Бидний сайн мэдэх "гавар" түрхлэгийн ид шид (Өөр юунд ашиглаж болох вэ?)

2020-07-23, 15:30
5,742

Гавар түрхлэгийг бид бага наснаасаа л мэдэж авсан. Ханиад хүрсэн үед бидний ээж аав энэхүү шидэт түрхлэгийг түрхэж өгдөг байсан шүү дээ. Нэг шөнийн дотор л үйлчилгээгээ үзүүлдэг байсан гавар түрхлэгийг өөр олон зүйлд ашиглаж болно гэдгийг та мэдэх үү?

Бидний сайн мэдэх "гавар" түрхлэгийн ид шид (Өөр юунд ашиглаж болох вэ?)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Анагаах үйлчилгээ

Вьетнамын "Golden Star" түрхлэг социализмын үеэс эрэлттэй болж эхэлж байсан нь зөвхөн байгалийн гаралтай орцуудаас бүрддэгтэй холбоотой. Жишээлбэл: гаа, эквалипт, вазелин, ментол, парафин гэх мэт.

Гавар түрхлэг сэнгэнэсэн мэдрэмжийг өгч, цусны эргэлтийг сайжруулан шархыг эдгээдэг.

Анагаах үйлчилгээ

1 Шүдний өвдөлт

Гавар түрхлэгийг шүд өвдөж байгаа хэсгийн хацар дээрээ болон гарынхаа бугуйн дээрээ түрхэх хэрэгтэй. 

Анхаарал сарниулах чадвараараа  "Golden Star" амны хөндийн өвдөлтийг багасгах болно. 

Шүдний өвдөлт

2 Хоолой өвдөх

Хоолойн өвдөлтийн үед өдөрт 2 удаа уг түрхлэгийг биеийнхээ тодорхой хэсгүүдэд түрхэх хэрэгтэй. Эдгээр газрууд нь эгэмний ясны дунд, эрхий хурууны гадна талд, хөлийн дунд хурууныхаа доод талд юм. Гавар түрхлэгийг өөр эмийн бүтээгдэхүүнүүдтэй хавсруулснаар илүү хурдан эдгэх ажээ.

Хоолой өвдөх

3 Ханиалгах

Цэртэй болон цэргүй ханиалгаж байгаа үед хоёуланд нь уг түрхлэг сайнаар нөлөөлнө. Гавар түрхлэгийг зүрх байрладаг хэсгээс бусад цээжин хэсэгтээ түрхэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд хүзүү болон нуруундаа бүрэн шингэтэл нь түрхэж өгөх хэрэгтэй. Орой унтахын өмнө уг аргыг хэрэглэж дээрээс нь хүзүүгээ ороолтоор ороох нь илүү үр дүнтэй байх болно. 

Мөн гавар түрхлэгээс багахан хэсгийг 50 хүртэлх градуст халаасан литр усанд найруулж дээр нь амьсгалах ч арга байдаг. Үүний тулд алчуур дээрээсээ тавиад гавартай уур дээр 10 минутын туршид амьсгалах хэрэгтэй. 

Ханиалгах

4 Толгойн өвдөлт

Стрессээс болж толгой өвдсөн тохиолдолд ч ид шидтэй гавар түрхлэг тусалж чадна. Толгойн ард талд болон зураг дээр гараараа барьсан байгаа газруудад түрхлэгээ сайтар түрхээд түр зуур хэвтэн амрах хэрэгтэй. 20-30 минутын дараа өвдөлт намдах болно. Үүнээс гадна уг арга толгой эргэх үед ч анагаах чадвартай, учир нь эфирийн тос тайвшруулах мөн сэргээх үйлчилгээтэй байдаг ажээ. 

Толгойн өвдөлт

5 Стресс

Ажлынхаа дараа усанд орохдоо чүдэнзний модны толгойн хэмжээтэй гавар түрхлэгийг усандаа хийж орсноор стресс тайлагдах болно. 

