1
Horseshoe Bend (Колорадо)
Колорадо голын нэгэн алдартай хэсэн нь "Horseshoe Bend" буюу морины тах хэлбэрийн булан бүхий Гленийн хавцлын өндөр уулын бүсийг тойрон урсдаг гайхалтай гол юм. Голын нэг нугалам нь л гэхэд тэгш хэмтэй ирмэг бүхий адууны тавхайтай ижил харагдана. Энэхүү голын дэргэд зураг авахуулахад гайхалтай сайхан гарна гэдэгт та итгэлтэй байж болно.
2
Лена багана, Орос
Сибирийн томоохон голуудын нэг болох Лена мөрөн маш өвөрмөц тогтоц бүхий гайхалтай хадан багануудтай бөгөөд өөрийн үзэсгэлэнт байдлаараа жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг байна.
3
Хойд Дакота мужид хоёр гол нэгдэх зүрхэн гол (АНУ)
"Миссури" болон "Heart River" голын бэлчир цэгт гайхалтай "зүрхэн гол" үүсдэг ажээ.
4
Колумби дахь "Канто-Кристалес" өнгөт гол
Голын усны өнгө заавал цэнхэр, ногоон, бор өнгөтэй байх ёсгүй. Жишээлбэл: Колумбид байрлах энэхүү гол нь солонгын долоон өнгөтэй гэдгээрээ алдартай. Хэдийгээр голын ус тунгалаг байж болох ч, усан дотор ургах замаг нь олон өнгөтэй юм. Байгалийн гоо үзэсгэлэнг та нэг л голоос мэдрэх боломжтой гэнэ.
5
Португали дахь “Оделейте” буюу “цэнхэр луу”
Португали дахь энэхүү гол нь өөрийн хэмжээ, эсвэл өвөрмөц эргээрээ алдартай биш хэдий ч усны хэлбэр нь нисэж буй луутай ижил харагддаг байна.
6
Цэнхэр гол (Гринланд)
Гринланд бол цас, мөсний орон гэдгийг бид сайн мэднэ. Ийнхүү мөс бага зэрэг хайлах үед усны урсгал хуримтлагдсаар жижиг гол үүсгэдэг бөгөөд эдгээр голын өнгө бараан өнгийн аквамарин үүсгэдэг аж. Цав цагаан байгалийн дунд цэнхэр гол гайхалтай байгалийн үзэсгэлэнг бүрдүүлнэ.
7
Рио-Тинто — хамгийн исгэлэн гол (Испани)
Испанийн баруун өмнөд зүгт байрлах энэхүү голын хүчлийн түвшин 1,7 хүрдэг учир голын ус зүгээр ч нэг исгэлэн биш бүр маш их исгэлэн юм байна. Уг голын ус аймшигтай улаан өнгөтэй бөгөөд ууж болохгүй ч ард иргэд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж. Ялангуяа арьсны харшлыг эмчлэхэд маш сайн үр дүнтэй гэнэ.
8
Ляохэ — улаан эрэгтэй гол (Хятад)
Хятадын Шуантай-Хэкоугийн ойролцоо жилийн ихэнхи улиралд бусдын анхаарлыг үл татахуйц гол бий. Харин 9-р сар гэхэд Ляохэгийн эрэг анхаарал татам улаан өнгөтэй болдог бөгөөд шигүү ургасан замаг улаан өнгийг ялгаруулж хэдэн долоо хоногийн турш үргэлжилдэг байна.
9
Хуанхэ – дэлхий дээрх хамгийн бохир гол
Хуанхэ нь дэлхийн хамгийн бохир голын тоонд багтдаг бөгөөд энэ нь голын дотор уулын бэхэлгээ оршдогтой холбоотой юм. Куб.м тутамд 35-40кг зуурмаг байдаг учир усан дотор огт харагдахгүй. Үүнээс гадна энэхүү гол нь маш олон араншинтай, үзэгдэлтэй учир Хятадын иргэд үүнийг “Хятадын зовлон”, “1000 асуудлын гол”, “Зүрх шимшрэм гол” хэмээн нэрлэдэг байна.
10
Цитарум -хамгийн бохир гол (Индонези)
Үнэн хэрэгтээ дэлхийн хамгийн бохир гол нь Хуанхэ, Ганга биш харин Индонезид урсах Цитарум гол гэнэ. Уг голын ойролцоо 5 сая орчим иргэд амьдардаг бөгөөд тэд өдөр бүр ахуйн хог хаягдлаар голыг бохирдуулж байгаа аж. Азийн банк энэхүү голыг цэвэрлэхэд багагүй хөрөнгө зарцуулсан ч хэсэг хугацааны дараа Цитарум дахин бохирдсон гэнэ.
11
Уата-Рике — сүнстэй гол (Чили)
Энэхүү гол зөвхөн шөнийн цагаар харагддаг учир үүнийг дэлхийн тогтмол бус устай гол гэж нэрлэхэд болно. Өдрийн цагаар уулын оргил дээрх цас нарны нөлөөнд хайлж, зөвхөн шөнийн цагт л гол руу урсаж амждаг байна. Ийнхүү шөнө гол урсаж өглөө гэхэд хатсанаар бүх зүйл шинээр эхэлдэг юм.
12
Нил — дэлхийн хамгийн урт гол (Африк)
Аварга Нил голын урт нь 6700 км хүрдэг учир дэлхийн хамгийн урт голын тоонд зүй ёсоор багтдаг байна. Сахарын цөлөөр дамжиж Газрын дундад тэнгис хүртэл урсдаг Африкийн цор ганц гол бол Нил юм.
13
Роу — дэлхийн хамгийн богино гол (АНУ)
Харин дэлхийн хамгийн богино гол АНУ-т оршдог бөгөөд түүний урт нь ердөө 17,7 метр гэнэ.
14
Амазон – хамгийн их устай гол
Амазон голын цэвэр усны 20% нь Дэлхийн нууранд цутгадаг бөгөөд Өмнөд Америкийн үзэсгэлэнтэй голын нэгийг мөн бүтээдэг байна. Уг голын ойролцоо байх ургамал, амьтан нь нэн ховордсон төрөл зүйлд багтдаг учир улсын хамгаалалтанд байдаг аж. Амазон ерөнхийдөө нэлээд гүн бөгөөд хамгийн гүн хэсэгтээ 50м, харин үерийн үеэр далайн давалгаатай дүйцэхүйц өндөр, том давалгаа үүсдэг байна.
15
Río de la Plata
"Río de la Plata" буюу "Мөнгөн гол" нь Уругвай болон Парана голын огтлолцлоор үүссэн гол юм. Голын өргөн зарим газраа 225км хүрэх нь бий.
16
Хамгийн өндөрт орших гол Ярлунг-Цангпо
Төвдийн өмнөд хэсгээр урсах энэхүү гол нь далайн түвшнээс дээш 3000 м-ийн өндөрт урсдаг байна. Уг голын эх үүсвэр нь ариун уул Кайласаас гаралтай бөгөөд урсахдаа хавцлаар томоохон гогцоог үүсгэж Брахмапутру цутгадаг аж.
17
Конго - дэлхийн хамгийн гүн гол
Конго бол дэлхийн хамгийн гүн гол бөгөөд зарим газраа 230 м хүрэх нь бий. Энэхүү гол нь мэдээж байгалийн гоо үзэсгэлэнгээрээ алдартай.