Хятад бүсгүй ихэр хөвгүүдээ 10 жилийн зайтай төрүүлжээ

Таван жилийн турш хүүхэд олох гэж бүхий л аргыг хэрэглэсэн Ванг гэх нэгэн эмэгтэй 2009 онд Хубэйгийн Эх Хүүхдийн эмнэлэгт хандсанд фаллопиевын гуурс нь бөглөрсөн гэх онош гарсан учир эмч нь үр шилжүүлэн суулгах эмчилгээг санал болгожээ. Саналыг нь зөвшөөрч үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэснийхээ дараагаар ууган хүүгээ 2010 оны зургаан сард төрүүлсэн бол удаах хүү нь арван жилийн дараа ахынхаа "ихэр" нь болж яг ижил өдөр хорвоод мэндэлсэн юм. 

Хятад бүсгүй ихэр хөвгүүдээ 10 жилийн зайтай төрүүлжээ

Хятадад тэр үед үр шилжүүлэн суулгах буюу "хуруу шилний" хүүхэд төрүүлэх явдал ховор байсан ч эхнэр нөхөр азаа үзэхээр шийдсэн. Эмч нар нэг нөөцөөс өндгөн эс болон эр бэлгийн эсийг бэлтгэж үр тогтоосон байна. 

Удаах хүү нь ахтайгаа ижил үрээс тогтсон

Тэдгээр үрийн нэгийг Вангд шууд суулгасан ч бусдыг нь хөлдөөжээ. Амжилттай үр тогтолт явагдаж тэрээр кесарын хагалгаагаар төрсөн хүүхдээ Лү Лү хэмээн нэрлэсэн байна.

Ванг болон түүний нөхөр дахин хүүхэдтэй болохыг хүссэн тул тэр эмнэлэгтээ дахин очиж хүсэлт тавьсан ч эмч нар нас нь явсан тул амжилттай болох магадлал нь бага болохыг анхааруулсан гэнэ. Гэсэн хэдий ч хөлдөөсөн үрүүдийг хэдэн өдрийн турш боловсруулан нэгийг нь сонгож Вангийн биед суулгах болов. 

Нэг эмнэлэгт нэг өдөр төрсөн ихэр дүү нь

Үр тогтолт дахин амжилттай болж өмнөх төрөлттэйгөө адил кесаревийн аргаар төрсөн бөгөөд "адил" гэсэн утгыг бодож хүүдээ "Tонг Tонг" гэх нэрийг өгчээ.

Хүү нь ахтайгаа яг адилхан 3.48 килограмм төрсөн

Tонг Tонг төрөхөд эмч нар " Эцэст нь арван жилийн дараа уулзлаа шүү" гэжээ

Эх сурвалж: Elitereaders

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()