Таны долоо хоног баасан гарагаас эхлэх ёстой

Сэтгэл хөдлөл гэдэг аз жаргалтай ажил амьдралын нэг хэсэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч заримдаа завгүй амьдралын хэв маягаас болж сэтгэл хөдлөл хамгийн доод цэгтээ хүрч, ажил хийх чадваргүй, бүтээлч байдал ч үгүй болдог. Энэ тохиолдолд амьдралын хэв маягтаа бага зэрэг өөрчлөлт оруулж, бүтээлч байдлаа сэргээх хэрэгтэй байдаг. Бүтээлч байдал гэдэг нь тогтмол завгүй ажиллах гэсэн үг биш. Ингээд бид танд хэрхэн долоо хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Таны долоо хоног баасан гарагаас эхлэх ёстой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Таны долоо хоног баасан гарагаас эхлэх ёстой

Уламжлалт ёсоор бол долоо хоногийн эхлэл нь даваа гараг харин төгсгөл нь ням гараг байдаг билээ. Тиймээс ч заримдаа баасан гараг хэт их ачаалалтай, эсвэл ачаалал багатай болж өнгөрдөг. Ийм байдалд орохгүйн тулд баасан гарагийг долоо хоногийн эхлэл хэмээн төлөвлөх хэрэгтэй.

Зарим байгууллагын хувьд баасан гарагт богиносгосон цагаар ажилладаг бөгөөд амралтын өдрийн урд өдөр учир сэтгэл санаа илүү таатай, хөнгөн байдаг. Амралтын хэв маягт эрчимтэй шилжээгүй байгаа тархи ажиллахад бэлэн байх бөгөөд дараагийн долоо хоногийн ажлаа төлөвлөхөд хамгийн тохиромжтой цаг үе юм. Үүнээс гадна долоо хоног дуусаагүй байх учир та энэ долоо хоногт хийж дуусгасан болон дуусгаагүй ажлаа сайн санана. Тиймээс дараагийн долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргахын өмнө та өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн зүйлээ нягтлах боломжтой юм.

Үүнээс гадна шинэ долоо хоногийг баасан гарагаас эхлүүлэх нь амралтын өдрүүдэд таныг эрч хүчээр цэнэглэж, даваа гарагт эрч хүчтэйгээр ажлаа хийхэд туслах болно. Ингээд баасан гарагт төлөвлөгөө гаргаснаар та амралтын өдрөө зөвхөн өөртөө өөрийн дуртай зүйлдээ зарцуулна. Харин бүтээлч байдал долоо хоногийн дараагийн хэсэгт үлдэх юм. 

Таны долоо хоног баасан гарагаас эхлэх ёстой

2 Тархиа цэвэрлэ

Өнгөрсөн долоо хоногийнхоо мэдээллийг шүүж, боловсруулсны дараа та шинэ долоо хоногийн төлөвлөгөө гаргахдаа бэлэн болно. Гэхдээ энэхүү төлөвлөгөөг хэрхэн зөв гаргах вэ? Нэгдүгээрт, төдийлөн чухал биш ажлуудаа хойшлуул. Харин жижиг хирнээ үргэлж бухимдал төрүүлдэг учир бидний хийхээс айж, зугтдаг ажлууд байдаг шүү дээ эдгээрийг яг одоо хийж, дараа нь төлөвлөгөөгөө гаргах нь зөв юм.

Тархиа цэвэрлэ

3 Цор ганц гайхалтай зарчмыг ашигла

Энэ бол Жей Папазан болон Хари Келлер нарын ном нь дээр гардаг арга барил бөгөөд энэ нь ажил, амьдрал дээр тань хамгийн их үр дүнг авчирдаг цор ганц зүйлийг олох явдал юм. Үүнийг олохын тулд нэг л асуулт асуухад хангалттай. Бусад зүйлийг илүү хялбар болгохын тулд би юу хийж чадах вэ?

Энэ асуултад хариулах нь таныг ирээдүйн чухал зорилгоо тодорхойлоход туслах болно. Үүнээс гадна энэ асуултыг долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргахдаа өөрөөсөө асуух боломжтой. Ерөнхийдөө дараах асуултыг та өөрөөсөө асуугаарай:

1. Миний зорилго юу вэ?

