Карибын тэнгисийн үзэсгэлэнтэй 25 арал

2015-05-20, 21:29
21,613
Халуун дулаан орон руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зөвлөхөд Карибын арлууд бол байгалийн гоо үзэсгэлэн, адал явдал, орчлон ертөнцийн элдэв асуудлуудаас хол амар амгалан байх боломжийг олгох төгс газар гэдгийг дуулгахад таатай байна. Карибын тэнгист орших бүхий л арлууд гайхалтай. Гэхдээ жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдгийн үлгэрээр нэг хэсэг нь бусдаасаа илүү байх нь ойлгомжтой. Ингээд ямар арлууд шилдэг 25-д багтсаныг хамтдаа сонирхцгооё. Шилдэг арлуудыг хямд үнэ, гайхалтай далайн эргийн наран шарлагын газар, үзэх харах зүйлсийн харгалзан үзэж шалгаруулсан аж.
Карибын тэнгисийн үзэсгэлэнтэй 25 арал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


25. Гаити

Хоног нь 224.000 орчим төгрөг
Гаити улсын нийслэлийг Порт-о-Пренс гэх бөгөөд амарч, алжаалаа тайлан тухлахад төгс зохицсон газар. Энд Wi-Fi тийм ч тогтвортой биш орж гардаг ч арал дээрх 23 байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудаар зочилж, нүд хужирлаж болно. Эдгээрт, “Musee du Panthenon National Haitien” болон “Marche de Fer” зах багтах ажээ. Гаитигийн далайн эргийн наран шарлагын газрын  нягтрал бага, ердөө 0,06 гэнэ.



24. Гваделупа
Хоног нь 423.000 орчим төгрөг
Гваделупа нь цэвэр тунгалаг агаарт дурлагсдын диваажин билээ. Далайн эргийн нягтралын хувьд 0,19. Деше дэх  амар амгалангийн ботаник цэцэрлэгээс авахуулаад Пуэнт-де- Шатогийн хүний гар хүрээгүй онгон зэрлэг шүрэн хад хүртэлх байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газрууд элбэг.



23. Доминика
Хоног нь 420.000 орчим төгрөг
Энэ арлыг зүгээр ч нэг “Байгалийн арал” хэмээн нэрлээгүй нь лав. Энд та галт уулын оргилууд, хүрхрээ, мөнх ногоон өтгөн ой шугуйг олж харна. Харин жуулчдын маршрут нь уртаашаа 480 км үргэлжлэх ч далайн эргийн нягтрал ердөө 0,2 хувь. Байгалийн үзэсгэлэнт, дурсгалт 69 газрын ихэнх нь Доминикийн нийслэл Розо хотод байдаг.



22. Теркс ба Кайкос
Хоног нь 915.000 орчим төгрөг
Теркс ба Кайкос бол байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн 70 дурсгалт газартай, снорклинг болон дайвинг сонирхогчдод зориулагдсан хамгийн шилдэг амралт болж өгдөг. Хэрэв та зүгээр л далайд сэлж, наранд биеэ шарахыг хүсдэг бол нягтрал нь 0,41 гэдгийг мэдээд авчихад илүүдэхгүй.



21. Гренада
Хоног нь 410.000 орчим төгрөг
“Карибын арлуудын шигтгээ” Гренада нь адал явдал хайгчид, далайн эргийн амралтыг шүтэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг. Арал дээр байгалийн ховор сонин тогтоцтой, үзэсгэлэнт 68 газар байх агаад эргийн нягтрал ч харьцангуй тогтвортой, 0,35 хувь юм. Энд та европ болон өмнөд америкийн соёлын зохицлыг олж харах болно.



20. Ангилья
Хоног нь 680.000 орчим төгрөг
Энэхүү алслагдмал, задгай салхи үлээсэн арал нь Карибын тэнгисийн хойд хэсэгт нуугдан байдаг. Гэхдээ Ангилья нь далайн эргийн нягтралаараа гуравдугаарт бичигддэг эрэлт ихтэй арал гэнэ. Энд орших 24 үзэсгэлэнт газруудаас нэн тэргүүнд Шоал-Бей дэх цагаан элс, номин цэнхэр устай тавцанг сонирхоорой.



19. Антигуа ба Барбуда

Хоног нь 680.000 орчим төгрөг
Эндэхийн далайн эргийн нягтралын үзүүлэлт дунд зэргийн 0,35 ч гэлээ яг л тоос мэт торгон, зөөлөн элстэй тул ийшээ зоригчид олон. Стингрей-Сити, Вэлли-Черч,  Гэлли-Бэй гэх мэт 70 орчим байгалийн үзэсгэлэнт газруудтай.



