Хүчирхэг эмэгтэйн нөхөр болж, "сүүдэрт нь" амьдрахаас айгаагүй 11 эр

Хүчирхэг эр хүний ард хүчирхэг эмэгтэй бий гэж ярьдаг. Тэгвэл эсрэгээрээ хүчирхэг эмэгтэйчүүдийн ард ч мөн хүчирхэг эрчүүд байдаг ажээ. Өнөөдөр та бүхэнд олны нүдэнд төдийлөн харагддаггүй ч эхнэрээ хэнээс ч илүү дэмжиж явдаг эрчүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хүчирхэг эмэгтэйн нөхөр болж, "сүүдэрт нь" амьдрахаас айгаагүй 11 эр

1 Эдинбургийн гүн, ханхүү Филипп

Их Британийн хатан хаан 2-р Элизабет ханхүү Филипптэй гэрлээд 70 жил болжээ. Тэд 1947 онд гэрлэсэн бөгөөд Элизабет 1952 онд хатан хааны ширээнд суусан юм. Харин 2017 онд тэрээр олны өмнө гарч ирэхээ больсон аж.

Филипп 780 гаруй байгууллагын ивээн тэтгэгч бөгөөд тэдгээр нь байгаль орчин хамгаалах, спорт, цэрэг зэвсэг гэхэд төрөл бүрийн салбарыг хамардаг гэнэ. 

Эдинбургийн гүн, ханхүү Филипп

2 Стэдман Грэм (Stedman Graham) - Опра Уинфригийн нөхөр

Телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфригийн (Oprah Winfrey) хамтран амьдрагч Стэдман Грэмийг хүмүүс "Ноён Опра" гэж дууддаг. Гэхдээ Стэдман Грэм өөрөө багагүй амжилт олсон нэгэн юм.

Сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй, бичсэн ном нь олон сая хувь борлогдсон, томоохон төслүүдийн хөрөнгө оруулагч гээд түүний хийсэн зүйл олон. 1986 онд хосууд анхуулзсан бөгөөд 1992 онд сүй тавьсан байна. Гэхдээ тэд гэрлэхгүй байхаар шийдсэн гэнэ. Энэ шийдвэрээ Опра "Бид гэрэлсэн бол дороо салах байсан" гэж тайлбарлажээ. 

Стэдман Грэм (Stedman Graham) - Опра Уинфригийн нөхөр

3 Дон Гаммер (Don Gummer) - Мерил Стрипийн нөхөр

3 удаагийн Оскарын шагналт жүжигчин Мерил Стрип (Meryl Streep)-ийн нөхөр байна гэдэг хэцүү байх. Уран барималч Дон Гаммер харин түүнтэй гэрлээд 40 жилийн нүүрийг үзэж, 4 сайхан хүүхэдтэй болсон.

Дон Гаммер эхнэрийнхээ чухал мөч бүрт дэргэд нь хамт байсан байна. Мерил Стрийп 2012 онд Оскар хүртэх үер үг хэлэхдээ нөхөртөө хандан "Миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй юм бүрийг өгсөнд баярлалаа" гэж хэлж байв.

Дон Гаммер (Don Gummer) - Мерил Стрипийн нөхөр

4 Нил Муррэй (Neil Murray) - Ж.К.Роулины нөхөр

Эмч мэргэжилтэй Шотланд эр Нил Муррэй албарт Харри Поттер цувралын зохиолч Ж.К.Роулин (J.K. Rowling)-той 2001 онд гэрлэжээ. Тэд 2 охинтой болсон бөгөөд тун аз жаргалтай амьдардаг гэнэ. 

Нил Муррэй (Neil Murray) - Ж.К.Роулины нөхөр

5 Шелби Брайан (Shelby Bryan) - Анна Винтурын нөхөр

"Vogue" сэтгүүлийн редактор, загварын ертөнцийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэгддэг Анна Винтур (Anna Wintour) зүгээр нэг хүнийг нөхрөө болгохгүй байх. Техасаас гаралтай бизнесмэн Шелби Брайан 1980 онд харилцаа холбооны "Millicom" компанийг байгуулан асар их хөрөнгөтэй болсон нэгэн юм. Хосууд 1999 онд танилцсан бөгөөд тухайн үед тус бүр өөр хүнтэй гэрлэсэн байжээ. Тэд хуучин эхнэр, нөхрөөсөө салмагцаа нийлцгээсэн бөгөөд өнөөг хүртэл хамт байгаа гэнэ. 

