Өөр хэлэнд шууд буух боломжгүй орон орны сонирхолтой хэллэгүүд

Бидний өдөр тутмын амьдралд тохиолдох зүйлсийн утгыг бүрэн дүүрэн гаргах боломжтой үгс монгол хэлэнд дутмаг юм шиг танд санагдаж байсан уу? Франц, Герман гэх мэт хэлэнд хүний сэтгэл хөдлөл, үйл хөдлөлийг яруу тодоор тайлбарлахуйц үгс байдаг нь монгол хэлэнд мөн оруулчихмаар санагдахад хүргэдэг. Тэгвэл эдгээр үгсээс хамгийн сонирхолтой 20 үгсийг та бүхэнд хүргэж байна. 

Өөр хэлэнд шууд буух боломжгүй орон орны сонирхолтой хэллэгүүд

1 "Kummerspeck" - Герман

"Kummerspeck" (шууд утгаараа "харууслын гахайн мах") нь хэт их идсэнээс үүдсэн таргалалтыг хэлнэ. 

"Kummerspeck" - Герман

2 "Gigil" - Тагалог

"Gigil" нь хэт өхөөрдөм зүйл харж, түүнийгээ тэвэрмээр санагдахыг хэлнэ.

"Gigil" - Тагалог

3 "Mencolek" - Индонези

"Mencolek" нь хэн нэгний мөрөнд хүрч харах чиглэлийг нь зааж өгөхийг хэлдэг.

"Mencolek" - Индонези

4 "Pena ajena" - Испани

"Pena ajena" - хүний өмнөөс ичихийг хэлнэ. Герман хэлэнд мөн "fremdschämen" гэж буудаг.

"Pena ajena" - Испани

5 "Pana po'o" - Хавай

"Pana po'o" нь ямар нэгэн юмыг санахын тулд толгойгоо маажиж буйг хэлж байгаа аж.

"Pana po'o" - Хавай

6 "Lagom" - Швед

"Lagom" гэдэг нь аливаа зүйл яг тохирсон хэмжээтэй байхыг хэлдэг. Өөрөөр мөн тэнцвэртэй амьдралыг хэлнэ.

"Lagom"  - Швед

7 "Шёганай" эсвэл "Шиката га най" - Япон

"Шёганай"  нь нөхцөл байдалтайгаа эвлэрэх гэсэн утгатай.

"Шёганай" эсвэл "Шиката га най" - Япон

8 "Shemomedjamo" - Гүрж

"Shemomedjamo" - хэтрүүлэн идэх.

"Shemomedjamo" - Гүрж

9 "Schlemiel" - Еврей

"Schlemiel"  эв хавгүй хүнийг хэлж байгаа бол "schlimazel" нь ихэд азгүй хүн гэсэн утгатай.

"Schlemiel" - Еврей

10 "Schadenfreude" - Герман

"Schadenfreude" нь хэн нэгний зовлонгоос аз жаргалыг мэдрэхийг хэлнэ. 

"Schadenfreude" - Герман

11 «Разблюто» - Орос

«Разблюто» нь хэн нэгэнд хайртай байсан ч одоо хайртай байхаа больсныг хэлнэ.

«Разблюто» - Орос

12 "Koi No Yokan" - Япон

"Koi No Yokan" - хэн нэгэнтэй анх удаагаа уулзаад удахгүй тэр хүндээ сэтгэл алдрахаа мэдрэх. 

"Koi No Yokan" - Япон

13 "Backpfeifengesicht" - Герман

"Backpfeifengesicht" - цохиод унагачихмаар зэвүүн царайтай хүн

"Backpfeifengesicht" - Герман

14 "Tartle" - Шотланд

"Tartle" гэдэг нь хэн нэгний нэрийг санахгүй байгаагаас өөр нэгэнд тухайн хүнээ танилцуулж чадахгүй байх мэдрэмжийг хэлдэг. 

"Tartle" - Шотланд

15 "Fisselig" - Герман

"Fisselig" - хэн нэгэн чухал хүний өмнө алдаа гаргах.

"Fisselig" - Герман

16 «Mamihlapinatapai» - Яган

«Mamihlapinatapai» нь хоёр хүн бие бие рүүгээ харж байхдаа хийхийг хүсэв ч зориглож чадахгүй байгаа зүйлээ нэгнийгээ эхэлж хийгээсэй гэж хүсэж буй явдал. Товчоор хэлбэл нэг нэгэндээ найдах.

«Mamihlapinatapai» - Яган

17 "Estrenar"- Испани

"Estrenar" нь хувцсыг анх удаагаа өмсөж үзэх гэж буйг илтгэнэ. 

"Estrenar"- Испани

18 "Greng-jai" - Тай

"Greng-jai"  нь хэн нэгнээс тусламж авмаар байвч тухайн хүндээ саад болчихвий гэсэн айдас.

"Greng-jai" - Тай

19 "Hygge" - Дани

"Hygge"- өвөл найзуудаараа галын дэргэд сууж байх үеийн сэтгэл хөдлөл. 

"Hygge" - Дани

20 "Saudade" - Португаль

"Saudade" нь олон утга учиртай ч ихэнхдээ дахиж мэдрэхгүй мэдрэмжээ санагалзах үеийг хэлдэг. 

"Saudade" - Португаль

Эх сурвалж: insider

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()