62 настай Дольф Лундгрен 24-тэй бүсгүйг эхнэрээ болгожээ

Тулаантай киноны мастер, Шведийн алдарт жүжигчин Дольф Лундгрен (Dolph Lundgren) олон загвар өмсөгч, жүжигчин бүсгүйчүүдтэй учир ургуулж байсан билээ. Тэгвэл тэрээр хоёр дахь эхнэрээрээ залуухан фитнессийн багшийг сонгосон байна. 

62 настай Дольф Лундгрен 24-тэй бүсгүйг эхнэрээ болгожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тулаантай киноны эрин үед тэрээр Сильвестр Сталлоне, Чак Норрис, Арнольд Шварценеггер нарын хамт Холливудын алдрын оргилд хүрсэн юм. Ялангуяа "Рокки-4" кинонд Зөвлөлтийн боксчин Иван Драгогийн дүрийг бүтээснээр нь үзэгчид сайн мэднэ.

Жүжигчний карьерын зэрэгцээ спортын ертөнцөд амжилт үзүүлсэн, тэр ч байтугай Сиднейн их сургуульд химийн инженерийн магистрын зэрэг хамгаалсан гээд түүний амьдрал эерэг зүйлсээр баялаг.

Дольф амьдралдаа нэг л удаа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг. Шведийн үнэт эдлэлийн дизайнер Анетте Киберг, Дольф нар 1993 онд гэрлэж, Ида, Грета нэртэй хоёр сайхан охин төрүүлж өсгөсөн ч 2011 онд хоёр тийшээ болсон юм.

Тэгвэл энэ онд Дольф хоёр дахь удаагаа гэрлэхээр шийджээ. 62 настай жүжигчин маань Эмма Крокдал гэдэг 24 настай норвеги бүсгүйг сонгосон байна. Тэрээр инстаграм дээрээ "Шведэд нэгэн чухал зүйл боллоо" гэсэн тайлбартайгаар зургаа оруулж, баярт мэдээгээ хуваалцжээ.

Хосууд анх 2019 онд, Эммагийн ажиллаж байсан фитнесст танилцжээ. Анхандаа бүсгүй өөрийнх нь өмнө дэлхийд цуутай жүжигчин зогсож байгааг мэдээгүй аж.

Жүжигчин эр өөрийн хувийн амьдрал, зургуудаа сошиал орчинд тавиад байдаггүй тул хамт байгаа зургийг харсан олон хүмүүс залуу эхнэрийг нь том охин Ида нь байна гэж буруу ойлгожээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()