Хүмүүсийн зочид буудалд үлдээсэн хачирхалтай зүйлс

Хүмүүс ажил амины шаардлагаар зочид буудлаар үйлчлүүлэх тохиолдлууд цөөнгүй байдаг. Тиймдээ ч зарим тохиолдолд, буудлын өрөөнөөс хүний санаанд оромгүй зүйлсийг олддог гэнэ. Ингээд хүмүүсийн санаатай, санаагүйгээр буудлынхаа өрөөнд үлдээгээд явсан хачирхалтай зүйлсийг хамтдаа харцгаая. 
Хүмүүсийн зочид буудалд үлдээсэн хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Секс хүүхэлдэй
Нэгэн залуу, үйлчлүүлдэг зочид буудлынхаа нэг л өрөөнд үргэлж ордог байжээ. Улмаар буудлын ажилчид түүнийг ямар нэгэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй хэмээн хардаж, буудлын өрөөг шалгатал, орны матрасны доор хийлдэг секс хүүхэлдэйг нуусан байхыг олсон гэнэ. Тэрхүү зүйлийг буудлын ажилчид гаргаж хаясан бөгөөд нөгөө залуу дахин тэр буудлаар үйлчлүүлээгүй байна.



2. Салатны жор бүхий гар бичмэлтэй тэмдэглэл
"B&B" үйлчилгээний газрын үүсгэн байгуулагчийн буудалласан өрөөнөөс, буудлын ажилчид  нэгэн хуучны тэмдэглэлийг үлдээгээд явсныг олжээ. Тэрхүү дэвтэрт "Намайг дурлуулдаг салатнууд" хэмээн бичсэн, амтлаг салатны жоруудыг бичсэн гар бичмэлийг олсон гэдэг. Тэрхүү тэмдэглэлд, салатыг юу онцгой амттай болгодог вэ гэх мэт зүйлсийг нэгд нэгэнгүй гаргацтай ойлгомжтой бичсэн байсан нь буудлын ажилчдыг гайхшруулсан гэдэг.



3. Хааны угсааныхны царай бүхий маскууд
Нэгэн үйлчлүүлэгчийн өрөөнөөс, буудлын ажилчид Хатан хаан 2-р Элизавет (Elizabeth)-ийн төрх бүхий 18 цаасан баг, хунтайж Филипп (Philip)-ийн 12 баг, Гүнгийн ахайтан Кейт Миддлтон (Kate Middleton)-ийн царайны  36 ширхэг сонины хайчилбаруудыг олж байжээ.



4. Зохиолч Эл Жеймсийн "Fifty Shades of Grey" номууд
Нэгэн солиотой үйлчлүүлэгчийн өрөөнөөс Зохиолч Эл Жеймс (El James)-ийн "Fifty Shades of Grey" 7000 ширхэг номыг олсон ажээ.



5. Хиймэл хөлнүүд
2003 онд Swallow зочид буудлын нэгэн өрөөнөөс 80 ширхэг хиймэл хөлнүүдийг олсон байна.



6. Суултууран дээр хоол хийсэн нь
Виржиниа мужын "Terrace" зочид буудлын менежер, үйлчлүүлэгчийнхээ өрөөнөөс нэгэн санаанд оромгүй зүйлийг олжээ. Тэр үйлчлүүлэгч, угаалгын өрөөний суултууран доторх усыг шавхаж, түүндээ нүүрс хийх гал түлж, тогоо тавин хоол хийсэн байдалтай хайлж харласан суултуурыг олсон байна.



7. Буудлын өрөөнд нас барсан үйлчлүүлэгч
Буудлын өрөөнд цэвэрлэгээ хийхээр орсон үйлчлэгч бүсгүй 83 настай нэгэн эрийг, өрөөндөө амьсгал хураасан байхыг олжээ. Үйлчлэгч бүсгүй эхэндээ түүнийг зүгээр л унтаж байна хэмээн бодож анзаараагүй байсан аж. Гэвч 3 хоногийн турш хөдөлгөөнгүй хэвтэх эрийг хараад үхсэн болохыг нь мэдсэн гэдэг.



8. Үнэнч фенийн үлдээсэн бэлэг
Английн нэгэн зочид буудлын өрөөнөөс Америкийн хошин шогийн жүжигчин Ленни Генри (Lenny Henry)-ийн зураг бүхий хэвлэмэл самбарыг олжээ.



9. Сүнстэй өрөө
Нэр нь үл мэдэгдэгч зочид буудлын ажилтанд тохиолдсон хачирхалтай түүхийг орчуулан хүргэвэл, "Би нэгэн тансаг зочид буудалд ажилладаг байлаа. Буудлаар үйлчлүүлсэн хэсэг хүмүүс, буудаллах хугацаандаа ямар ч дуу чимээ гаргаагүйг санаж байна. Удалгүй тэд гарч, би өрөөг цэвэрлэхээр ороход тэнд нэг л зүйл биш болсон байлаа. Учир нь өрөөний бүх тавилга таазанд тогтож байсныг би одоо ч гайхдаг гэжээ."



