Үе дамжин бидэнд өвлөгдөн үлддэг зүйлс

Хүний 46 хромосомд нүдний өнгө, өндөр, цусны бүлэг, архаг өвчин гэх мэт бүх зүйл кодлогдон үлдсэн байдаг. Гэвч дан ганц гадаад үзэмж биш, дотоод зан араншин, зуршлууд хүртэл өвлөгддөг болох нь тогтоогджээ. 

Үе дамжин бидэнд өвлөгдөн үлддэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нойргүйдэл

Нойртой холбоотой өвчин, эмгэгүүд нь стресс, дарамт, цагийн хуваарь солигдолт гэх мэт олон зүйлээс болж үүсэх боломжтой. Гэвч удаан хугацааны турш нойргүйдэж байгаа бол таны гентэй холбоотой байж магадгүй юм. 2015 онд Америкийн Нойрны Судалгааны Төвийн явуулсан туршилтаар нойргүйдэл өвлөгдөж болох ба эмэгтэйчүүд илүү нойргүйдэх магадлалтай байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Нойргүйдэл

2 Өөрийгөө хянах чадвар

Ааш зангийн хувьд эрс тэс, түргэн ууртай байх нь боловсролын түвшинтэй холбоогүй ажээ. Өвөг дээдсээс өвлөгдсөөр ийм чанартай болсон байх боломжтой юм. Англи эрдэмтдийн судалснаар ген хүнийг өдөр бүр хэт их сэтгэл хөдлөлтөй болгодоггүй, харин дарамттай, тулгамдсан нөхцөл байдалд эрсдлийг тооцоолдог, өөртөө итгэлтэй болдог ажээ.

Өөрийгөө хянах чадвар

3 Шанаа, шүдний хэлбэр

Шүдний хэлбэрт амьдралын хэв маяг, муу зуршил, хоол тэжээл гэх мэт олон зүйл нөлөөлдгийн нэг нь ген ажээ. Эцгийн шүдний хэлбэрийг агуулсан хромосом илүү давамгайлах чанартай байдаг байна. Хэлбэр, хэмжээ, нум, хазалт, паалангийн зузаан, шанааны хэлбэр бүгд өвлөгддөг ажээ. Хэрэв эцэг нь тогтмол шүдний эмнэлэг зорьдог бол хүүхдүүд нь ч гэсэн адилхан байх төлөвтэй байдаг байна.

Шанаа, шүдний хэлбэр

4 Араар тавилт

Ихэнх хүмүүс гэр бүлийн асуудлаас болж араар тавилт үүсдэг гэж итгэдэг. Гэтэл Бирмингхэм Их Сургуулийн судлаачид хүний ген мөн араар тавилтад нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. 

Бэлгийн харьцаанд орж байх үед тархинд допамин буюу урамшууллын гормон ялгардаг. Тус гормон бидний сурах, өөрийгөө сэдэлжүүлэх үйл явцад оролцдог бөгөөд тусгай хүлээн авагчийг идэвхжүүлдэг ажээ. ДНХ-ийн доголдолтой хүмүүс допаминд илүү эмзэг байдаг бөгөөд янз бүрийн харилцаанд допамин ялгарах мэдрэмжийг хайдаг байна. Энэ доголдол эрэгтэй хүнд түлхүү илэрдэг.

Араар тавилт

5 Машин жолоодох чадвар

Калифорнийн Институтийн судлаачдын үзэж байгаагаар машин муу жолоодох явдалд ген буруутай ажээ. Ийм гентэй хүмүүс жолооны шалгалтаа давах магадлал 20% бага байдаг. Давтан шалгалтаар ч үр дүн ижил гарчээ. Мөн тэд замын дүрмийг илүү ихээр мартаж, осол гаргах нь их байдаг байна.

Машин жолоодох чадвар

6 Хөгжмийн мэдрэмж

"Нокиа" компани утас гаргаад зогсохгүй, нэгэн сонирхолтой зах зээлийн судалгааг хийжээ. 2009 онд хүн ямар төрлийн хөгжимд дуртай байх нь өвлөгддөг болохыг тогтоосон байна. Хериот-Ватт Их Сургууль 4000 ихрийг урьж авчран туршилт явуулахад хөгжмийн урсгалын сонголт 55%, хөгжим сонсох хүсэл 25% генээс хамааралтай байгааг илрүүлжээ. 

Хөгжмийн мэдрэмж

7 Өвчинд мэдрэг байх

Хүн бүрийн өвчнийг тэсвэрлэх чадвар янз бүр байдаг. Хэд хэдэн хромосом бидний өвчин тэсэх чадварт нөлөөлдөг бөгөөд зарим нь өвчнийг багасгадаг, зарим нь ихэсгэдэг, зарим нь бүр юу ч мэдрүүлдэггүй байна. Америкийн Стивен Пете болон түүний ах, Италийн Марсиллагийн гэр бүл гэх мэт цөөнгүй тохиолдолд хүн өвдөлтийн мэдрэмжгүй төрсөн байдаг. Ямар нэгэн ноцтой өвчнийг анзааралгүй өнгөрүүлэх боломж өндөр учир ийм хүмүүс тогтмол эмчийн үзлэг хамрагдах шаардлагатай ажээ.

Өвчинд мэдрэг байх

8 Эрт сэрэх үү, орой унтах уу?

Генетикийн судалгаа явуулдаг нэгэн байгууллага 15 төрлийн генетикийн мутац эрт сэрдэг болон, орой унтдаг хүмүүсийг тодорхойлдог болохыг нээсэн байна. 90000 хүмүүст судалгаа хийсэн бөгөөд ген тус бүрийн өдөр тутмын амьдралд үзүүлэх нөлөө нь бага ч, бүгд нийлээд таныг эрт сэрэх үү, орой унтах уу? гэдгийг тодорхойлдог ажээ. Тиймээс үүнийг өөрчлөх хүндрэлтэй байдаг байна.

Эрт сэрэх үү, орой унтах уу?

9 Нохойнд дуртай байх

2019 онд Шведийн Уппсала Их Сургуулийн эрдэмтэд 85542 хүнд туршилт явуулсан ба нохойд дуртай байх нь гендээ кодлогдсон байжээ. Нохой тэжээгчдийн 50% нь өвлөж авсан генээсээ шалтгаалан нохой тэжээдэг гэсэн дүгнэлт гарчээ.

Нохойнд дуртай байх

10 Амттанд дурлах

Амттанд дурлах нь хоол идсэн ч, амттан идэхгүй бол цадахгүй байх тэр мэдрэмжийг төрүүлдэг FTO гентэй холбоотой ажээ. Энэхүү ген нь амттан идүүлэх хүслийг төрүүлдэг ба ийм төрлийн хүмүүс ихэвчлэн бүсэлхий, ташаагаараа өөхөлдөг байна. Харамсалтай нь энэ генийг аав, ээж хоёулангаас өвлөх боломжтой ба хоёулангаас нь өвлөсөн хүн илүүдэл жинтэй байх магадлал 70%, нэгнээс нь өвлөсөн хүнийх 30% байдаг байна. 

Амттанд дурлах

Эх сурвалж: adme

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()