Хэзээ нэгэн цагт таны амийг аврах 17 алтан дүрэм

Бараг бүх л хүн машин жолоодож байхдаа утсаараа оролдож болохгүйг, мөн гал гарвал юу хийх шаардлагатайг мэдэх байх. Гэвч амьдрал биднийг хариултыг нь мэдэхгүй байдалд оруулах нь элбэг тохиолддог шүү дээ. Бидний бэлтгэсэн нийтлэлд хүн бүрийн мэдвэл зохих зөвлөгөөнүүд багтлаа.

Хэзээ нэгэн цагт таны амийг аврах 17 алтан дүрэм

1 Тархи утсаа харах, алхах гэсэн хоёр үйлдлийг зэрэг хийж чадахгүй

Алхаж байхдаа утсаа оролдох нь сохорсноос ялгаагүй юм. 

Тархи утсаа харах, алхах гэсэн хоёр үйлдлийг зэрэг хийж чадахгүй

2 Машины толио зөв тохируулах

Машины хажуугийн толийг зөв тохируулаагүйгээс "сохор бүс" үүсэж, яг дэргэд нь гүйцэж ирж байгаа машиныг харахгүй байх аюултай.

Машины толио зөв тохируулах

3 Хүйтэн температур агаараар биш шингэнээр хурдан дамждаг, тиймээс чийгээс зайлсхий

Чийг ба хүйтэн нь хоорондоо салшгүй холбоотой тул хүйтэн  өдөр биеийн хэмээ хурдан алдахгүйн тулд даавуун хувцасны оронд чийгийг өөртөө шингээдэг ноосон хувцас сонгох нь зүйтэй. 

Хүйтэн температур агаараар биш шингэнээр хурдан дамждаг, тиймээс чийгээс зайлсхий

4 Шингэний дутагдалд орсон ч цас идэж болохгүй

Хүний бие организмд мөс орсноор бага зэргийн цангаа тайлах ч дулаанаа хурдан алддаг ажээ.

Шингэний дутагдалд орсон ч цас идэж болохгүй

5 Хэрэв таны сууж явсан онгоц далайд ослын буулт хийвэл:

Далайд ослын буулт хийсний дараа онгоцны хаалга дээр ирээд аврах хувцсаа өмсөх нь зүйтэй. Учир нь онгоцноос гараагүй байхдаа аврах хувцас өмсөх нь ус орж ирсэн тохиолдолд хөдөлгөөнийг тань удаашруулах ажээ.

Хэрэв таны сууж явсан онгоц далайд ослын буулт хийвэл:

6 Хэрэв та хахсан бол

Хахсан тохиолдолд бусдын тусламжгүйгээр өөрийгөө аврах боломжтойг ихэнх хүмүүс мэддэггүй. Тэгвэл ийм үед гараа зангидан хүйснийхээ дээр байрлуулах хэрэгтэй. Дараа нь зураг дээр заасан сумны дагуу дотогш дээшээ гэсэн чиглэлээр гараараа дарж өгөх хэрэгтэй. Үүнийгээ хүчтэй хийх нь зүйтэй. Ийнхүү хэд хэдэн удаа гараараа дарж өгснөөр хоолойд гацсан зүйл амьсгалын замыг чөлөөлж өгөх юм.

Хэрэв та хахсан бол

7 Үргэлж өөртөө харшлын эм авч явах

Та хаа нэг газар явж байхдаа өөрийнхөө ч мэдээгүй харшлах зүйлстэй таарч болзошгүй тул өөртөө заавал анхан шатны эм бэлдмэлүүдийг авч явах хэрэгтэй. 

Үргэлж өөртөө харшлын эм авч явах

8 3-ын дүрэм

Аврагчид хүний хязгаарыг мэддэг бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь 3-ын дүрэм юм. Хүн агааргүй 3 минут, байгалийн гамшгийн үед нөмөр газар оролгүй 3 цаг, уух зүйлгүй 3 өдөр мөн идэх зүйлгүй 3 долоо хоног байх боломжтой гэж уг дүрэмд гардаг ажээ.

3-ын дүрэм

9 Цөцгийн тос болон бусад тос шатаж эхэлбэл

Шатаж буй тосыг хэзээ ч усаар унтраах гэж оролдож болохгүй. Учир нь усны молекулууд галыг улам хүчтэй болгодог байна. Иймд галд очих хүчилтөрөгчийг шатаж буй тогоог таглан зогсоох хэрэгтэй байдаг байна.

