Шар айрагны ач тус

Ямарваа нэгэн үдэшлэг дуусаж бүгд сэтгэл хангалуун гэртээ буцлаа. Харин таны гэрт дүүрэн задалсан шар айрагнууд үлдчихсэн байна уу? Мэдээж та хамгийн түрүүнд асгахаа л бодох биз. Тэгвэл хаяхаа түр азнаарай. Учир нь шар айраг нэлээд ач тустай юм байна шүү. Ингээд шар айрагны ид шидийг танд хүргэе. Магадгүй та уудаггүй ч гэсэн туршаад үзээрэй.

Шар айрагны ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үс угаах

 

Суларсан, унаж байгаа өнгөө алдсан усанд шар айраг нэн тохиромжтой гэнэ. Нэг аяга шар айргийг саванд хийж аяганы 1/4 хүртэл буцалгаарай. Энэ нь согтууруулах ундаа ууршиж байгаа хэрэг болно. Ингээд үлдсэн шар айргийг өөрийн дуртай шампуньтайгаа холиод үсээ угаах боломжтой.

Үс угаах

2 Мах даршлах

Исгэлэн шинж чанартай учир махыг нь зөөлрүүлэх, тослог багатай болгох чадалтай байдаг байна. Үүнээс гадна махны амтанд нөлөөлж, дарс шиг үүрэг гүйцэтгэдэг. Махаа саванд хийгээд бага зэрэг нүхлэж дээрээс нь шар айраг хийх хэрэгтэй. Хөргөгчинд хэдэн цагийн турш хийсний дараа махаа шарахад гайхалтай амттай болох болно. 

Мах даршлах

3 Шарсан бүтэн тахиа

Амтгүй болсон шар айргийг уухыг хүсэх хүн гэж байхгүй л болов уу. Амтат бүтэн тахиа шарахын тулд тал лааз шар айрганд давс хийгээд тахиан дотроо хийх хэрэгтэй. Дараа нь халаасан шарах шүүгээнд цаг орчим болгоход л хангалттай. 

Шарсан бүтэн тахиа

4 Цэцэг услах

Шар айраг нь ургамалын ургалтанд сайнаар нөлөөлдөг бөгөөд нянгуудыг устгадаг. Тиймээс шар айргаар цэцэг услах нь эрүүл хурдан ургах үйл ажиллагааг дэмждэг байна.

Цэцэг услах

5 Ширээ өнгөлөх

Зөөлөн даавууг шар айрганд норгоод арчихад ширээ гайхалтай өнгө орж гялалзсан өнгөтэй болно. 

Ширээ өнгөлөх

6 Массаж хийх

Мэргэжлийн массажистуудын хэлж байгаагаар, лаазтай шар айргаар өөрөө өөртөө массаж хийх нь нэн тохиромжтой гэнэ. Лаазтай бүтэн шар айргыг нурууныхаа голд бариад, хананд шахаад, дээш доош гулгуулна. Энэ нь булчин сулруулж, цусны эргэлтийг сайжруулах ажээ. 

Массаж хийх

7 Шавж барих

Цэвэр агаарт үдэшлэг зохиох үед оройн цагаар шавжны хоол болчих гээд нэлээд хэцүү байдаг. Тиймээс өөрийн байгаа газраас үл ялиг зайтай хэдэн аяга, эсвэл лааз шар айргийг байрлуулаарай. Шар айрганд хууртсан шавж таныг анхаарах нь юу л бол. 

Шавж барих

8 Гал унтраах

Гал унтраах шилдэг зэвсэг биш ч, яаралтай үед тун хэрэг болох зүйл бололтой. Хамгийн их тохиромжтой нөхцөл нь шорлог шарах үед гарах том том галын дөлийг шар айрагны тусламжтай унтрааж болох юм байна. 

Гал унтраах

9 Үе мөчний өвчин намдаах

Хөлдөөсөн шар айрагтай лааз нь мөсний үүргийг гүйцэтгэх бөгөөд төмөр гадар нь хүйтнийг сайн дамжуулдаг. Тиймээс ямарваа нэгэн хүйтэн жин шаардлагатай үед хөлдөөсөн шар айргийг ашиглаж болох юм байна. Хөргөгчинд хөлдөөхдөө, лаазныхаа доор даавуу тавих хэрэгтэй. Энэ нь хэт хөлдөхөөс хамгаална. 

Үе мөчний өвчин намдаах

10 Байшин барих

АНУ-ын Хьюстон хотод шар айрагны лаазны тусламжтайгаар баригдсан байшин байдаг байна. Хэвэнд цутгасан бетон хийхийн оронд, барилгачид шар айрагны лаазыг ашиглажээ.

Байшин барих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()