Хүүхдийнхээ хамтаар кинонд дүр бүтээсэн алдартнууд

Хэрвээ та жүжигчний гэр бүлд төрсөн бол таны хүүхэд нас аав ээжийнхээ хамтаар зураг авалтын талбай дээр өнгөрөх болов уу.  Зарим хүүхдүүд эцэг эхийнхээ хүсэлтээр, эсвэл эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөж авахыг хүссэн өөрийн хүсэлтээр багаасаа эхлэж кино зураг авалтанд оролцох нь ч бий. Харин заримдаа алдарт хүрсэн жүжигчид нас өндөр гарсан аав ээжтэйгээ хамтарч кинонд дүр бүтээх тохиолдол ч багагүй.  Ингээд хүүхдүүдийнхээ хамтаар кино зураг авалтанд оролцсон одуудтай танилцацгаая.

Хүүхдийнхээ хамтаар кинонд дүр бүтээсэн алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Брюс Уиллис болон Румер Уиллис

Жүжигчний гэр бүлд төрсөн Румер Гленн Уиллис ч гэсэн алдартай эцэг эхийнхээ адилаар кино зураг авалтанд оролцохыг хүссэн байна. Хэдийгээр түүний эцэг, эхэд кино ертөнцөд маш олон танил байсан ч тэд охиноо “Hostage” кинонд дүр бүтээх сонгон шалгаруулалтанд оруулсан аж. Тухайн үед бяцхан жүжигчин 16 нас хүрч байсан бөгөөд дүрээ ч гайхалтай бүтээсэн байна.

Брюс Уиллис болон Румер Уиллис

2 Деми Мур болон Румер Уиллис

Хамгийн анхны дүрүүдийнхээ нэгийг Румер 8 настай байхдаа ээж Деми Мурын гол дүрд тоглосон «Striptease» кинонд бүтээжээ. Тэрээр алдартай жүжигчин эмэгтэйн охины дүрд гайхалтай сайн хувирсан байна.

Деми Мур болон Румер Уиллис

3 Донал Глисон болон Брендан Глисон

“Harry Potter and the Goblet of Fire” кинонд Ирландын жүжигчин Брендан Глисон профессор Мүүдигийн дүрийг бүтээсэн билээ.  Харин “Harry Potter and the Deathly Hallows” ангид тэрээр өөрийн хүү Доналийн хамт тоглосон аж. Уг ангид Донал нь Рон Уизлигийн ах Билл Уизлигийн дүрийг чадварлаг бүтээж олны магтаалыг сонссон юм.

Донал Глисон болон Брендан Глисон

4 Гвинет Пэлтроу болон Блайт Даннер

Алдартай жүжигчин Блайт Даннерийн охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж авахаар шийдсэн аж.  Түүний хүү Жейк кино найруулагч болсон бол охин Гвинет Пэлтроу нь дэлхий даяар алдартай жүжигчин болжээ. Хамгийн анх Даннер охиныхоо хамтаар 1992 онд “Cruel Doubt” кинонд дүр бүтээж байсан бол 2003 онд  “Sylvia” кинонд дахин  хамтдаа тоглож ээж, охин хоёрын дүрийг бүтээсэн байна.

Гвинет Пэлтроу болон Блайт Даннер

5 Анжелина Жоли болон Вивьен Жоли-Питт

“Maleficent” киноны бяцхан Аврора гүнжийн дүрийг Анжелина Жолигийн охин Вивьен Маршелин бүтээсэн байна. Учир нь бусад бяцхан охинд эвэрт шидэт бүсгүйн дүрээс маш их айж байжээ.

Анжелина Жоли болон Вивьен Жоли-Питт

6 Жон Войт болон Анжелина Жоли

Харин алдарт Анжелина Жоли бүсгүй өөрийн эцэг болох холливудын алдарт жүжигчин Жон Войтын хамтаар “Lara Croft: Tomb Raider” кинонд тоглосон аж.

Жон Войт болон Анжелина 	Жоли

7 Колин Хэнкс болон Том Хэнкс

Колин Хэнкс өөрийн эцэг Том Хэнксийнхээ хамтаар хамгийн анх 1996 онд “That Thing You Do!” инээдмийн кинонд тоглосон бол 2008 онд “The Great Buck Howard” кинонд дахин хамтдаа дүр бүтээсэн байна.

Колин Хэнкс болон Том Хэнкс

8 Мэми Гаммер болон Мерил Стрип

“Ricki and the Flash” кино 2015 онд дэлгэцийн бүтээл болсон бөгөөд киноны гол дүрийн жүжигчин Мерил Стрип карьерийнхаа төлөө гэр бүлээ орхисон бүсгүйн дүрийг бүтээсэн бол охин нь өөрөө өөрийнхөө дүрийг бүтээсэн байна. Энэ бол жүжигчдийн хамтран тоглосон хоёр дахь кино байсан бөгөөд анх тэд 1986 онд “Heartburn” кинонд хамтдаа тоглож бяцхан охин 3 настай Мэри Уилла «Мэми» Гаммер гол дүрийн жүжигчний охины дүрийг бүтээжээ.

Мэми Гаммер болон Мерил Стрип

9 Уилл Смит болон Жейден Смит

Жейден Смит 2006 онд эцгийнхээ хамтаар “The Pursuit of Happyness” кинонд дүр бүтээсэн бөгөөд уг кинонд тэрээр гол дүрийн жүжигчний хүүгийн дүрд тоглосон аж. Энэхүү киноныхоо дүрээр залуу жүжигчин тэрээр MTV Movie Awards-ын “Шилдэг кино нээлт” 2007 шагналтыг хүртсэн байна.

Уилл Смит болон Жейден Смит

2013 онд эцэг, хүү хоёр “After Earth” кинонд дахин хамтран тоглосон бөгөөд үзэгчдийн таашаалд мөн л нийцсэн аж.

10 Уилл Смит болон Уиллоу Смит

Алдартай жүжигчин тэрээр мөн л зураг авалтын талбай дээр өөрийн охин болох Уиллоу Смитийг авчирч, тэд хамтдаа “I Am Legend” кинонд дүр бүтээж, бяцхан охин гол дүрийн жүжигчний охины дүрд тоглосон байна.

Уилл Смит болон Уиллоу Смит

11 Билли Рэй Сайрус болон Майли Сайрус

Майли Сайрус дуучинг олны танил болох нөлөөлөсөн “Hannah Montana” өсвөр насныханд зориулсан олон ангит кино нь түүнийг эцэг дуучин Билли Рэй Сайрусын нэр хүндэд ч сайнаар нөлөөлсөн байна. 

Билли Рэй Сайрус болон Майли Сайрус

12 Бен Стиллер болон Жерри Стиллер

“The Heartbreak Kid”, “Zoolander” киноны эерэг дүр болох өвгөн зөвхөн кинонд төдийгүй бодит байдал дээр ч Бен Стиллерийн эцэг байжээ.

Бен Стиллер болон Жерри Стиллер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()