15
Үер усны аюул
Байгалийн гамшгийн хамгийн аюултай төрлүүдийн нэг нь үер усны аюул бөгөөд үерийн улмас ихэвчлэн өөрийгөө хамгаалж чадахгүй хүүхэд болон ахмад хүмүүс амь насаа алддаг байна. 30000 хүн тутмын 1 нь үер усны аюулд амиа алддаг гэнэ.
14
Онгоцны осол
Онгоцыг бараг л хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл гэж үздэг. Хэдийгээр тогтмол осол болдоггүй ч осол болсон үед нэг дор маш олон хүн нас бардгийг анхаарах хэрэгтэй. 20000 хүн тутмын 1 нь онгоцны ослоор нас бардаг.
13
Живэх
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын хийсэн судалгаанаас харахад жилд 300 мянган хүн живж амь насаа алддаг гэнэ. Сонирхолтой нь ойд төрсөн хүмүүс өлсөж цангаж биш живж амиа алдах нь илүү түгээмэл байдаг аж. Живж нас барах магадлал 8900-д 1 тохиолдоно.
12
Цахилгаанд цохиулах
Энэ нь ихэнхдээ мэргэжлийн бус хүн цахилгааны засвар хийх үед тохиолддог байна. Үүнээс гадна борооны үеэр анхаарал, мэдлэггүйгээс болж цахилгаанд цохиулах явдал маш их гардаг. Цахилгаанд цохиулж нас барагсдын тоо 5000 тутамд 1 байдаг аж.
11
Унадаг дугуйн осол
Машин зам дээр унадаг дугуй унаж яваа тохиолдолд ийм осолд өртөх нь элбэг. Ялангуяа тусгай дугуйн замгүй оронд энэ нь их тохиолддог бөгөөд ОХУ-д гэхэд 4700 хүн тутмын нэг нь унадаг дугуйн ослоос болж нас бардаг гэнэ.
10
Байгалийн гамшиг
Үүнд хүний удирдах боломжгүй бүхий л байгалийн гамшиг багтана. Дээр дурдсан үер усны аюулаас гадна газар хөдлөлт, хуй салхи, далайн шуурга, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Байгалийн гамшгаас болж 3300 хүн тутмын 1 амиа алддаг байна.
9
Гал түймэр
Гал түймрийн үед нас баралтын 70% нь утаанд хордож, угаартаж нас барсан байдаг. Түлэгдэх эсвэл угаартаж нас барах магадлал 1100-д 1 тохиолдоно.
8
Галт зэвсгийн улмаас нас барах
Орчин үед буу зэвсгийн ашиглалт эрс багассан. Гэвч АНУ, Гватемал, Бразил, Өмнөд Африкт бууны суманд өртөж нас барах магадлал 325 тутамд 1 байдаг аж.
7
Амиа хорлолт
Орчин үеийн судалгаанаас харахад дэлхий дээр 40 секунд тутам нэг хүн амиа хорлодог байна. Тэгвэл 121 нас баралт тутмын 1 нь амиа хорлолт байдаг аж.
6
Зам тээврийн осол
Дэлхий даяар жил бүр 1.25 сая хүн зам тээврийн ослоос болж нас бардаг. Тэдгээрийн бараг тал хувь нь мотоциклчин эсвэл явган хүн байдаг аж. 80 хүн тутмын нэг нь зам тээврийн ослоос болж амь насаа алдана.
5
Гэмтэл
Жилд 30 сая хүн төрөл бүрийн гэмтлээс болж яаралтай түргэн тусламж авдаг. Мэдээж, эдгээрийн ихэнх нь үхэлд хүргэдэггүй ч 36 хүн тутмын 1 нь гэмтлээс болж нас бардаг аж.
4
Цус харвалт
Тархины үйл ажиллагаа алдагдаж, цус харваснаас болж 23 хүн тутмын 1 нь амь насаа алддаг байна.
3
Хавдар
Хавдрыг эмчлэх арга замыг олж илрүүлэхээс нааш энэхүү өвчлөлөөс болж нас барагсдын тоо төдийлөн буурахгүй. Хавдраас болж дэлхийн хүн амын 14% нас бардаг бөгөөд энэ нь 7 хүн тутмын 1 гэсэн үг юм.
2
Зүрхний өвчин
Хавдраас гадна нас баралтанд хүргэдэг бас нэгэн өвчин бол зүрх судасны өвчин юм. Зүрхний өвчлөлөөс болж 5 хүн тутмын нэг нас бардаг гэнэ.
1
Хейфликийн төгсгөл
Тухайн хүн ямар нэгэн өвчингүй, гэнэтийн аюул осолд өртөөгүй байсан ч эцэст нь байгалийн жам ёсоороо нас барах болно. Үүнийг "Хейфликийн төгсгөл" хэмээн нэрлэдэг бөгөөд орчин үеийн судалгаанаас харахад дэлхийн хамгийн урт насалсан тохиолдол 125 жил байдаг гэнэ. Үүнээс харахад 4 хүн тутмын 1 нь хөгшрөлтөөс болж, байгалийн жамаараа нас бардаг аж.