Жүжигчид ямар дүрд тоглосондоо хамгийн их ичдэг вэ?

Жүжигчид ойр дотнын хүмүүс болон шүтэн бишрэгчдийнхээ анхаарал, хайр халамж дунд умбаж өсдөг гэдгийг бид мэднэ. Гэхдээ энэ ажилтанд хүрэх зам бол тийм ч хялбар байдаггүй. Заримдаа алдартай жүжигчин бүрт мартахыг хүсдэг ичгэвтэр кино зураг авалт байдаг гэнэ шүү. Энэ талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Жүжигчид ямар дүрд тоглосондоо хамгийн их ичдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жуд Лоу (Jude Law) — “The Young Pope”

Дэлхийн дахиныг шуугиулж чадсан “The Young Pope” киноны трейлэр дээр залуу жүжигчин Жуд Лоу цав цагаан дотуур хувцас өмсөж, бикини өмссөн бүсгүйчүүдийн хамтаар наран шарлагын газраар алхдаг билээ. Венецийн кино наадам дээр: “Би зүгээр л далайгаас гарах ёстой байсан. Гэвч эцсийн мөчид найруулагч Паоло Соррентино киног илүү сонирхолтой болгох үүднээс хагас нүцгэн бүсгүйчүүдийг авчирсан. Энэ миний хувьд санаанд оромгүй зүйл байсан бөгөөд би хүүхдүүдээ энэ байдалд хэрхэн хандах бол гэж санаа зовж байсан” гэжээ.

Жуд Лоу (Jude Law) — “The Young Pope”

2 Райан Гослинг (Ryan Gosling) — «Blue Valentine»

“Blue Valentine” драмад Райана Гослинг болон Мишел Уильямс нарын хооронд халуухан хэсэг болж өнгөрдөг билээ. Мэдээж, жүжигчдийн хувьд энэ бол зөвхөн ажил ч киноны нээлтийн үеэр Райан ээжийнхээ хамтаар ирсэн байжээ. Гослинг энэ талаар: “Би киногоо ээжтэйгээ хамт үзэж байсан бөгөөд тухайн хэсэг эхлэх үед түүнд iPod өгч плей товчлуур болон  нүдийг нь дарсан” гэсэн байна.

Райан Гослинг (Ryan Gosling) — «Blue Valentine»

3 Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) — “Don's Plum”

Авьяаслаг жүжигчин залуугийн кино түүхэнд нэгэн ичгэвтэр дүр байдаг гэнэ. 2000 онд Ди Каприо санхүүжилт багатай хар цагаан “Don's Plum” кинонд тогложээ. Киноны үйл явдал охидыг бээлий мэт сольдог залуусын талаар бөгөөд тэд бямба гариг бүр уулзаж, хов баздаг аж. Лео нэлээд зэрлэг залуу болох Дерекийн дүрийг бүтээсэн юм. Киноны нэг хэсэгт тэрээр охидыг биеэ буруу авч явж байна хэмээн зэмлэж, тэдний нэг рүү шилэн аяга шиднэ. Жүжигчин залуу энэ хэсгийн тоглолтоо мартахыг хүсдэг гэнэ.

Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) — “Don's Plum”

4 Руперт Гринт (Rupert Grint) — “Harry Potter and the Deathly Hallows”

Зураг авалтын үеэр бяцхан жүжигчид хоорондоо маш эвтэй байсан юм. Рон Уизлигийн дүрийг бүтээсэн Руперт Гринт нэгэн ярилцлагын үеэр Хермониагийн дүрийг бүтээсэн Эмма Уотсоныг үнсэх түүнд төдийлөн таалагдаагүй хэмээн хэлжээ. “Би энэ талаар дурсахыг хүсдэггүй. Би Эммаг 9 жилийн турш таних бөгөөд түүнийг дүүгээ гэж боддог. Тиймээс бид хоёрын хувьд энэ үнсэлт утгагүй санагдаж байсан. Би түүний нүүр над руу бага багаар ойртож байгааг л харсан. Үүнээс хойш би юу ч санахгүй байна. Азаар энэ хэсэг эхний оролдлогоор л амжилттай бүтсэн”.