18. Сент-Люсия
Хоног нь 650.000 орчим төгрөг
Далайн эрэг нь гайхалтай үзэсгэлэнт дал модтой. Км орчим үргэлжилсэн мөнх ногоон, онгон зэрлэг ой модтой гээд энэ арлын гоо үзэсгэлэнг тодотгох зүйлс нэн олон. Питон зэрэг сүрлэг өндөр уулсад жим гаргасан бөгөөд явган замын маршрутаар аялуулж, арлын гоо сайхныг дээрээс нь тольдох боломжийг жуулчдад олгодог.



17. Британы Виржинийн арлууд
Хоног нь 580.000 орчим төгрөг
Энд далайн эргийн нягтрал ихтэй, 77 байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газартай болохоор үзэж харах зүйлс ихтэй. Аялагчид эргээр аялж, далайд сэлэхээс гадна арал дээр зохион байгуулагддаг төрөл бүрийн арга хэмжээний ялагчаар тодрох боломж бий. Мөн эртний хот балгадыг судлаж, нутгийн идээ ундаанаас хүртэж болно. Виржинийн арлууд нь дотроо Тортола, Вержин-Горда, Анегада,  Йост-ван-Дейк арлуудыг багтаасан байдаг.



16. Тринидад ба Тобаго

Хоног нь 410.000 орчим төгрөг
Тринидад ба Тобаго улс нь Венесуэль улстай зэрэгцэн оршдог, дэлхийн тал бөмбөрцөгийн эртний мөнх ногоон ой мод хадгалагдан үлдсэн байдгаараа онцлог. Ойг европчуудаас хамгаалахын тулд 1763 онд дархан цаазат газар болгон тунхагласан байна. Эргийн нягтаршил 0,07, хоёр арал дээр сунан тогтсон 107 орчим байгалийн үзэсгэлэн бүрдсэн газартай.



15. Аруба

Хоног нь 600.000 орчим төгрөг
Зах хязгааргүй мэт цэлийх цав цагаан элсэн эрэгтэй Арубт цаг хугацаа зогссон мэт санагдана. Эргийн нягтрал дунд зэрэг. Голландад харъяалагддаг энэ аралд 78 орчим байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, түүхэн дурсгалт газар бий. Жилийн турш үлээдэг салхины ачаар энэ арал кайтинг сонирхогчдын дунд алдаршсан билээ.



14. Мартиника
Хоног нь 390.000 орчим төгрөг
Карибын арлуудын зүрхэн хэсэгт байрладаг. Энд Франц, Энэтхэгийн колончлолын үеийн соёл шингэсэн. Эргийн нягтрал дундаж. Хойд хэсэгт байрлах далайн эргийн хар элснээс авахуулаад 83 байгалийн ховор сонин тогтоц бүхий газартай.



13. Куб
Хоног нь 250.000 орчим төгрөг
Куб бол Карибын арлуудыг үзэх сонирхлыг өдөөх хамгийн сонирхолтой газар. Эндэхийн Плайя Параисо далайн эрэг дэлхийд шилдэгт тооцогддог. 259 байгалийн үзэсгэлэнт газартайгаас гадна эргийн нягтрал дундаж. “Антилийн арлуудын сувд” хэмээн нэрлэгддэг уг арал нүд алдам сайхан үзэмж, баялаг түүх болон шөнийн амьдралын дахин давтагдашгүй гайхалтай байдлаараа бусдаас ялгардаг.



12. Монтсеррат
Хоног нь 210.000 орчим төгрөг
Монтсеррат арал дээр амрахаар ирсэн амрагчид галт ууланд авирах, эртний хот балгад судлах, нарны ваннд орох, далайн эрэг дээр наранд биеэ шарах, 16 түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэхийг зорьдог. Мөн эндэхийн зочид буудлын өртөг жагсаалт дотроо хамгийн хямдад тооцогддог байна.



11. Барбадос

Хоног нь 450.000 орчим төгрөг
Эндэхийн далайн зүгээс үлээх сэвшээ салхи, жимсний коктейлийг юутай ч зүйрлүүлэшгүй. Халуун орны цэцэрлэгт хүрээлэнгүүдээр зочилж, Карлайл-Бэйн хаалттай усан тавцанг сонирхож, 360 футын урттай ачааны хөлөг дээр гарч, далайн гүн рүү аялах зэргээр эндэхийн 103 байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж болно.



10. АНУ-ын Виржинийн арлууд
Хоног нь 540.000 орчим төгрөг
185 байгалийн үзэсгэлэн бүрдсэн дурсгалт газруудтай, Санта-Крус, Сент-Джон,  Сент-Томас зэрэг арлуудаас бүрдэх Карибын тэнгисийн үзэсгэлэнт нэгэн тогтоц. Эндэхийнхэн “Travelers' Choice” уралдаанаас шалгарсан Транк-Бэй болон Магенс-Бэй эргүүдээрээ бахархдаг юм байна.



