Замын хажууд үүссэн нүх "газар доорх ертөнц"-ийг нээжээ

Америкийн Өмнөд Дакотад шинээр баригдсан хорооллын нэгэн айлын гаражны үүд хэсгийн хөрс доошоо цөмрөөд орчихжээ. Тиймээс спелеологчид хөрсний нуралт үүсэх аюул байгаа эсэхийг шалгахаар ирсэн байна.

Замын хажууд үүссэн нүх "газар доорх ертөнц"-ийг нээжээ

Газар доор юу байсныг олж мэдээд хүн бүр цочирджээ.

Дээр үед энд гипсний уурхай байсан байна. Агуй судлаачид дотогш ороод 5 метр өндөр 20-30 метрийн өргөнтэй аварга том агуй олжээ. Хөрстэй маш ойрхон энэ уурхай 600 метрт нэг ч бэхлэгч, сунгагч гэх мэт зүйлгүй хов хоосон байж.

Энэ уурхайн дээр 12 байшин байгаа бөгөөд хэзээ л бол хэзээ нурахад бэлэн байгаа юм байна. Маш өндөр үнэтэй байсан энэ газрын үнэ мэдээ цацагдсанаас хойш 0 болтлоо унажээ. 

Уурхай хаягдаж орох хаалга нь бөглөгдсөн байжээ. Барилгын компани нь үүнийг мэдээгүй байх учиргүй билээ. Гэсэн ч дээр нь байшин барьж ирээдүйн оршин суугчдаас нь энэ үнэнийг нуусан байна.

Тиймээс 119 байшингийн эзэмшигчид нийлээд хуулийн дагуу асуудлыг шийдэх гэж байгаа бөгөөд 75 сая долларын нөхөн төлбөр нэхэмжлээд байгаа юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()