2. Зорилгодоо хүрэхийн тулд би ойрын 5 жил юу хийх ёстой вэ?

3. Зорилгодоо хүрэхийн тулд би энэ жил юу хийх вэ?

4. Харин энэ сард юу хийж болох вэ?

5. Зорилгодоо хүрэхийн тулд энэ долоо хоногт би юу хийх ёстой вэ?

Тодорхой тавьсан зорилго руугаа тэмүүлэх нь илүү зүйлд цаг зарцуулахгүй байхад туслах болно.

Цор ганц гайхалтай зарчмыг ашигла

4 Амжилтын жагсаалтаа гарга

Дээрх ном нь дотор амжилтын жагсаалтыг гаргахыг мөн чухалчилж үзсэн байна. Амжилтын жагсаалт гэдэг нь өөрийн хийх ёстой ажлын жагсаалтыг сайжруулж буй хэрэг юм. Ямар нэгэн хэрэггүй зүйл хийж завгүй байснаас бүтээлч байх хэрэгтэй гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ.

Бид нэг өдрийн дотор маш олон зүйлийг хийж чадах бөгөөд тэдгээрийн тодорхой хувийг зорилгодоо хүрэхийн тулд л хийх ёстой болдог. Та ямар даалгаврыг чухалчлахаа мэдэж байгаа тохиолдолд ажлын төлөвлөгөө нь амжилтын жагсаалт болж хувирах юм. Жижиг ажлууд томоохон боломжийг дагуулах магадлалтай байдаг учир төлөвлөгөөндөө заавал оруулаарай. Энэ нь юу ч байж болох бөгөөд жишээлбэл харилцагчид даа захидал илгээхийн өмнө хувийн блогтоо мэдээлэл оруулах гэх мэт.

Амжилтын жагсаалтаа гарга

5 Хамгийн эрч хүчтэй, оргил цаг үеэ тодорхойл

Энэ бол таны хамгийн бүтээлч сэтгэлгээтэй, аливаа зүйлийг хийх чин хүсэлтэй байх үеийг хэлнэ. Хүн бүрийн хувьд энэ цаг өөр өөр байдаг. Тиймээс хэрвээ та оройн цагаар илүү бүтээлч ажилладаг бол өглөө 6 цагт босох нь утгагүй явдал юм.

Яг энэхүү бүтээлч, оргил цагтаа та энгийн үеэс хэд дахин илүү зүйлийг хийж, хамгийн хүнд хэцүү гэсэн даалгавруудын шийдвэрийг гаргаж чадна. Харин бусад үед зорилгодоо хүрэх шаардлагатай мэдээллийг хайх эсвэл урам зориг хайх хэрэгтэй болдог тул үр дүн муутай байх нь элбэг. Үүнээс гадна та ажлаа ээлжлэн хийх боломжтой. Жишээлбэл: бүтээлч, тайван, бүтээлч гэх мэт. Энэ нь таныг хэт ачаалалд орохоос сэргийлж, та ажлаа илүү үр бүтээлтэй хийх болно.

Хамгийн эрч хүчтэй, оргил цаг үеэ тодорхойл

6 Өөрийн даваа гарагийг хөнгөл

Ихэнхдээ ажлын долоо хоног даваа гарагт эхэлж, баасан гарагт дуусдаг. Тиймээс ч даваа гаригийг хамгийн хүнд өдөр гэж нэрлэх нь бий. Гэхдээ та энэ өдөрт бага зэрэг өөрчлөлт оруулж, энэ өдрийг хялбар болгох боломжтой.

Жишээлбэл: Даваа гаригт уулзалт төлөвлөх хэрэггүй. Бусад зүйлд сатаарахгүйгээр зөвхөн өөрийнхөө төлөө ажил. Амралтын өдрийн дараа буюу даваа гаригт аливаа зүйлд анхаарал хандуулах чадвар бусад өдрөөс илүү байдаг. Тиймээс хамгийн чухал, анхаарал их шаардсан ажилд энэ өдрийг зориулаарай. Оффист ажилладаг тохиолдолд уг зөвлөгөөг биелүүлэхэд бага зэрэг хэцүү ч та хамтран ажиллагсдадаа хандаж надад битгий саад болоорой, би чухал ажилтай байна гэж хэлж болох юм.

