Эсрэг дүрийн төлөө "заяагдсан" жүжигчин Боло Йений амьдрал

"The Beast from the East" (Дорнын араатан) гэх нэрийг Боло Йен олон тооны тулаант кинонд дүр бүтээснээр олж авсан юм. Кунг-фу болон бодибилдингийн шүтэн бишрэгч тэрээр Брюс Литэй анх танилцан урлагт хөл тавьснаасаа хойш 80-с дээш дүр амилуулжээ.

Эсрэг дүрийн төлөө "заяагдсан" жүжигчин Боло Йений амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Болод ихэнхдээ эсрэг дүр оногддог байсан ч энэ түүнд таалагддаг байсан бөгөөд эдгээрээс хамгийн их амжилт олсон кино нь Жан-Клод Ван Даммын хамт гол дүрд тоглосон "Цуст Дэвжээ" юм.

1996 онд Боло жүжигчний карьераа дуусгавар болгосон ч 2007 онд кино урлагт эргээд хөл тавьсан байна. Хэдийгээр нас нь нэлээд явсан тэрбээр одоог хүртэл спортоор хичээллэсээр байгаа юм. 

Ирээдүйн жүжигчин, тамирчин 1946 онд Гуаньжоуд төржээ. Түүний эцэг тариалан эрхэлдэг байсан бол ээж нь гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлэн гэртээ байдаг байсан ажээ. Боло 10 нас хүрэхэд эцэг эх нь хүүгээ тулааны урлагийн дугуйланд өгчээ. Боло анх кунг-фу сурч байсан бөгөөд улам мэргэшиж, гаргууд болохын тулд акробат болон хүндийн өргөлтөөр хичээллэж байсан юм. 

Түүнд коммунист Хятадын ирээдүй таалагдаагүй тул 1960-аад оны дундуур төрсөн гэрээ орхиж Хонг-Конгд өөрийн бие даасан амьдралаа эхлүүлж байжээ. Шинэ газар Йен багш болж бодибилдингийн сургууль нээсний дараа түүнийг Хонг-Конгийн томоохон кино-компани анзаарчээ. Ингэснээр 1970 онд 23 настай тамирчин анхны дүрээ бүтээсэн байна.

Боло Йений урлагийн замналаа эхлүүлсэн анхны кино нь "The Wandering Swordsman" байсан. Хэдийгээр тэр уг кинонд гол дүрийг бүтээгээгүй ч үүнээс хойш 3 жилийн дотор түүнийг "The Heroic Ones", "The Deadly Duo", "Angry Guest" гэх мэтчилэн 10 кинонд урьж тоглуулсан байна. 

Йений тоглосон анхны кино түүнд "Хонг-Конгийн Мистер" гэх бодибилдингийн шагналыг авчирсан бөгөөд хожим тэр 9 жил дараалж уг шагналыг хүртсэн ажээ.

1972 онд "King Boxer" гэх кино гарсан нь АНУ-ын томчуудтай хамтарч ажиллах боломжийг олгож удалгүй алдарт Брюс Лигийн сүүлчийн кино болох "Enter the Dragon" үзэгчдийн хүртээл болсон юм. 

Уг кинонд тоглох саналыг Болод Брюс Ли санал болгосон бөгөөд тэрбээр хэрцгий хамгаалагчийн дүрд тоглодог. Тэр үед нэг жилд ойролцоогоор Йений тоглосон 6 кино нээлтээ хийдэг байжээ

Дэлхийн хэмжээний нэр алдрыг Боло "Цуст дэвжээ" (Bloodsport) киноны мөн л эсрэг дүрд тоглосноор олж авсан юм. 

Тэрбээр энэ тухайгаа ярихдаа эсрэг талын дүрд тоглох нь түүнд таалагддаг8 мөн ийм төрлийн дүр л түүнд амжилт авчирсан хэмээжээ. Гэвч "TC 2000", "Shootfighter: Fight to the Death" гэх хэд хэдэн кинонд Боло Йен сайн талын дүрийг бүтээсэн. 

1996 оноос өмнө түүний дүрээ мөнхөлсөн 16 бүтээл гарсан байна. Гэвч үүний дараагаар Боло хэсэг хугацаанд кино урлагаас хөндийрсөн бөгөөд 2007 онд Казахстан ба АНУ-ын найруулагчдын ажилласан "The Whole World at Our Feet" кинонд тоглосон ч энэ нь дэлгэцийн бүтээл болж чадаагүй ажээ. 

Бологийн хувийн амьдралын талаар яривал тэрбээр эхнэр болон 2 хүү болох Дэвид, Дэнни болон охин Дэббратайгаа хамтаар Лос-Анжелесд амьдардаг. Түүний хүү Дэвид эцгийнхээ замналаар явж тулааны урлагаар хичээллэн бодибилдингийн алтан медаль hojmrtt. Тэрбээр фитнесnay багшаар ажилладаг бөгөөд YouTube-д өөрийн гэсэн сувагтай ажээ. 

Боло 173 см өндөртэй ч энэ нь түүнийг Хятадын Геркулес гэх хочтой болоход нь саад болоогүй аж. Өглөө болгон жүжигчин мань аг л залуугийнх шигээ 2 цагийг бэлтгэлд зориулдаг бөгөөд архи тамхи хэрэглэдэггүй байна.

Тэрбээр өдгөө Хонг-Конгийн спортын хороог удирддаг бөгөөд Олон Улсын бодибилдингийн холбооны Тайвань салбарын тэргүүний үүргийг мөн гүйцэтгэж байна. 

Түүний тоглосон шилдэг 10 кино: 

  1. Bloodsport (1988)
  2. Tiger Claws (1991)
  3. Enter the Dragon (1973)
  4. Shootfighter: Fight to the Death (1993)
  5. Double Impact (1991)
  6. TC 2000 (1993)
  7. Breathing Fire (1991)
  8. Bloodfighting (1989)
  9. Chinese Hercules (1973)
  10. Tiger Claws 2 (1996)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()