Сибирийн сурагч төрөлх тосгоноо интернеттэй болгожээ

Энэхүү тосгонд утастай интернет байтугай утасны сүлжээ ч муу барьдаг байжээ. Харин энэ хүү өөрийн гараар сүлжээний антенн хийсэн бөгөөд одоо 2 дахь антенаа байрлуулахаар мөнгөө цуглуулж байгаа аж.

Сибирийн сурагч төрөлх тосгоноо интернеттэй болгожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Новосибирскийн ойролцоо Песцы гэх тосгонд орчин үеийн үүрэн холбоо хөгжөөгүй ч тэнд амьдардаг ахлах ангийн сурагч Юрий Крысов үүнийг өөрчлөхөөр шийдсэн аж. Тэрбээр дуу хөгжмийн сонирхолдоо автан YouTube-д бичлэгээ тавьж өөрийгөө сорих гэсэн ч интернет байхгүйгээс Юрийгийн хүсэл нь биелээгүй байна. Ингээд тэр өөрийн хүчээр гар доорх багажуудаараа уг асуудлыг шийдэхээр зоригложээ.

"Манай тосгон төвөөс 5 км зайд оршдог ч интернетгүй. Би нутгийн удирдлагуудаасаа интернет тавьж өгөхийг хүссэн бөгөөд тэд ч цааш холбогдох хүмүүст үүнийг хүргэсэн, гэвч интернет суурилуулахад шаардлагатай утас бараг сая рублийн өртөгтэй байсан тул энэ асуудал талаар нэг болсон. Тэр үед би гарц хайх шаардлагатай болохыг ойлгосон юм" гэж Юрий хэлсэн юм. 

Юрий уг хүслээ ч биелүүлж хөршүүдийнхээ тусламжтайгаар тосгондоо сүлжээний антеныг байрлуулан айл өрхүүдийг интернеттэй болгосон байна. Анхнаасаа уг антенн хортой цацраг ялгаруулахгүй хэмээн хөршүүдээсээ зөвшөөрөл авсан байсан тул үүнийг эсэргүүцэх хүн байгаагүй ажээ. 

Түүний хэлснээр интернет сард 550 рублийн өртгийг шаарддаг бол тэр хөршүүдээсээ 330 рублийг  тус бүр авч илүү гарсан мөнгөө шинэ антенна суурилуулах ажилдаа хадгалдаг байна. 

Мужийн удирдлагаас Юрийгийн талаар сонсоод түүнд төсөл бичиж тэмцээнд орохыг санал болгожээ. 

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()