Токиогийн метрон дотор оргил цагийн үед юу болдог вэ? (Фото төсөл)

"Батганы толгой ч багтах зайгүй" гэдэг үг Токиогийн метронд оргил цагийн үед жинхэнэ утгаараа биеллээ олдог... Гэрэл зурагчин Майкл Вульф "Tokyo Compression" цуврал бүтээлдээ үүнийг харуулжээ.

Токиогийн метрон дотор оргил цагийн үед юу болдог вэ? (Фото төсөл)

Вульф хүмүүсийн энгийн байдлыг ямар ч нууж хаах зүйлгүйгээр хүргэхийг зорьжээ. 

Өдөрт хэдэн зуун мянган хүн уг газар доорх "там" руу ордог бөгөөд өөртэйгөө адил яарсан, бухимдсан хүмүүстэй цагийг өнгөрөөдөг. 

Эдгээр зургууд дээрх хүмүүсийн царай төрх өөр ч тэд бүгд энэ байдлыг хэрхэн даван туулах талаар бодлогошрон зогсоно.

13 сая хүн амтай хотын метроны байдал өдөр бүр ажилдаа ирэх гэсэн 2.5 сая хүн нэмэгдсэнээр улам хэцүүддэг ажээ. 

Хүмүүс өдөр бүр орох шахцалдаандаа дасаж амьсгалах зайгүй метронд дуу сонсон ном уншиж сурчээ. 

Хүн багтахын аргагүй болтлоо шахцалдсан метрон дахь хүмүүсийг хараад үзэж буй хүмүүс ч бага зэргийн тав тухгүй байдлыг мэдрэнэ. 

Майкла Вульфа-гийн дуранд өртсөн зургууд "клаустрофоб"-ын эмгэгтэй хүмүүсийн жинхэнэ хар дарсан зүүд...

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()