15 настай Дева тус брэндтэй удаан хугацааны туршид хамтарч ажиллаж байгаа. Жилийн өмнө Моника охиноо "Dolce & Gabbana"-аас гаргасан шинэ сүрчигний нүүр царай болгосон бол энэ жил гэрээ нь сунгагджээ.
Алдартай брэндүүдийн загварын долоо хоногт хааяа ирж харагддаг Дева саяхан "Dolce Shine" үнэртэй усны нүүр царай болжээ. Цагаан торон даашинз өмсөж, гартаа цэцэг барьсан Девагийн зургууд цахим орчинд гарч ирсэн нь рекламны зураг авалтын үе байжээ.
Хэдийгээр зураг авалт нууцаар явагдсан ч паппарацийн ачаар сэтгүүлчид шинэхэн үнэртний сурталчилгааны зураг ямар болох талаар төсөөлөлтэй болсон байна.
Девагийн сурталчилсан сүрчиг нь алдарт Marie Salamagne-ий бүтээл бөгөөд бэрсүүт жүрж, манго болон жүржийн хальс, жасмины үнэртэй ажээ.
Сурталчингааны зураг авалт тансаг зэрэглэлийн амралтын газар болж өнгөрсөн ба тэнд Девагаас гадна Моника, Венсан нар очсон байжээ.
Жүжигчид зураг авалтын үеэр охиноо дэмжиж, хань болохын тулд очсон байна. Үүнээс гадна тэд энэ тал дээрх арвин туршлагаасаа хуваалцах гэсэн хүсэлтэй байсан нь тодорхой.
Зар сурталчингааны зураг дээр охин цагаан торон даашинз өмсөн гартаа цэцгэн хэлбэртэй таглаа бүхий үнэртэн барьж Италийн Амальфи эргийн өмнө зогсож байгааг харж болно.
Венсан, Моника нар 2013 онд салцгаасан бөгөөд удалгүй Венсан 20 настай модель бүсгүй болох Тина Кунакитай хайр дурлалын харилцаа үүсгэн, 2018 онд гэрлэсэн юм.
2019 онд Тина түүнд охин түрүүлэн өгч, Венсан охиноо Амазони гэж нэрлэж байжээ.
Моника, Венсан хоёрын хувьд тэд Дева болон Леони гэх 2 охинтой байна.