Цөцгийн тос болон бусад тос шатаж эхэлбэл

10 Биед орсон хутгыг сугалж хэрэггүй

Бие рүү дүрсэн хурц зүйлийг сугалан авах гэж оролдвол цус алдалт улам ихсэх болно. Үүний оронд ямар нэгэн аргаар эмнэлгийн тусламж авах хүртлээ цусаа тогтоохыг хичээх хэрэгтэй. 

Биед орсон хутгыг сугалж хэрэггүй

11 Ихэнх агаарын ослууд онгоц хөөрснөөс 3 минутын дараа эсвэл буулт хийхээс 8 минутын өмнө болж өнгөрдөг

Мэргэжилтний хэлж буйгаар агаарын аюулгүй байдлын албаныхан «+3/-8» гэсэн дүрмийг баримталдаг бөгөөд энэ нь зорчигчдыг онгоц хөөрөх болон буулт хийх үед ихээхэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг илэрхийлж байгаа ажээ. Тухайн үед зорчигчид ослын хаалга хаана байрласан зэргийг санаж байх шаардлагатай байдаг байна. 

Ихэнх агаарын ослууд онгоц хөөрснөөс 3 минутын дараа эсвэл буулт хийхээс 8 минутын өмнө болж өнгөрдөг

12 Гал гарсан үед хүмүүс ихэнхдээ түлэгдэлтээс бус угаартсанаас болж амиа алддаг

Ийм тохиолдолд гал гарч буй газраас бие даан гарах боломжгүй бол аль болох бага утаа үнэрлэхийн тулд шалтай наалдах хэрэгтэй байдаг ажээ.

Гал гарсан үед хүмүүс ихэнхдээ түлэгдэлтээс бус угаартсанаас болж амиа алддаг

13 Олон нийтийн газар гэмтвэл зөвхөн нэг хүнээс л тусламж гуйх

Сэтгэл зүйн үндсээр бол гэмтсэн хүнийг их хүмүүс тойрон зогсохдоо бүгд л бие биенийгээ тусламж үзүүлэх байх хэмээн найдаж хариу үйлдэл үзүүлдэггүй ажээ. Хэрэв та хүнд гэмтээгүй бол ганц л хүнийг сонгон өөртөө туслахыг хүсэх нь зүйтэй. 

Олон нийтийн газар гэмтвэл зөвхөн нэг хүнээс л тусламж гуйх

14 Хурц гэрэл ашигла

Нулимс асгаруулагч эсвэл зэвсэг биедээ авч явахын оронд хурц тод гэрэл авч явах нь шөнийн цагаар шаардлагатай тохиолдолд биеэ хамгаалах боломжийг олгох юм. Хэрэв шөнийн цагаар хэн нэгэн араас тань дагаад байгаа мэт санагдвал хурц гэрэл нүд рүү нь тусган зугтах боломжтой бөгөөд энэ нь андуурсан тохиолдолд хэнийг ч гэмтээхгүй биеэ хамгаалах зөв арга болж өгөх юм.

Хурц гэрэл ашигла

15 Төөрвөл хашаа эсвэл горхи хайх хэрэгтэй

Усны урсгал үргэлж илүү том гол руу чиглэх бөгөөд хашааны ойролцоо байшин барилга эсвэл зам гарч ирж л таараа. 

Төөрвөл хашаа эсвэл горхи хайх хэрэгтэй

16 Бэлгэвчийг усны сав болго

Бэлгэвч маш уян байдаг тул усны савгүй тохиолдолд үүнийг ашиглан ус хийж авах боломжтой юм. Мөн бэлгэвчийг усны хамгаалалт болгон ашиглах ч боломжтой.

Бэлгэвчийг усны сав болго

17 Гарах хаалгаа үргэлж мэдэж байх

Гэнэтийн гамшиг тохиолдох үед барилга эсвэл бусад газраас гаралгүй үлддэг хүмүүс байдаг. Энэ нь гарц хаана байгааг мэдэхгүй байгаатай холбоотой юм. Иймд байгаа газрынхаа ослын гарцыг мэдэж байх нь гэнэтийн гамшгийн үед танд ихээхэн тус болох юм. 

Гарах хаалгаа үргэлж мэдэж байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()