70-аад он хүртэл хүн гэж тооцогддоггүй байсан Абориген хүмүүсийн хувь заяа

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл АНУ-д 1970-аад оны үед л намжиж байсан бол тухайн үед Австралийн уугуул иргэд хүний ч тоонд багтдаггүй байсан юм. Тэр ч байтугай "Хуулийн дагуу Абориген хүмүүсийг хайрцганд хийж, Аделаидаас 161 километрийн зайд орших лабораториуд луу илгээн, ямар нэгэн туршилтуудад харх ашиглахын оронд тэднийг хэрэглэх хэрэгтэй" хэмээн Порт Аделаидын хотын захиргааны зөвлөх 1977 онд хэлжээ. Энэ удаад та бүхэнд тэдний туулсан амьдралын талаар хүргэж байна.

70-аад он хүртэл хүн гэж тооцогддоггүй байсан Абориген хүмүүсийн хувь заяа

1923 онд бичигдсэн "Яс үндэстний түүх" номонд хүн төрөлхтнийг таван гол арьстан болох Кавказоид (цагаан арьстан), Mонголоид (шар арьстан),  Капоид (хар арьстан), Конгоид (Кэйп төрхтөн) болон Аустралоид (Австрали төрхтөн) хэмээн ангилсан байдаг. Харин Карлтон Күүн гэх Америкийн антропологчийн "Үндэстнүүдийн гарал үүсэл" гэх 1962 онд хэвлэлд гарч байсан номд арьс өнгөөр нь хүмүүсийг ялгахаас илүүтэйгээр тэдний гарал үүслийг тайлбарлан гадаад үзэмж нь яагаад ялгаатай байгааг бичжээ.

1770 оны Их Британийн аялагч, далайчин Жэймс Күүкийн удирдан явуулсан судалгааны баг зүүн Австралийн эргийг газрын буулгахаар тухайн оны дөрвөн сарын 29-нд Ботани Бэй гэдэг газар буужээ.

Шинэ газрын нээлт, тэлэлтийг дагаад колоничлол үүссэн ба тэр үед Сидней, Мельбурн болон Брисбен хотуудыг дөнгөж байгуулаад байсан юм.

Хар дарсан зүүдний эхлэл

Ингэээд Австралид, мөн ялангуяа Tасманид байрлаж байсан Их Британийн судлаачид өөрсдийн эрх ашгийн төлөө, нарийн зохион байгуулалттайгаар уугуул иргэдийн амьдрал, аж ахуйг сүйтгэж эхлэв.

"Абориген хүмүүсийн байгалиас заяасан зэрлэг зан чанараас нь болоод тэднийг шинэ амьдралд дасгах нь бараг л боломжгүй ч оюуны чадамж нь бидний бодож байсанчлан араатан адил байгаагүй. Харин хүүхэд залуусыг өндөр соёлтой нийгмийн амьдралд сургахад гайхмаар үзүүлэлттэй байсан" хэмээн Германы хүн судлаач Tеодор Вайц хэлсэн байдаг. 

Австралийн уугуул иргэд өөрсдийн газар нутгийг эзлэхийг эсэргүүцэж байсан тул харь холоос ирсэн хүмүүс рүү ихээхэн дайрдаг байв. Мөн шинэ ирсэн хүмүүс зүгээр суулгүй, тэднийг адгуус мэт агнаж олноор нь хөнөөж байсан юм. 

Өнгөт арьстнуудыг Британичууд хэрхэн хөнөөж байсан талаар  бичсэн "The Fatal Impact: An Account of the Invasion of the South Pacific, 1767-1840" номын зохиолч, цэрэг арми удирдаач Алан Mурхед хэлэхдээ "Өргөн хүрээний хоморголон устгалыг зэвсэгт хүчний тусламжтайгаар үйлдэж байсан. 40-р хорооны цэргүүд, хоёр талд овоолсон чулуунуудын дунд бүх уугуул иргэдийг цуглуулаад, эрчүүдийг нь буудаж хүүхэд эмэгтэйчүүдэд нь өршөөл үзүүлэлгүй гар хүрсэн" гэжээ. 

Үүгээр зогсолгүй тэдэнд хортой мах өгч, өгсөн хоолныхоо талд стрихнин гэх ургамлын гаралтай хорт бодис хийж байжээ.

Нэгэн удаа тэд зүгээр л зугаагаа гаргахын тулд Хойд Австралийн Квинслендэд матраар дүүрэн гол руу Аборигенчүүдийг хөөж оруулж байжээ.

Мөн Абориген эмэгтэйтэй ямар ч харилцаа үүсгэж болохгүй хэмээн хуулиар заасан байв.

Улс үндэстнийг бий болгодог бүх зүйлийг нь үгүй хийж өөрсдийнхөө соёл уламжлалд уусгах үйлийг 20-р зуунд үргэлжлүүлж байсан учир ихэнх Абориген хүүхдүүдийг цагаан арьстан гэр бүлд үрчлүүлж байсан билээ.  1970-аад он болон зарим газар нутгуудад 1909-өөс 1969 оны хооронд, холимог цустай хүүхдүүдийг гэр бүлээс нь салгадаг  болсон гэнэ. Хүүхдүүдийг төрөлх хэлээрээ харилцахыг нь хориглож, ферм болон эдлэн газруудад ажиллаж чадах хэмжээний  анхан шатны боловсрол олгож байв. 

Үрчилж авсан гэр бүл хүүхдүүдтэй ярих хориотой. Нэг ёсондоо уугуул иргэдийг үндсээр нь устгаж байсан арга нь хэл, ёс заншил, уламжлалыг нь бүр мөсөн мөхөөх байлаа. 

1967 онд л Аборигенчүүдийн төлөөлөгч нар л цагаан арьстнуудтай ижил эрхийг эдэлж бүр Австралийн оршин суух эрх авах боломжтой байжээ. 

Өнөө үед ч гэсэн Австралийн уугуул иргэд эрхийнхээ төлөө тэмцэж байгаа. 21-р зуунд маш олон сургууль Абориген хэл заадаг болж,  зурагтаар Үндэсний Абориген сувгийг үзэх боломжтой болсон. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()