9. Ямайка
Хоног нь 450.000 орчим төгрөг
Далдуу модны дор сэрүүцэж, задгай тэнгэрийн дор илүү их адреналин ялгаруулахыг хүсвэл Ямайкыг зориорой. Ямайка бол хүн бүрийн мөрөөдлийн газар. Цэнхэр уулс, Боб Марлигийн музейгээс авахуулаад түүхэн дурсгалт, байгалийн ховор сонин тогтоц бүхий 164 газрыг үзэж сонирхох боломжтой.



8. Сент-Китс ба Невис
Хоног нь 460.000 орчим төгрөг
Сент-Китс болон Невисийн хос арал нь далайн эргийн нягтаршил ихтэй. Далайн боомт  Бримстоун-Хилл-Фортрес улсад байрлах Карибын тэнгисийн нууцлаг сувд энэхүү арал нь 15,5 га талбайг эзлэн оршдог. Түүхийн талаасаа маш сонирхолтой, уулга алдам гоо үзэсгэлэнтэй аж.



7. Кайманы арлууд

Хоног нь 610.000 орчим төгрөг
Офшор банкны данс нээж болдгоороо алдаршсан Кайманы арлууд нь өөр олон зүйлээрээ ч хүмүүсийн сонирхлыг татдаг. Кайманы арлуудад Их Кайман, Кайман-Брак, Бага  Кайман арлууд багтана. Дэлхийн зэрэглэлийн дайвинг болон зоогийн газрууд, амттангууд, 7 милл далайн эргээрээ кайманчууд бахархдаг. Далайн эргийн нягтрал ихтэй, 51 түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газартай юм байна.



6. Доминиканы Бүгд Найрамдах улс
Хоногт 400.000 орчим төгрөг
Хэдийгээр далайн эргийн нягтрал багатай ч Доминиканы Бүгд Найрамдах улс нь дэд бүтэц сайтай, үзэж харах юм ихтэй, зочид буудлын өрөөний төлбөр хямд зэргийнхээ ачаар бусад арлуудыг ардаа орхижээ. Баваро-Бич, Макао-Бич, Парадиз арал, хулсан ой зэрэг 219 түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газруудаараа шилдэг 25-т багтаж чаджээ.



5. Кюрасао
Хоног нь 390.000 орчим төгрөг
Кюрасао бол дайверуудын цуглардаг газар. Харин эргийн амралтыг чухалчлагчид далайн эргийнх нь элсэн чихэр мэт нарийн ширхэгтэй элсэнд нь дурладаг. Байгалийн гоо үзэсгэлэнт 61 газраас Кюрасао усан доорхи парк, Кенепийн эргийн тавцан зэргээрээ алдартай.



4. Сен-Мартен ба Синт-Мартен
Хоног нь 560.000 орчим төгрөг
Франц болон голланд соёлын гайхалтай нийлэмж Сен-Мартен ба Синт-Мартен бол нэг арал дээрх хоёр колони юм. Эдгээр нь хилийн харуул, гаалиар хуваагддаггүй бөгөөд бүхий л талаараа жуулчдад нээлттэй ханддаг. Далайн эргийн нягтрал өндөртэй. Нягтрал нь 1,09 хувь юм байна.



3. Сен-Бартельми
Хоног нь 640.000 орчим төгрөг
Хүрэхэд амаргүй, алслагдмал, өртөгийн хувьд ч өндөртэйд тооцогддог энэ арлын далайн эргийн нягтрал хамгийн өндөр байдаг нь сонин. Энд нар Анс-де-Гувернер эрэг, францчуудын анхны суурин зэрэг түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт 17 газар бий.



2. Багамын арал
Хоног нь 650.000 орчим төгрөг
Далайн эргийн нягтрал дундаж, энд ирсэн жуулчид Карибын тэнгисийн бусад арлуудынхаас илүүтэй хөгжиж, наргиж чаддаг гэнэ. Татваргүй барааны худалдаа, гольфийн талбай, далайн эргийн унаган төрх, казино, байгалийн парк зэрэг 368 газарт хүссэн хүн бүр хүссэн зүйлээ олох нь дамжиггүй юм. Мөн нийслэл Нассаугаар зочлохоо мартуузай.



1. Пуэрто-Рико
Хоног нь 390.000 орчим төгрөг
Пуэрто-Рико арал нь Карибын тэнгисийн хамгийн таатай уур амьсгалтай зүүн хойд хэсэгт оршдог. Энд нэг ирсэн хүн дахин дахин ирэх хүсэлтэйгээр буцдаг тул та ч мөн адил байх болов уу. Испанийн колончлолын  Сан-Хуан дүүрэг, мөнх ногоон ой, зиплайнинг буюу агаарт татсан олсоор аялах парк зэрэг 348 анхаарал татсан газар таныг хүлээж байх болно. Далайн эргийн нягтрал багатай ч  Фламенко-Бич эрэг нь дэлхийд дээгүүрт ордог.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()