Стресс

6 Хаван, хөхрөлт, цэврүү

Хэрэв хөл тань үргэлж хавантай байдаг бол тухайн газартаа гавар түрхэж байх хэрэгтэй. Хөхөрсөн нүднээс бусад газар уг түрхлэгийг мөн түрхэж болно. Харин цэврүү үүссэн тохиолдолд эхлээд усанд орчхоод дэвтсэн арьсан дээрээ түрхлэгээ түрхэх нь илүү үр дүнтэй байдаг байна. 

Хаван, хөхрөлт, цэврүү

7 Радикулит

Нуруу өвдөх үед гавар түрхлэгийг тухайн өвдөж буй газраа өдөрт 2-3 удаа сайтар шингээж өгөх хэрэгтэй бөгөөд тасралтгүй хэдэн сар уг аргыг хэрэглэж байж үр дүн гардаг ажээ. 

Радикулит

8 Булчин өвдөх

Булчин өвдөх үед мөн нуруу өвдөхөд хэрэглэдэг аргаар түрхлэгээ сайтар түрхээд нэмэлтээр тухайн газраа дулаан ороолтоор ороох хэрэгтэй. Хэд хэдэн удаа уг аргыг хэрэглэхэд мэдэгдэхүйц үр дүн гарах болно. 

Булчин өвдөх

9 Арьс нөхөн төлжүүлэх

Бие дээрээ шарх сорив олж харсан бол тухайн газартаа гавар түрхлэгийг түрхэнэ. Гараа зүссэн тохиолдолд уг арга илүү үр дүнгээ өгөх бөгөөд сүүлд нь сорви үлдээдэггүй давуу талтай. 

Арьс нөхөн төлжүүлэх

10 Педикюр

Хөлийн ул зөөлхөн байх нь бүхий л эмэгтэйчүүдийн хүсдэг зүйл. Гавар түрхлэгийг хөлийнхөө уланд сайтар түрхээд унтахад өглөө нь ул хэсгийн арьс гуужсан байх болно. Үүний дараа хөлөө сайтар угаагаад чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. 

Педикюр

11 Агаар цэвэршүүлэх

Гавар түрхлэгийн тусламжтай та хоёр туулайг нэгэн зэрэг буудах болно: агаараа цэвэршүүлээд, өрөөгөө ариутгана. Багахан хэмжээний түрхлэгийг усанд найруулаад тусгай ус шүршдэг саванд хийж өрөөнийхөө булан тохой руу цацах хэрэгтэй. 

Агаар цэвэршүүлэх

12 Шавьжийн эсрэг

Шумуул болон хачиг уг түрхлэгийн үнэрт дургүй байдаг. Арьсан дээрээ багахан хэмжээний түрхлэг түрхсэнээр янз бүрийн шавжаас айх аюулгүй болох юм. 

Шавьжийн эсрэг

13 Муурыг тавилга сүйтгэхийг нь болиулах

Муур хайртай буйданг тань урж сүйтгээд байна уу? Тэгвэл гавар түрхлэгээс буйдангийнхаа хэсгүүдэд түрхсэнээр муур тань тухайн газруудад очих нь юу л бол. 

Муурыг тавилга сүйтгэхийг нь болиулах

14 Гэрийн тэжээвэр амьтдыг бие засуулж сургах

Амьтан тэжээгч нарт тулгардаг бас нэг асуудал бол бие засуулж сургах байдаг. Зарим муур нохойнууд тусгай газар бие засахаас илүүтэй гэрийн булан тохойд зөөлөн хивсэн дээр бие засахыг илүүд үздэг. Хайртай амьтныхаа бие засах дуртай булан тохойд шидэт түрхлэгээс түрхээд үзэхийг танд зөвлөж байна. 

Гэрийн тэжээвэр амьтдыг бие засуулж сургах

Эх сурвалж: novate

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()