1
Вайтомо агуй, Шинэ Зеланд
Та бүхний харж байгаа доорх зурагт буй гэрэл бол зөвхөн энэ газар л байдаг "Arachnocampa luminosa" нэртэй ховор төрлийн гэрэлтдэг хорхойноос гардаг.
2
Азийн субтропик ой
Та ийм төрлийн ойд шөнөөр явж байхдаа "Mycena chlorophos" мөөгтэй тааран өөрийгөө сэтгэцийн аймшигт кинонд буй мэтээр мэдэрч магадгүй юм.
3
Теннесси мужийн ой
Жилд ганц л удаа гэрэлт цохнууд энд цугларч ойг гайхалтай уран зураг болгон хувиргадаг байна.
4
Альберта, Канад
Туйлын туяаг харах хамгийн тохиромжтой газруудын нэг нь энэ юм.
5
Килава, Хавай
Энэ газарт байх лаавын уур нь оройн цагаар жаргаж буй нартай хосолж хосгүй үзэсгэлэнтэй төрхийг бий болгодог.
6
Давсан далай, Боливи
Боливид байдаг "Салар де Уюни" ширгэсэн нуурын гадаргуу маш тэгшхэн тул яг л толь мэт харагддаг.
7
Форест-парк, Нью-Йорк
Зураг дээрх гэрэлтсэн мөөгийг та Хойд Америкт харж болох юм. Уг зураг дээр "люсиферин" хэмээх пигмент исэлдсэний улмаас гялалздаг 70 төрлийн нэгийг та харж байна.
8
Тояма, Япон
Зураг дээрх гэрэлтсэн зүйлс бол далайн амьтад бөгөөд эдгээр нь ихэнхдээ далайн гүнд хүний нүднээс далдуур оршдог ажээ.
9
Капри арал, Итали
Агуй руу орж ирэх байгалийн гэрлийн нөлөөгөөр доторх ус гэрэлтдэг байна.