SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

2020-08-03, 10:12
1,354

SocialPay, UnionPay International олон улсын Төлбөрийн картын байгууллага  хамтран EMV UnionPay QR олон улсын стандартын дагуу гадаадад болон Монголдоо дижитал хэтэвчээ ашиглан төлбөр тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр SocialPay аппликэйшн нь олон улсын QR/Barcode төлбөрийн системд нэгдсэн Монголын анхны дижитал хэтэвч болж, дотоодод төдийгүй олон улсад гар утсаараа төлбөр тооцоо хийх боломжийг харилцагчдадаа олгож эхэлсэн байна.   

SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

Тухайлбал, БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, Сингапур, Тайвань, Хонгконг, Австрали зэрэг 50 гаруй улсын UnionPay сүлжээнд нэгдсэн дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийхдээ SocialPay-ээр төлбөр тооцоо хийх боломжтой болжээ. Үүний тулд UnionPay картаа SocialPay-дээ холбон QR/Barcode уншуулах, эсвэл тухайн худалдаа, үйлчилгээний байгууллага дээрх QR/Barcode-ийг уншуулах юм байна.

UnionPay International байгууллага нь 2002 онд байгуулагдсан, БНХАУ-н Шанхай хотод төвтэй, БНХАУ-д болон олон улсад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хамгийн том корпорац, мобайл болон дижитал төлбөр тооцоог санал болгодог /дебит болон кредит картыг нэгтгэсэн/ дэлхийд тэргүүлэх картын төлбөр тооцооны байгууллага юм. Тус байгууллага нь өдгөө дэлхий даяар 179 улс орон, бүс нутагт 2300 гаруй байгууллага, 52 сая Картаар Үйлчлэгч байгууллагатай юм. Олон улсын төлбөр тооцоо хийхэд нууцлалын №1 технологиороо харилцагчдын итгэлийг хүлээсэн, чанараар баталгаажсан UnionPay International байгууллагын 8 тэрбум карт дэлхийн зах зээлд ашиглагдаж байна.

SocialPay нь Голомт банкнаас 2017 онд зах зээлд нэвтрүүлсэн Монголын анхны дижитал хэтэвч бөгөөд өдгөө 200 мянга орчим хэрэглэгчтэй болсон төлбөр тооцооны хамгийн хялбар шийдэл болж чадсан юм. Хэрэглэгчид дурын банкны картаа дижитал хэтэвчдээ холбон шимтгэлгүйгээр худалдан авалтын төлбөр төлөх, бусад руу дансны дугаар шаардахгүйгээр утасны дугаар, и-мэйл, фэйсбүүк, твиттер хаягаар нь мөнгө шилжүүлэх боломжтой болсон. Үүгээр зогсохгүй онлайнаар банкны харилцагч болох, харилцах, хадгаламжийн данс, IPO арилжааны данс нээх, бүх төрлийн төлбөр тооцоонд ашиглах, виртуал олон улсын картыг үнэ төлбөргүй авах, онлайнаар автомашины татвар төлөх болон аяллын даатгалд хамрагдах, кино, бүх төрлийн үзвэр үйлчилгээний тасалбар, галт тэрэгний тасалбар захиалах зэрэг олон боломжийг зэрэг олгодгоороо онцлог юм.

SocialPay аппликэйшнаар худалдан авалтын төлбөр тооцоог QR/ Barcode уншуулан хийх үйлчилгээг Голомт банк дотооддоо 2019 онд нэвтрүүлсэн бөгөөд өдгөө 11,500 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллага SocialPay QR төлбөр хүлээн авах боломжтой болоод байна.

SocialPay дижитал хэтэвч

Таны цагийг хэмнэж, санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийднэ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.