэмслэлт
  • Жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эм уух
  • Шөнийн нойр багатай байх
  • Бассейн, сауна
  • Аман болон анал секс
  • Бэлгийн олон хамтрагч

Аман сексийн үед амны хөндийн хэвийн бактериуд үтрээнд орсноор мөөгөнцрийн үрэвсэл үүсэх боломжтой ба өмнөх архаг мөөгөнцөр сэдэрдэг.  

Бэлгийн хамтрагч нь идэвхтэй мөөгөнцрийн үрэвсэлтэй үед аман сексээр дамжин ам залгиурын мөөгөнцрийн үрэвсэл үүсэх боломжтойг хүмүүс мэддэггүй.

 

Мөөгөнцрийн шинж тэмдгүүд :

Мөөгөнцрийн үрэвсэл анх удаа, давтан, бусад бактер, вирустай хавсарснаас шалтгаалан илрэх шинж тэмдэг өөр өөр байдаг.

  • Үтрээний цагаан юм ихсэх
  • Цагаан юмны өнгө өөр болох, шар, ногоон
  • Үнэр өөрчлөгдөх
  • Цагаан юмны бүтэц усархаг, ээдэм, тараг төст болох
  • Үтрээ болон гадна бэлэг эрхтэн хавдах, загатнах
  • Шээхэд ба бэлгийн харилцааны үед хорсох, загатнах

Мөөгөнцөртэй үед ямар ариун цэврийн хэрэглэл сонгох ёстой вэ?

Өөрт тохирсон бариу биш даавуун дотуур хувцас өмсөх, агаар сайн нэвтрүүлдэг, хөвөн зөөлөн, үнэргүй, харшил өгөхгүй ариун цэврийн хэрэглэл сонгох нь зохистой. Мөн ариун цэврийн хэрэглэлийг дунджаар 3 цаг тутамд солих шаардлагатай.

Мөөгөнцрийн шинжилгээг хэрхэн өгөх вэ?

Хамгийн энгийн, хялбар арга нь үтрээний наалдацийн буюу мазокийн шинжилгээ өгөх юм. Шинжилгээ өгөхдөө эм, лаа хэрэглээгүй, үтрээний угаалга хийгээгүй байх хэрэгтэй.

Харин дахилтат болон архаг мөөгөнцрийн үед үтрээний бактериологийн-нян ургуулах шинжилгээгээр мөөгөнцрийн эсрэг мэдрэг эмийг олсноор эмчилгээ үр дүнтэй болно.

Мөөгөнцрийг хэрхэн эмчлэх вэ? Мөөгөнцөр бүрэн эдгэдэг үү?

Мөөгөнцрийн эмчилгээг мэдрэг эмээр, зөв тунгаар хэрэглэсэн тохиолдолд эмчилгээ үр дүнтэй, мөөгөнцөр дахихгүй байх боломжтой. Харин дур мэдэн мөөгөнцрийн эм , лаа удаан хугацаагаар хэрэглэснээр эмэнд дасалтай архаг мөөгөнцөр үүсдэг. Мөөгөнцөр нь бэлгийн замаар дамждаг тул хамтрагчтайгаа хамт эмчилгээ хийх шаардлагатай.

Жирэмсэн хүн мөөгөнцөрдөх аюултай юу? Жирэмсний дааврын өөрчлөлтөөр дахилтат мөөгөнцөр бий болдог.

Жирэмсэн дааврын нөлөөгөөр мөөгөнцрийн үрэвсэл сэдэрдэг учраас эмчийн заавраар урагт аюулгүй эмчилгээ хийх шаардлагатай. Удсан архаг мөөгөнцөр нь умайн салстыг гэмтээж, төрөлтийн явцад үтрээн болон хярзанд урагдал үүсэх эрсдэлтэй.

https://www.facebook.com/sofymongolia/videos/732868990888216/

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.