Руперт Гринт (Rupert Grint) — “Harry Potter and the Deathly Hallows”

5 Эмилия Кларк (Emilia Clarke) — “Game of Thrones”

Эмилия Кларкын эцэг эх охиныхоо амжилтанд ихээр бахархаж “Game of Thrones”-ын нэг ч ангийг алгасахгүй үзсэн байна. Гэвч жүжигчин бүсгүй гэр бүл, ойр дотныхоо хүмүүст нүцгэн харагдахыг хүсэхгүй байсан учир тэдэнд өөрийгөө нүцгэн гардаг ангийг нь хэлж сануулдаг байсан гэнэ. Харин киноны 3-р улиралд бүсгүй гэрээгээ шинэчилж, нүцгэн хэсгийн зураг авалтанд орохоос татгалзжээ.  6-р улирлын 4-р анги хүртэл бүх зүйл гэрээний дагуу явагдаж байсан ч жүжигчин бүсгүй дахин нэг удаа нүцгэн зураг авалтанд орохоор шийдсэн байна. Гэхдээ тэр энэ талаараа гэр бүлийнхэндээ хэлэхээ мартаж орхисон гэнэ. Яг энэ хэсгийг жүжигчин бүсгүй ээж аавынхаа хамтаар үзэж таарчээ. Тийм ч таатай зүйл биш байгаа биз.

Эмилия Кларк (Emilia Clarke) — “Game of Thrones”

6 Сэмюэл Л. Жексон (Samuel L. Jackson) — “Exorcist – 3”

Сэмюэл саяхнаас л алдартай, шилдэг томоохон дүрүүдийг авдаг нэгэн болсон билээ. Гэхдээ жүжигчний гараагаа эхлэх үедээ тэр тогтмол шилдэг  дүрийг бүтээж байгаагүй бөгөөд Exorcist – 3 кинонд зүгээр л хараагүй хүний дүрийг бүтээж байсан гэнэ. Жүжигчин залуугийн карьерт энэ нь тийм ч таатай дүр биш гэдэгт та санал нэгдэх биз.

Сэмюэл Л. Жексон (Samuel L. Jackson) — “Exorcist – 3”

7 Аманда Сейфрид (Amanda Siegrfried) — “Chloe”

“Chloe” киноны трейлер Аманда Сейфрид алдарт жүжигчин Жулиана Муртай халуухан хэсгийн зураг авалтанд оролцох ёстой байжээ. “Би энэ өдрийг ирэх хүртэл өдөр хоногийг тоолон хүлээсэн” хэмээн Аманда нэгэн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Жүжигчдийн хийх ёстой зүйлийг найруулагчид тэдэнд бодитоор харуулсан боловч Аманда болон Жулианна нар зарим нэг хэсгээс нь хасахыг хүссэн аж. Эцэст нь тэд дүрээ гайхалтай бүтээж чадсан боловч Аманда одоог хүртэл энэ дүрээсээ бага зэрэг ичдэг гэнэ шүү.

Аманда Сейфрид (Amanda Siegrfried) — “Chloe”

8 Миа Васиковска (Mia Wasikovska) — “Lawless”

Шайей Лабафтай дүр бүтээх жүжигчин бүсгүйн хувьд тийм ч амар байсангүй.  Учир нь жүжигчин залуу дүрдээ хэтэрхий орсноор зураг авалтын талбай дээр биеэ тийм ч таатай авч яваагүй гэнэ.  Тиймээс ч Миад энэ байдал нь тухгүй санагдаж, тэр бүр халагдахыг хүсэж байжээ.