Шелби Брайан (Shelby Bryan) - Анна Винтурын нөхөр

6 Эндрю Аптон (Andrew Upton) - Кэйт Бланшеттын нөхөр

Жүжигчин Кэйт Бланшетт (Kate Blanchett)-ийн нөхөр Эндрю Аптон нь зохиолч, найруулагч мэргэжилтэй. Тэрбээр эхнэрээ үргэлж дэмжиж явдаг нэгэн бөгөөд олны нүдэнд өртөхийг хэзээ ч урьтал болгодоггүй гэнэ. Тэд 1997 онд болзож эхлээд 21 хоногийн дараа гэрлэсэн бөгөөд өдгөө 4 хүүхэдтэй болжээ. 

Эндрю Аптон (Andrew Upton) - Кэйт Бланшеттын нөхөр

7 Алексис Оханиан (Alexis Ohanian) - Серена Уильямсийн нөхөр

Бүх цаг үеийн шилдэг теннисчдийн нэг Серена Уиллиамс (Serena Williams)-ийн нөхөр Алексис Оханиан нь "Reddit" сайтын үүсгэн байгуулагч гэнэ. Хосуудын нийт хөрөнгө 209 сая ам.доллараар хэмжигддэг аж. 

Алексис Оханиан (Alexis Ohanian) - Серена Уильямсийн нөхөр

8 Аласдхэйр Уиллис (Alasdhair Willis) - Стелла Маккартнигийн нөхөр

"Beatles" хамтлагийн гишүүн Пол Маккартнигийн охин Стеллагийн нөхөр Аласдхэйр Уиллис эхнэрийнхээ адил загварын ертөнцөд амьдралаа зориулсан нэгэн юм. 2003 онд гэрлэсэн хосууд маань олны нүднээс далд байхыг илүүд үздэг бөгөөд үүнийхээ ачаар өдийг хүртэл хамт байгаа ч байж магадгүй. 

Аласдхэйр Уиллис (Alasdhair Willis) - Стелла Маккартнигийн нөхөр

9 Бенжамин Миллипид (Benjamin Millepied) - Натали Портмэний нөхөн

Жүжигчин Натали Портман (Natalie Portman) нөхөртэйгээ "Black Swan" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Бүжигчин Бенжамин Миллипид киноны бүх балетын хэсгийг дэглэж байсан гэнэ. 

Тэрээр анх 8 настайдаа балетаар хичээллэж Нью-Йоркийн театрын гоцлол бүжигчнээр 11 жил ажилласан бөгөөд өөрийн гэсэн театрыг хүртэл нээж чадсан байна. 

Бенжамин Миллипид (Benjamin Millepied) - Натали Портмэний нөхөн

10 Даниэл Модер (Daniel Moder) - Жулиа Робертсийн нөхөр

Жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) 2000 онд нөхөртэйгээ мөн киноны зураг авалтын үеэр танилцсан байна. Тэд 2002 онд гэрлэн 3 хүүхэдтэй болжээ. Зураглаач мэргэжилтэй Даниэл Модер Холливудын томоохон төслүүд дээр ажилладаг чадварлаг нэгэн аж. 

Даниэл Модер (Daniel Moder) - Жулиа Робертсийн нөхөр

11 Даниэл Уэстлинг (Daniel Westling) - Гүнж Викториагийн нөхөр

Даниэл Уэстлинг  нь бялдаржуулах клубын сүлжээ эзэмшдэг бөгөөд 2001 онд түүний клубт Шведийн угсаа залгамжлах гүнж Викториа үйлчлүүлснээр тэд анх танилцжээ. Даниэл Уэстлингийг хааны гэр бүл хүлээж авахгүй байсан ч 2009 онд хуримаа хийхийг нь зөвшөөрчээ. Өдгөө тэд 2 охинтой энх тунх амьдарч байна. 

Даниэл Уэстлинг (Daniel Westling) - Гүнж Викториагийн нөхөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()