10.  Тансаг машины түлхүүр
Нэгэн үйлчлүүлэгч өрөөндөө "Порше 911" машиныхаа түлхүүрийг орхиод явчихсан гэдэг. Үнэтэй машиныхаа түлхүүрийг мартаад явдаг хүн бас байдаг л юм байна.



11. Хийлдэг хонь
Эдинбургийн нэгэн буудлын өрөөнөөс, үйлчилгээний ажилчид хийлдэг хонь бүхий хүүхэлдэйг олж байжээ. Түүнийг яг яах гэж авч ирсэн нь бас л сонин шүү.



12. Чандар
Зочид буудлаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч, ээжийнхээ чандрыг мартаад үлдээчихсэн гэдэг. Харин дараа нь үйлчилгээний ажилтнуудаас түүнийгээ авсан ажээ.



13. Хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээний тасалбар
"Swallow" зочид буудлын өрөөнд, нэгэн үйлчлүүлэгч хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээнийхээ тасалбараа мартаад орхисон байжээ. Зарим хүмүүсийн хайгаад ч олж чадахгүй зүйлийг үлдээгээд явна гэдэг бас л их хэнэггүй байгаа биз.



14. Хиймэл шүд
Лондонгийн нэгэн зочид буудлын өрөөнөөс, үйлчилгээний ажилчид шилэн аяганд хийсэн хиймэл шүдийг олсон гэнэ. Хиймэл шүдээ орхичихоод хүнтэй ярих хэцүү л байсан байхдаа.



15. Хурдны морь
Английн нэгэн зочид буудлын гадаа хашаанаас үйлчлүүлэгчийн орхиод явсан хурдны морийг олж байжээ.



16. Алмазан бөгж
Америкийн нэгэн зочид буудлын өрөөнөөс алмазан шигтгээтэй хуримын бөгжөө мартаад явсныг буудлын ажилчид олон эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.



17. Рентген зураг
Нэгэн үйлчлүүлэгч рентген зургаа үлдээгээд явжээ.



18. Муужгайнууд
Хүмүүс буудлынхаа өрөөнд эд зүйлээ орхиод явах нь энгийн зүйлсийн нэг болсон. Гэсэн ч Английн нэгэн зочид буудалд буусан үйлчлүүлэгч муужгайнуудаа орхиод явсныг амьтдыг хамгаалах нийгэмлэгт хүргэж өгсөн байна.



19. Ямаа
"Зочид буудлын үйлчлэгч бүсгүй хүний хувцас өмссөн ямааг буудлын өрөөнөөс олж, гүн цочирдсон гэнэ. Учир нь хэн ч буудлын өрөөнөөс амьд ямаа гараад ирнэ гэж санаагүй болох нь лавтай. 



20. Майонез
Сиднейн зочид буудлын угаалгын өрөөнөөс нэгэн үйлчлүүлэгч шүршүүрэн дотроо майонез үлдээгээд явсныг олсон гэдэг. Чухам яагаад заавал угаалгын өрөөнд хүнсний майонез хэрэглэсэн нь бас л сонин асуудал байгаа биз?



21. Бамбаруушнууд
Өхөөрдөм хөөрхөн бамбаруушинд дургүй хүн ховор бизээ. Нэгэн үйлчлүүлэгийн өрөөнөөс яг л Санта Клаус ирээд явсан уу гэлтэй дүүрэн бамбаруушийг олж байжээ.



22. Яст мэлхий
Японы нэгэн зочид буудалд, үйлчлүүлэгч яст мэлхий үлдээгээд явсныг буудлын ажилтнууд олж, улмаар эзэнд нь хүргэж өгсөн байна.



23. Тоглоомууд
Лондон хотын буудлаас үйлчлүүлэгчийн үлдээгээд явсан төрөл бүрийн мэргэжлийн хувцастай жижигхэн тоглоомууд байхыг олсон байна.



24. Хуримын даашинз
Голландын хосууд хуримын бал сарынхаа дараа, буудлын өрөөндөө даашинзаа мартаад явчихсан гэдэг.



25. Нусны алчуур
Зочид буудлаар үйлчлүүлсэн зочин, буудлынхаа өрөөнд нусныхаа алчуурыг үлдээн яваад эргэн ирж авч байжээ. Учир нь тэрхүү нусны алчуур нь хайртай хүнийх нь бэлэглэсэн бэлэг байсан хэмээн даруй эргэн ирж авсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()