Өөрийн даваа гарагийг хөнгөл

7 Зөв арга барил, зөв ажлын хэрэглэгдэхүүнүүд сонго

Зөв арга барил, зөв ажлын хэрэглэгдэхүүнүүд сонгох нь бүтээлч байдлыг гайхалтайгаар өөрчлөх болно. Жишээлбэл: оффисын ажил хийхэд хамгийн хэрэгтэй, хамгийн чухал хэрэглэгдэхүүн бол ноутбук байдаг. Үүнээс гадна тэмдэглэлийн дэвтэр ч байж болох юм. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ та өдөр бүрийн зорилгыг тэмдэглэж, амжилтын жагсаалтыг гаргаж болно. Мөн тухайн өдөр хийж гүйцэтгэсэн ажлаа ч тэмдэглэх боломжтой. 

Инстаграм-д нийтлэл оруулахаа төлөвлөж байгаа бол Planoly, төслийн хэрэгжилтийг шалгах гэж байгаа бол Trello, төрөл бүрийн аккаунтын нууц үгийг хадгалахын тулд LastPass зэргийг ашиглах боломжтой. Бүтэн өдрийн турш таны хувьд аль даалгавар хамгийн хүнд байх эсэхийг бодоорой.  Магадгүй зөв арга барил, зөв ажлын хэрэглэгдэхүүнүүд сонгосноор та илүү бүтээлч байж чадах болов уу.

Зөв арга барил, зөв ажлын хэрэглэгдэхүүнүүд сонго

8 Аливаа зүйлийг бага багаар гэхдээ тогтмол хий

Бүтээлч байх бас нэгэн арга бол эмх замбараатай байдал юм. Тиймээс хэсэг хугацаанд ажлаа хийсний дараагаар ойр орчныхоо цэвэр байдалд анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд энэ нь аливаа зүйлийг тогтмол бага багаар хий гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

Нэг минутын дүрмийг баримтлаарай. Хэрвээ та нэг минутын дотор ямар нэг зүйлийг хийж чадах бол тэр даруй хий. Жишээлбэл: ороо хураах, тавгаа угаах, хогоо шүүрдэх, авсан зүйлээ байранд нь тавих гэх мэт. Энэ нь таны эргэн тойронд эмх замбараагүй байдлыг үүсгэхгүй байхад тусална.

Аливаа зүйлийг бага багаар гэхдээ тогтмол хий

9 Амралтын өдрөө төлөвлөх

Хүмүүс амралтын өдрөө төдийлөн төлөвлөдөггүй ч энэ бол заавал хэрэгтэй зүйлсийн нэг яах аргагүй мөн. Таны бүтээлч байдал амралттай шууд холбоотой гэдгийг мартаж болохгүй.  Зарим хүмүүс өөрсдөдөө амралтын өдөр хэрэггүй гэж үздэг. Учир нь тэд ажлаа хийж байх явцдаа эрч хүчээр өөрийгөө цэнэглэгддэг гэж боддог аж. Үнэн хэрэгтээ энэ тийм биш.

Хоёр төрлийн стресс байдаг. Энэ нь эсрэг (дистресс)  болон эерэг (эустресс) юм. Хэрвээ цаг хугацаанд нь эдгээр стрессээс ангижирч чадахгүй бол ирээдүйд та "шатах" болно. Эерэг гэгдэх (эустресс) нь мөн л бие организмыг ачаалалд автуулдаг. Тиймээс та ажилдаа дуртай байсан ч заавал амрах хэрэгтэй.

Шилдэг тамирчид өөрийн амьдралыг спортод зарцуулдаг ч бага зэрэг амарсны дараа тэдний бүтээлч байдал гайхалтайгаар нэмэгддэг аж.  

Бас нэгэн зөвлөгөөг хүргэхэд төгс нэгэн байх гэж бүү хичээ. Өөртөө хүндэтгэлтэй, халамжтай бай. Жижиг ч бай том ч бай зорилгодоо хүрсэн бол өөрөөрөө бахарх.  Жижиг амжилт гэдэг нь таныг зөв замаар явж байгааг илэрхийлнэ.

Амралтын өдрөө төлөвлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()