Илон Маск жүжигчин Амбер Херд, Кара Делевинь нартай гурвалсан харилцаанд орсон уу?

Цахилгаан машин үйлдвэрлэлийн "Tesla", сансрын аяллын "SpaceX" зэрэг компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан, саяхан шинэ хүүхдээ өлгийдөн авсан Илон Маск (Elon Musk) нэгэн томоохон шуугианы эзэн болов. Түүнийг жүжигчин Амбер Херд (Amber Heard), Кара Делевинь (Cara Delevingne) нартай групп секс хийсэн гэх цуурхал дэгдээд байгаа юм. 

Илон Маск жүжигчин Амбер Херд, Кара Делевинь нартай гурвалсан харилцаанд орсон уу?

Амбер Херд өөрт нь Жонни Депп олон удаа гар хүрч, зүй бусаар харьцсан хэмээх үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд их хэмжээний мөнгө нэхэмжлээд байсан юм. Харин Жонни Депп эсрэгээрээ өөрт нь Амбер Херд гар хүрдэг байсны дээр сэтгэл зүйн дарамт учруулдаг байсныг батлах эд мөрийн баримт гаргаж ирсэн байна.  

Салсан хоёрын танил залуу шүүхийн өмнө гэрчээр дуудагдсан бөгөөд тэрбээр Амбер Херд, Кара Делевинь, Nлон Маск нар групп секс хийж байсан хэмээн мэдүүлжээ. Түүний хэлж байгаагаар тухайн үед Амбер Херд, Жонни Депп нар гэрлэлтээ цуцлуулаагүй байсан гэнэ. 

Энэ хэрэгт орооцолдсон хүмүүс бүгд тийм зүйл болоогүй хэмээн мэдэгдсэн байна. Шүүхээс Кара Делевинийг мэдүүлэг өгүүлэхээр дуудсан бөгөөд түүний яг юу гэж хэлэхийг хүлээх л үлдлээ. 

Эх сурвалж: Daily Mail

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()