Түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэгддэг Клео де Мерод (20+ фото)

19-р зууны сүүлд Францад үзэсгэлэн төгөлдөр зүйлсийн эрин үе эхэлсэн юм. Сайхан бүсгүйчүүд, эрхэмсэг байдал болон урлагт дурлагчид тухайн үеийн голлох зүйлс байлаа. Тэдгээр дундаас франц бүсгүй Клое де Мерод тодрон гарчээ.

Түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэгддэг Клео де Мерод (20+ фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Францын бүжигчин ба модель Клео де Мерод (Cléo de Mérode) Парист 1875 онд төржээ. 

Охин 8 настайгаасаа хойш бүжгээр хичээллэсэн бөгөөд анх 11 настайдаа тайзан дээр гарч байжээ.

Охин бүжиглэх авьяасаасаа илүүтэй үзэсгэлэн гоо төрхөөрөө алдартай байв.

Түүний цор ганц үсний засалт тухайн үед ихээхэн алдартай болж байжээ.

Клео де Мерод-ын үзэсгэлэнт байдлыг биширсэн Александр Фальгиер (Alexandre Falguière) өөрийн "Бүжигчин" бүтээлээ бүсгүйн дүрийг дуурайлган урлажээ. Одоо ч уг баримлыг Парисын "Орсе" музейд олж харах боломжтой.

Тухайн үеийн хамгийн алдартай зураач болон зурагчид Меродыг өөрсдийн модель болгохын тулд өрсөлддөг байв.

1896 онд Бельгийн хаан 2-р Леопольд бүсгүйн үзүүлбэрийг үзжээ.

61 настай хаан 22 настай үзэсгэлэнт бүжигчинд сэтгэл алдарсан бөгөөд Клое түүний сүүлчийн эмэгтэй байсан гэж яригддаг. 

Клео де Мерод дан ганц өөрийн төрсөн нутагтаа алдартай байсангүй. 

Бүсгүйн гоо үзэсгэлэнг Австри, Герман болон бусад улсад ч шагшран биширч байжээ. 

1926 онд тэрбээр "Woman of Passion" кинонд дүрээ мөнхөлжээ.

Австрийн зураач Густав Климт бүсгүйн үзэсгэлэн гоо болон эмэгтэйлэг занг нь биширч байв. Тэдний харилцаа "Климт" киноны гол үйл явдал болсон юм.

Клое 50 нас хүртлээ бүжиглэсээр л байсан юм. Дараа нь тэрбээр Францын Биаррице гэх хотод суурьшсан байна.  

1955 онд өөрийн намтар бүхий "Миний амьдралын баллет" (Le Ballet de ma vie) бүтээлээ туурвижээ. 

Клео де Мерод 1966 онд 91 настайдаа нас баржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()