Азийн хамгийн дутуу үнэлэгдсэн жүжигчин Само Хунгийн амьдрал

Само Хунг (Sammo Hung) 1952 оны 1-р сарын 7-нд Хонконг-д төрсөн байна. Ингээд Жеки Чан болон Чоу Юн-Фат нарын адил Холливудад нэрээ нэгэнт мөнхөлсөн энэхүү жүжигчинтэй танилцацгаая.

Азийн хамгийн дутуу үнэлэгдсэн жүжигчин Само Хунгийн амьдрал

Өөрийн гадаад үзэмжээрээ нэг бол Будда, эсвэл Альфред Хичкокийг санагдуулах энэ эр бол Хонконгийн кино урлагийн хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг. Алдартай жүжигчин, найруулагч, продюсер, орлон тоглогч болон тулаантай хэсгийн чадварлаг дэглэгч тэрбээр өөрийн одоогийн амжилтад хүрэхээс өмнө жижиг дүрүүдэд тоглохоос авахуулаад маш их хичээл зүтгэл гаргасан юм. Хүмүүс царайг нь мэддэг ч тэр бүр таниад байдаггүй Хунг бол Хонгконгийн кино урлагийн амжилтын ард зогсох нууц хүч яах аргагүй мөн юм. 

Хунг Кам-Богийн (жинхэнэ нэр) эцэг эх ид мандан бадарч байсан Хонконгийн  кино урлагт хүч үзээд завгүй байсан тул түүнийг эмээ өвөө нь өсгөж байжээ.

Бага наснаасаа эхлээд Хунг олон нийтийн өмнө гарахыг хүсдэг байсан. Түүний өвөө нь анх энгийн сургуульд өгсөн ч сүүлд нь Бээжингийн урлагийн академид элсүүлснээр түүний замналын эхлэл тавигдсан гэж хэлж болох юм. Эхэндээ багш нь болох Ю Жим-Юэн жингийн илүүдэлтэй сурагчийнхаа чадварт итгэдэггүй байсан ч акробат ур чадварт гаргууд болохыг нь олж харсан ажээ. Ингэснээр Хунг нь Юэн Чу гэх шинэ нэрийг авч багшаараа овоглон албан ёсоор академид орж байсан байна.

Тухайн академид Жеки Чан, Юэн Бяо болон Кори Юэн гэх алдартай жүжигчид ямар хэцүү нөхцөл байдалд байдаг байсан тухай "Painted Faces" (1988) гэх киноны дараагаар хүмүүс сайн мэдэж авсан юм. 

Тухайн үед Хунг өөртөө Само гэх хүүхэлдэйн киноны алдартай дүрийн нэрийг өгч байжээ. Учир нь тэрээр бага байхдаа тэрхүү хүүхэлдэйн баатар шиг толгой дээрээ гуравхан ширхэг үстэй байсан аж.

Удалгүй Хунг маш нэр хүндтэй болсон бөгөөд бүр Жеки Чанд тухайн үедээ тоглох киног нь олж өгч байсан аж. Гэвч цаг хугацаа явахын хэрээр хүмүүс тулаантай киноноос залхаж эхэлсэн тул түүнд зарим нэг орлон тоглох дүрүүд л олдож байсан юм. 

Жеки Чан болон Юэн Бяо нартай хамт ууж суухдаа тэд киноны шинэ санаануудаа хуваалцаж байсан ба тэдгээрийн нэг нь "Winners and Sinners" (1983) гэх олон нэлээдгүй танигдсан кино байсан юм. "Ах дүү гурав" нэрээрээ алдаршсан Хунг, Чан болон Юэн нар 80-аад оны дундуур "Project A" (1983), "My Lucky Stars" (1985) гэх мэт маш их амжилт олсон бүтээлүүдэд дүрээ мөнхөлж байлаа.

Гэвч Жеки Чан болон Хунг нарын "ах дүүс"-ийн харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд үүнд Хунгийн атаархах сэтгэлийг хүмүүс буруутгадаг байсан ч Жеки өөрөө ч мөн буруутай гэдгээ хуваалцаж байсан байна. Гэхдээ тэдгээрийн хооронд байсан үл ойлголцол 90-ээд онд алга болж, буцаад хамтарч эхэлсэн ажээ. Само Жеки Чаны тоглосон "Thunderbolt" (1995), "Mr. Nice Guy" (1997) гэх кинонуудын тулааны хэсгүүдийн найруулагчаар ажиллаж байсан юм.

Само Хунг маш олон кинонд дүрээ мөнхөлсөэ. Мэдээж тэрбээр 100-гаас дээш кинонд тоглож байсан тул "сулхан" дүр бүтээсэн явдлууд байх нь зүй ёсны хэрэг. 

Тулааны урлаг сонирхогчид тухайн төрлийн кинонд дүр бүтээгчдийг Жет Ли-тэй харьцуулах нь элбэг. Тэгвэл ийм үед Хунг-д өгөх бодит хариулт байдаг ба энэ нь түүний Брюс Ли-тэй хамт "Enter the Dragon", "Game of Death" кинонуудад дүр бүтээж байсантай нь холбоотой юм. 

Само Хунг-д жинхэнэ баатрын бүхий л шинж байсан ч тэр ихэнхдээ арай сул зан чанартай дүрүүдэд тоглодог байсан юм. Тэрбээр өөрийн хүнлэг хичээнгүй зан болон дүрээ маш бодитойгоор гаргаж чаддаг чадваруудаараа барууны кино урлагт тоглох санал авч чадсан. 

Хунг 1998 АНУ-д ирж "Martial Law" гэх цувралд тоглож байсан юм. Тулаантай хэсгүүдийн нэг дээр Хунг шагайгаа мулталсан ч тоолгүй үргэлжлүүлж: "Миний арвин их бэртлийн хажууд энэ бол та нарын хувьд гараа цаасанд эсгэхтэй л адил", хэмээж байжээ. Тэрбээр өөрийн хичээнгүй зангаараа бусдын хүндэтгэлийг хүлээсэн ч уг цуврал найруулагчийн оновчгүй сонголтуудаас болж алдар нэрд хүрч чадаагүй ажээ. 

Үүний дараагаар Само эх орон руугаа буцаж шинэхэн бүтээлүүдийн зураг авалтандаа оролцохоор ханцуй шамласан билээ.

Тэрбээр Хятад-Австрали гаралтай Жойс Голденци гэдэг эхнэртэй бөгөөд 4 хүүтэйгээс том хүү Тимми Хунг нь мөн жүжигчин болсон ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()