Ордуудын сул талууд /Зурхай/

Хүн болгон өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байхаас гадна, төрөлхийн болон цаг хугацааны эрхээр өөртөө бий болгож авсан зан чанаруудтай байдаг билээ. Тэгвэл 12 ордны хүмүүс чухам ямар сөрөг зан чанартай байдаг юм бол? Хамтдаа асуултын хариултыг мэдэж авцгаая. Мөн та өөрийнхийгөө мэдэж авсны дараа бага багаар засах гэж хичээгээрэй.

Ордуудын сул талууд /Зурхай/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь - Тэвчээргүй, зөрүүд

Тэдний амьдралын хэв маяг хурдан хэмнэл дунд өрнөдөг. Нэг ёсондоо цаг нартай уралдан амьдардаг гэж хэлж болох юм. Үүнээсээ болж эрхэм чухал хүмүүстээ анхаарал халамж тавихаа умартаж, тэднийгээ гомдоох нь бий. Түүнчлэн хонины ордныхон төрөлхийн тэвчээр муутай хүмүүс бөгөөд заримдаа өөрийнхөөрөө зөрүүдлэж, бусдыг үл ойшоодог.

Хонь - Тэвчээргүй, зөрүүд

2 Үхэр - Материаллаг зүйлсэд дуртай

Үхэрнүүд амьдралынхаа туршид хичээнгүйлэн зүтгэж, сайн сайхан амьдралыг цогцлоохыг зорьдог. Гэвч тэд материаллаг зүйлсэд татагдах хандлагатай байдаг нь нууц биш юм. Энэ нь бусдад эд баялагт дуртай, мөнгийг чухалчилдаг нэгэн болгож харагдуулдаг ажээ.

Үхэр - Материаллаг зүйлсэд дуртай

3 Ихэр - Ухаалга мэт жүжиглэх, хөнгөн хуумгай

Ихрүүд төрөлхийн оюуны чадамж өндөртэй хүмүүс хэдий ч, заримдаа бусдыг хэтэрхий дорд үзэж байгаа мэт аашилдаг нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг байна. Түүнчлэн тэд чухал асуудлуудад хөнгөн хуумгай хандаж, амьдралд алдах нь бий.

Ихэр - Ухаалга мэт жүжиглэх, хөнгөн хуумгай

4 Мэлхий - Өөрийгөө юм болгонд зөвтгөдөг

Тэд хэтэрхий зөрүүд хүмүүс биш ч гэлээ, өөрийгөө бусдаас үргэлж дээгүүрт тавьдаг. Энэ нь тэдний өөрийгөө бүхнийг чадагч, мэдэгч хэмээн боддог хувийн үзэл бодолтой нь салшгүй холбоотой юм. Сэтгэл хөдлөл өндөртэй учраас заримдаа бодлогогүй алхам хийж, буруудах тохиолдол ч бий. 

Мэлхий - Өөрийгөө юм болгонд зөвтгөдөг

5 Арслан - Шүүмжлүүлэх дургүй

Тэд бол төрөлхийн төгс төгөлдөр рүү тэмүүлж байдаг хүмүүс юм. Тийм болоод ч тэр үү, бусдаар шүүмжлүүлж, алдаа дутаглаа үнэлүүлж, дүгнүүлэх дуртай байдаггүй. Хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ ямар ч нөхцөлд эзэн нь байж чаддаг хэдий ч, бусдын шүүмжийг хүлээж авдаггүйгээсээ болоод заримдаа ганцаардах үе тэдэнд элбэг тохиолддог. 

Арслан - Шүүмжлүүлэх дургүй

6 Охин - Яриасаг, шүүмжлэх дуртай

Охины ордныхон өөрсдөө төгс төгөлдөр нэгэн биш атлаа, бусдыг хэт их шүүмжилж, гоочилдог сөрөг талтай. Заримдаа тэд юу хийж байгаа болон хийх ёстойгоо ялгаж, салгахаа байдаг бөгөөд энэ нь тэднийг эрсдэлд оруулж, хожим харамсахад хүргэдэг.

Охин - Яриасаг, шүүмжлэх дуртай

7 Жинлүүр - Худалч

Жинлүүрүүд оюун ухааны хөгжил сайтай, өглөгч хүмүүс билээ. Гэвч тэдний хамгийн дутагдалтай зан чанар нь заримдаа үл ялиг худлаа ярих гэнэ. Үүнээсээ болж, найз нөхдөөсөө хөндийрч, бусдын итгэлийг амархан алддаг ажээ.

Жинлүүр - Худалч

8 Хилэнц - Түрэмгий, залхмаар

Амархан уурладаг учраас тэдний эргэн тойронд байгаа хүмүүс бага зэрэг айдастай байдаг нь нууц биш юм. Заримдаа тэд юунаас болж уурлаад байгаагаа өөрсдөө ч мэддэггүй бөгөөд ууртай үедээ бодлогогүй үйлдэл хийх нь бий.

Хилэнц - Түрэмгий, залхмаар

9 Нум - Хүйтэн хөндий

Нумын ордныхон өөрсдөө ч мэдэлгүй бусдын сэтгэл рүү ус цацаж, гомдоодог бөгөөд энэ нь тэдний аливаа зүйлд төдийлөн ач холбогдол өгдөггүйтэй холбоотой ажээ. Үүнээс болж хайртай, дотны хүмүүсийнхээ сэтгэлд юм хийж, эргээд уучлалт гуйх шаардлагатай болдог байна.

Нум - Хүйтэн хөндий

10 Матар - Гутранги, эрх танхил

Тэд юм л болбол өөртөө гутарч, өөрийгөө өөрчлөхийг юу юунаас илүү хүсдэг бөгөөд ингэснээр өөртөө болон өрөөл бусдад төвөг уддаг болохоо төдийлөн сайн мэддэггүй. Мөн хэтэрхий эрх танхил учраас бусдад амархан баярлаж, амархан гомддог ажээ.

Матар - Гутранги, эрх танхил

11 Хумх - Нууцлаг, ууртай

Хумхын ордныхон бол хэзээ ч утгыг нь ойлгож, уншиж чадахгүй нууцлаг утгатай ном л гэсэн үг. Тэдний юу бодож, санаж байгааг таахын аргагүй бөгөөд дотогшоо хүмүүс юм. Түүнээс гадна, огцом ууртай бөгөөд энэ үед нь тайван байлгах хэрэгтэй. Эс бөгөөс тэд өөрийн мэдэлгүй эргэн тойрон дахь хүнийхээ сэтгэлийг эмзэглүүлэх үгс хэлэх нь бий.

Хумх - Нууцлаг, ууртай

12 Загас - Өөрийгөө бусдаас дээгүүр үнэлдэг, зориггүй

Загаснууд дотор хүнтэйгээ цаг ямагт зөрчилдөж байдаг бөгөөд үүнээсээ болоод тогтсон нэг шийдвэрт хүрэхгүй байх тохиолдол олон байхаас гадна, зориггүй хүмүүс юм. Түүнчлэн ертөнцийг үзэх үзэл нь бусад ордынхонтой харьцуулахад өөр байдаг учраас өөрийгөө хэт их дөвийлгөдөг байна.

Загас - Өөрийгөө бусдаас дээгүүр үнэлдэг, зориггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()