Миа Васиковска (Mia Wasikovska) — “Lawless”

9 Жим Керри (Jim Carrey) — “Eternal Sunshine of the Spotless Mind”

Домогт киноны найруулагч Мишель Гондригийн хувьд энэхүү киноны хамгийн таатай хэсгүүдийн нэг нь Кейт Уинслетийн дүр бүтээсэн Клементины алга болдог хэсэг аж. Харин Жим Керригийн хувьд энэ нь тийм ч таатай хэсэг байгаагүй гэнэ. Учир нь түүнд түүний хамтрагч алга болно гэж хэлээгүй байжээ.  Тиймээс ч жүжигчин залуу үнэхээр юу болж байгааг ойлгохгүй маш ихээр сандарсан аж. Гэхдээ л энэ хэсэг кинонд орсон болно.

Жим Керри (Jim Carrey) — “Eternal Sunshine of the Spotless Mind”

10 Теренс Стэмп (Terry Stamp) — “Star Wars”

Жүжигчин залуу Натали Портманд талтай байсан учир уг киноны туслах дүрд тоглохыг зөвшөөрсөн гэнэ. Тэрээр жүжигчин бүсгүйтэй хэд хэдэн хэсэгт хамтарч тоглоно гэдэгтээ итгэлтэй байжээ.  Залуу Портмантай хамт дүр бүтээх учир бага зардлаар кинонд тоглоход бэлэн байсан юм.  Харамсалтай нь Теренс Наталитай хамтдаа ганц ч хэсгийг бүтээгээгүй байна.  Хожим нь тэр туслах дүр бүтээхийг зөвшөөрсөндөө харамсдаг хэмээн хэлжээ.

Теренс Стэмп (Terry Stamp) — “Star Wars”

11 Энн Хэтэуэй (Anne Hathaway) — “Love & Other Drugs”

“Love & Other Drugs” кинонд жүжигчин бүсгүй хэд хэдэн удаа нүцгэн дүр бүтээх хэрэгтэй болдог аж. Энний хувьд энэ нь тийм ч хялбар байсангүй.  “Танихгүй хүмүүсийн дэргэд нүцгэлэх гэдэг маш таагүй мөчүүдийн нэг байдаг. Би эцсийн мөчид хувцсаа тайлж, киноны завсар зай бүрээр хувцсаа өмсөх шийдвэрийг гаргасан ч ийнхүү хувцас өмсөх бүрт биеийн будаг арилж байгааг би анзаарсан юм. Биеийн будаг арилах бүрт дахин нэмэлт будаг түрхэж, зураг авалт 20 минутаар хойшилж байсан”.

Энн Хэтэуэй (Anne Hathaway) — “Love & Other Drugs”

12 Жейк Жилленхол (Jake Gyllenhall) — “Love & Other Drugs”

Жейкийн хувьд ч энэ кинонд дүр бүтээх нь нэг төрлийн шалгуур болсон гэнэ. Ялангуяа ор дэрний ажилтай хэсгийн зураг авалт ихээхэн хүндрэлтэй байжээ. Тэрээр: “Тухайн үед би нэлээд амжилтанд хүрсэн байсан бөгөөд Энн Хэтэуэй миний сэрлийг хөдөлгөж байгаа мэт жүжиглэхэд хэцүү байсан. Гэхдээ би энэ үеийг давж чадсан” хэмээн хэлсэн байна.

Жейк Жилленхол (Jake Gyllenhall) — “Love & Other Drugs”

13 Бонус: Заримдаа жүжигчид хачирхалтай шалтгаанаар өөрийн тоглосон дүрд эмзэглэдэг гэнэ

Ева Мендес (Eva Mendez) болон Жонни Депп (Johnny Depp) нар “Once Upon a Time in Mexico” кинонд хамтдаа дүр бүтээж байжээ. Киноны нэг хэсэгт тэд бууны гохны дор үнсэлцэх ёстой байсан бөгөөд энэ хэсэг буудалтаар дуусдаг.  Хожим нь Ева үнсэлт богинохон хугацаанд үргэлжилсэнд харамссан хэмээн дурссан байна.

Бонус: Заримдаа жүжигчид хачирхалтай шалтгаанаар өөрийн тоглосон дүрд эмзэглэдэг гэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()