Хоолон дээр тань ялаа суухад яг юу болдог вэ?

Хоолон дээр нь ялаа суусан байхыг хараад хүн бүр өөр өөр хариу үйлдэл гаргадаг. Зарим нэг нь тэр даруйдаа хаяж байхад зарим нь юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлэн иддэг. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү бяцхан нисдэг шавж биенийхээ хэмжээнээс хэд дахин том асуудлуудыг дагуулж байдаг юм. Ялаа таны хоолон дээр суувал юу болж болох вэ?

Хоолон дээр тань ялаа суухад яг юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолон дээр тань өндгөө цацах магадлалтай

Дараа иднэ гэж бодоод хадгалж байсан амтат зууш тань тэдний өндгөө цацах хамгийн тохиромжтой газар болдог. Хэсэг хугацааны дараа тэд нар нь таныг маш ихээр хордуулах чадалтай өт, авгалдай болон хувирдаг байна. Хэрвээ хоолоо хадгалах гэж байгаа бол хөргөгчинд хийх эсвэл ялаа суухаас сэргийлэн бүтээхээ мартаж болохгүй шүү.

Хоолон дээр тань өндгөө цацах магадлалтай

2 Тэд таны хоолыг бактерны үүр болгож чадна

Ялаа өөртөө маш олон төрлийн бактер тээж байдаг гэдгийг бид бүгд л мэддэг. Гэхдээ бие дотор нь агуулагддагаас илүү олон бактер биеийнх нь гадна талд агуулагддаг гэдгийг та мэддэг байсан уу? Наняан Технологийн их сургуулийн судалгаагаар бол тэд алхах бүртээ хэдэн сая бактерийн колон үлдээж байдаг гэнэ. Тиймээс түүний хүрсэн юм бүхэн халдвар авах өндөр магадлалтай гэсэн үг.

Тэд таны хоолыг бактерны үүр болгож чадна

3 Тэд хоолон дээр чинь бөөлждөг

Ялаа хооллохдоо урт хошуугаараа шингэнийг сорж хооллодог. Шингэн биш байсан амныхаа хэлбэрээс болоод хоол хүнсийг шингэн болгох шаардлага гардаг байна. Ингэхийн тулд тэд өөрсдийн шүлсээр бөөлждөг бөгөөд энэхүү шүлсэнд нь өмнө нь идсэн муудсан мах, сэг зэм гэх мэт юу ч агуулагдаж байж мэднэ.

Тэд хоолон дээр чинь бөөлждөг

4 Тэд 60 гаруй өвчин тээж байдаг

Ялаанууд зүгээр л мөлхөж байх хоорондоо хүнд цусан суулга, суулга, булчин задрах тахал, уяман гэх мэт 65 гаруй төрлийн өвчнийг халдаах чадвартай амьтан юм. Мөн тэд ганц хүнийг ч биш бусад амьтдыг ч мөн халдварлуулах бүрэн чадвартай билээ.

Тэд 60 гаруй өвчин тээж байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()