1
Индонезийн Тоба галт уулын дэлбэрэлт
АНУ-ын Йеллоустоун дахь галт уулууд идэвхжсэн тохиолдолд хүн төрөлхтний амьдралд асар их сөрөг нөлөөг дагуулна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа билээ. Гэхдээ үүнийг Тоба галт уулын учруулж болох нөлөөтэй зүйрлэх ч аргагүй.
Индонезийн Суматра арал дээр байдаг Тоба галт уул нь хамгийн сүүлд 75 мянган жилийн өмнө буюу сүүлийн мөстлөгийн үеэр идэвхжиж, дэлбэрсэн юм. Галт уулын дэлбэрэлтийн хүчин чадал нь 1815 онд дэлбэрсэн Тамбора галт уулнаас 20 дахин их байсан бөгөөд Тамбораг дэлбэрэх үед дэлхий дахинд зун болоогүйг санах хэрэгтэй. Эрдэмтдийн үзэж байгаагаар 75 мянган жилийн өмнө дэлбэрсэн Тоба галт уулын дэлбэрэлт орчин үед бол 10 мянга орчим хүний амь насыг авч одох магадлалтай гэжээ.
Хэрвээ Тоба галт уул ойрын хугацаанд дэлбэрэх юм бол Суматра арал дээр амьдрах 50 мянган иргэн төдийгүй дэлбэрэлтээс үүсэх цунамигаас болж дэлхий даяар 10 мянга гаруй хүн амиа алдах гэнэ. 2015 оноос хойш галт уул байрлах газарт галт уулын хий ялгарч, газрын гүний температур нэмэгдэх гэх мэт үзэгдлүүд ажиглагдаж байгаа нь Тоба тун удахгүй идэвхжих магадлалтай болохыг илэрхийлж байна.
2
Хилина хөрсний нуралт
Хот тосгодыг юу ч үгүй сүйрүүлж байгаа байгалийн гамшгийг харуулдаг кинонд бүх зүйл маш хурдан болж өнгөрдөг. Тэгвэл Хавайн арал дээр байрлах Килауэа галт уулын хажуу нурсан үед кинон дээрх үйл явдал бодит амьдрал дээр тохиолдох магадлалтай гэнэ. Хамгийн муугаар төсөөлөхөд галт уулын хөрсний нуралт болсноор 10-12 мянган куб.км газрыг хамарсан аварга цунами үүсэх магадлалтай бөгөөд энэ нь Хойд Америкийн эрэг орчмын газар нутгийг сүйрүүлэх юм байна.
Харьцуулахад, 120 мянган жилийн өмнө энэ төрлийн цунами болсон бөгөөд давлагааны өндөр нь 400 метр хүрсэн аж. Тэрхүү галт уул орчмын хөрс жилд 10 сантиметрийн хурдтай нүүдэг учир судалгаанаас харахад үрэлтийн дундаж коэффициентийг давснаар хүчтэй газар хөдлөлт болж, аварга цунами үүсэх гэнэ.
3
Хойд тэнгисийн цунами
Атлантын далайн нэг хэсэг болох Хойд тэнгис маш тайван учир хэзээ нэгэн цагт цунами болно гэж төсөөлөгдөхгүй. Гэхдээ эрдэмтдийн тооцоолсноор 600 мянган жилийн өмнө температур нэмэгдэж, мөс тектоник хавтанг тогтворгүй болгон 300 км-ийн урт хөрсний нуралт үүссэн байна. Энэ нь яваандаа 20 метрийн өндөртэй цунами үүсэхэд нөлөөлсөн гэнэ.
Хэдийгээр энэ нь Хилина хөрсний нуралт мэт аймшигтай сонсогдохгүй байгаа ч 20 метр гэдэг нь 8 давхар байшинтай тэнцэхүйц өндөр юм. Хэрвээ уур амьсгал энэ байдлаараа өөрчлөгдсөөр байх юм бол Норвеги болон Британийн эрэг орчмын хот тосгодод аюул учруулах цунами нүүрлэх магадлалтай.
4
Каскадийн бүсийн ойролцоох газар хөдлөлт, цунами
Энэ нь Хуан де Фукагийн тектоник хавтан Хойд-Америкийн литосферийн хавтантай огтлолцдог хэсэг юм. Уг хэсэг нь Хойд Америкийн баруун эргээс холгүй Номхон далайн ёроолд байрлах бөгөөд Хойд Калифорниос Канадын Ванкувер арал хүртэл үргэлжилнэ. Хавтангийн хөдлөх хурд жилд ердөө 40 мм хүрэх хэдий ч дээд хэсэг нь огт хөдлөхгүй учир Хойд-Америкийн хавтан руу шахаж байгаа болохыг илэрхийлнэ.
Нэг л өдөр энэхүү даралт маш хүчтэй хэмжээнд хүрж, хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Энэ нь эргийг 2 метрээр доош суулгах, гадаргыг 30 метрээр шилжүүлэхэд нөлөөлөх гэнэ. Ийнхүү газар хөдлөлт дууссаны дараа 2011 онд Японд болж байсан цунамитай ижил цунами болох юм.
Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад сүүлийн 10 мянган жилийн дотор энэхүү газар 41 удаа хүчтэй газар хөдлөлт болжээ. Хамгийн сүүлийн газар хөдлөлт нь 9 баллын хүчтэй байсан бөгөөд энэ нь ойролцоогоор 320 жилийн өмнө тохиолдсон байна. Эдгээр газар хөдлөлийн хооронд дахь зай дунджаар 244 жил байгаа нь тун удахгүй дахин нэг газар хөдлөлт болох цаг нь ирсэн болохыг илэрхийлнэ.
5
Нарны аюул
Хүн төрөлхтөнд хамгийн ноцтой аюул учруулж байгаа зүйлсийн нэг нь Нар юм. Гэхдээ энэ бол ямар нэгэн сүнслэг зүйл биш бөгөөд харин олон тооны цөмийн тэсрэх бөмбөг зэрэг дэлбэрч байгаатай ижил хүчтэй фотон болон бөөмсийг ялгаруулж байдагт оршино.
Энэ төрлийн цацраг тогтмол тохиолддог бөгөөд дэлхийн гадарга дээр хүрэхүед хэт мэдрэмтгий хүмүүсийн хувьд толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.
Харин хэт хүчтэй байх юм бол зөвхөн дэлхийн тойрог зам бус, гадарга дээрх бүхий л цахилгаан тоног төхөөрөмжийг сүйтгэх аж. Хамгийн хүчтэй цацраг 1921 онд болсон бөгөөд энэ үед цахилгаан холбоо тэр чигтээ үгүй болж байжээ. Гэхдээ тухайн үед хүн төрөлхтөн цахилгаан тоног төхөөрөмжийг хэрэглэж эхлэх шатандаа явж байсан учир төдийлөн сөрөг үр дагаварыг мэдээгүй аж.
Хэрвээ энэ төрлийн цацраг тархалт орчин үед явагдах юм бол маш олон систем, тоног төхөөрөмж гэмтэж, өдөр тутмын амьдралд асар их хор уршгийг дагуулах болно. Дэд бүтцийн байгууллагууд эрчим хүч, нөөцгүй болсноор үйл ажиллагаа нь доголдох юм.