1
Зарим нэг хорт хавдрын эрсдэл буурна
Цайнд антиоксидант агуулагддаг учир арьс, түрүү булчирхай, уушги болон хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг. Өөр өөр төрлийн цайнууд өөр төрлийн хорт хавдруудад үйлчилдэг ба жишээ нь балжингаравтай цай хоол боловсруулах тогтолцооны эрхтний хорт хавдраас сэргийлдэг бол ногоон цай элэгний хорт хавдрын эрсдэлийг буруулдаг аж.
2
Чихрийн шижингийн эрсдэлийг буруулна
Өдөр бүр хар цай уух нь хоол идсэний дараа чихрийн төвшинг тань хянаж, чихрийн шижинтэй болох магадлалыг буруулдаг.
3
Шүд бэхжүүлнэ
Хэдийгээр өдөр бүр цай уух нь шүдийг толботой болгож мэдэх ч ногоон цай нь бактерийн эсрэг үйлчилгээтэй учир аман дахь нянгаас үүссэн шүд цооролтыг багасгадаг.
4
Зүрхэнд сайн
Цайнд үрэвслийн эсрэг шинж чанар агуулагддаг учир судасийг суллаж, зүрхэн дахь ачааллыг бууруулна. Өдөр бүр гурван аяга хар цай ууснаар зүрхэнд маш их ач тустай байх нь ээ.
5
Альцхаймерын өвчний эрсдэлийг багасгана
Альзхаймерийн өвчин нь санах ой, үг хэл гэх мэтэд нөлөөлдөг өвчин юм. Эрт шинж тэмдгүүдийг нь ойлгон, сэргийлэх хэрэгтэй бөгөөд ногоон цай ууснаар стресснд дархлаа үүсгэж Альзхаймерийн өвчнөөс сэргийлж болно.
6
Tав тухтай унтахад тусална
Хэрэв та шөнө унтахдаа ихээхэн хөрвөөж, унтахад асуудалтай байдаг бол унтахын өмнө кофеин агуулаагүй ургамлын гаралтай цай уугаад үзээрэй. Ингэснээр таны нойргүйдлийн асуудал шийдэгдэнэ.
7
Анхаарал төвлөрөлт сайжирна
Цайнд агуулагдах кофеин таныг сэргэг байлгадаг. Ямар нэг зүйлд төвлөрч чадахгүй байгаа бол ажил болон хичээл хийхээсээ өмнө халуун цай ууж үзээрэй.
8
Бодисын солилцоог дэмжинэ
Анхаарал төвлөрөлт сайжруулахаас гадна кофеин нь бодисын солилцоог дэмждэг учир 100 калор хүртэлх өөх тосыг хайлуулж болдог байна. Өдрийн кофеиний хэмжээг 300 аас 400 грам хүртэл байлгахыг эмч нар зөвлөжээ.
Цайг бид зөвхөн ургамлаас бүрддэг учир хүний биед ямар ч хоргүй, их уух тусам сайн нөлөө үзүүлдэг гэж боддог. Гэсэн ч цайг зохисгүй, буруу хэрэглэхэд тулгарах асуудлууд бишгүй байдаг байна.
9
Сул талууд
1. Төмрийн дутагдалд орох
Tа маш их хэмжээний төмөр агуулсан хоол хүнс идэх ч цайнд агуулагдах (catechins) бодисоос үүдэн тэр шим тэжээлийг хүлээн авалгүй байсаар та цус багадалттай болох магадлалтай. Гэвч ихэнх эрүүл хүмүүст нөлөөлөл байхгүй, харин цус багадалт, төмрийн дутагдалд орсон хүмүүс их хэмжээний ногоон цай уухаас зайлсхийх хэрэгтэй.
2. Цус алдах эрсдэл нэмэгдэнэ
Өдөр бүр цайг их хэмжээгээр хэрэглэх нь хүний бие амархан хөхөрч, жижиг шархнаас цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хагалгаа, мэс заслын эмч нар өвчтөнүүддээ мэс ажилбараас өмнө хоёроос гурван долоо хоногийн өмнөөс цай уухаа болихыг зөвлөдөг аж.
3. Tаны уусан эм үйлчлэхгүй байж мэднэ
Хэдийгээр цайны биед ашиг тустай олон ч өдөр бүр цай уухаасаа өмнө эмчтэйгээ зөвлөөрэй. "catechins" бодис зүрх судасны эмд нөлөөлөх магадлалтай гэнэ.
БОНУС: Ямар цай хамгийн эрүүл вэ?
Цайг сонгохдоо чихрийн агууламжид сайтар анхаараарай, учир нь зарим цай хиймэл амт чихэр оруулагч агуулсан байж болзошгүй байдаг. Ногоон цай хамгийн бага боловсруулалттай ба бүх цайнаас хамгийн их эрүүл мэндийн ач тустай.
Эх сурвалж: The Healthy