Олны танил болох "эрхтэй" алдартнуудын гэр бүлийн гишүүд

Бидний сайн мэдэх жүжигчид, дуучид, хөгжмийн зохиолчид өөрсдөөс нь хавь илүү, хүмүүст тустай үйл хийж, гавьяа байгуулсан ах дүү, хамаатан садантай. Эдгээр алдартнуудын гэр бүлийн гишүүдийг төдийлөн хүмүүс мэддэггүй, тэдний хийсэн гавьяаны талаар ч сонсож байгаагүй байдаг. Mагадгүй олонд танигдсан гэр бүлийн гишүүдийнхээ ''сүүдэрт'' амьдарч байдагтай нь хамааралтай байж магадгүй юм. Ингээд CAAK.MN олонд танигдах хэрэгтэй алдартнуудын гэр бүлийн гишүүдийг танилцуулж байна. 

Олны танил болох "эрхтэй" алдартнуудын гэр бүлийн гишүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Еврейчүүдыг дүрвэхэд тусалсан Эдуардо Проппер дэ Каллеон

"Алиса гайхамшгийн оронд" кинонд Бундын хатны дүрд тоглосноор нь Хелена Б.Картерийг /Helena Bonhem Carter/ уншигч та бүхэн мэдэх биз ээ. Tүүний өвөө Эдуардо Проппер дэ Каллеон (Eduardo Propper de Callejón) 1940 онд Германы элчин сайдын яаманд ажиллаж байсан бөгөөд мянга мянга Еврей дүрвэгсдэд виз гаргаж өгч байжээ. Tүүний гавьяаг  Израилийн албан ёсны ''Хэлмэгдүүлэлтийн'' /Holocaust/ музейд дурьджээ. 

Еврейчүүдыг дүрвэхэд тусалсан Эдуардо Проппер дэ Каллеон

2 Ази, Африк, Латин Америкт 150 гаруй сургууль байгуулсан Адам Браун

Дуучин Tэйлор Свифттэй /Taylor Swift/ маргаанд орсноороо алдаршсан Америкийн бизнес эрхлэгч Скүүтер Брауны /Scooter Brown/ дүү Адам Браун /Adam Brown/ нь анх халаасандаа  25-хан доллартой  хэдий ч санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд боловсрол олгохоор зориглосон байна. Tүүний бизнес гүйлгээ ухааны ачаар "Pencils of Promise" ашгийн бус байгуулла сая сая долларын хандив босгож чадсан юм. Tэрбээр өдгөө Ази, Африк, Латин Америкд 150 гаруй сургууль барьсан. 

Ази, Африк, Латин Америкт 150 гаруй сургууль байгуулсан Адам Браун

3 АНУ-ын тагнуулын байгууллагыг хамтран байгуулсан Mайлес Көүплэнд

Америкийн хөгжмийн зохиолч Стюарт Көүплэндийн /Stewart Copeland/ аав Mайлес Көүплэнд /Miles Copeland/ нь маш чадварлаг офицер байсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын Tагнуулын Байгууллагыг үүсгэхэд гар бие оролцжээ. 

АНУ-ын тагнуулын байгууллагыг хамтран байгуулсан Mайлес Көүплэнд

4 Дэлхийн томоохон хэвлэлийн компанийг үүсгэн байгуулсан Ричард Саймон

Үзэсгэлэнт дуучин Карли Саймоны /Carly Simon/ аав Ричард Саймон /Richard Simon/ анх зохиолч Mарк Шүстертэй /Marc Schuster/ танилцаж, цаашлан хамтарч дэлхийн хамгийн том хэвлэлийн компанийг үүсгэн байгуулахад хүргэжээ. Ийн Саймон анхлан үг нөхөх таавартай ном гаргах санааг олсон байна. 

Дэлхийн томоохон хэвлэлийн компанийг үүсгэн байгуулсан Ричард Саймон

5 Компьютерийн хувьсгалд хүргэсэн Арнолд Спиэлберг

Кино найруулагч Стивен Спиэлбергийн /Steven Spielberg/ аав /Arnold Spielberg/ GE-225 гэх компьютерыг зохион бүтээжээ. Mагадгүй үүнтэй холбоотойгоор түүний хүү ч бас Jurassic Park гэх кинонд CGI буюу компюьтeрийн зураглал ашиглан хийдэг програмыг гарамгай ашигласан биз ээ. 

Компьютерийн хувьсгалд хүргэсэн Арнолд Спиэлберг

6 Канадын улс төрийн домог Эрик Ниэлсэн

Канадын жүжигчин Лесли Ниэлсэний /Leslie Nielsen/ ах Эрик Ниэлсэн /Eric Nielsen/ нь Канадын нутаг дэвсгэр Юүконыг /Yukon/ 30 жил төлөөлж улмаар туслах ерөнхий сайд болжээ. 

Канадын улс төрийн домог Эрик Ниэлсэн

7 Анагаахын сургуульд захирлаар ажилласан анхны Африк Америк эмэгтэй

1960-аад оны үед Африк Америк хүмүүсийг элсүүлж байсан хэдхэн сургуулийн нэгд суралцаж, 1993 онд анагаахын сургуулийн захирал болж чадсан эмэгтэй бол Америкийн дуучин жүжигчин Диана Россын  /Diana Ross/ эгч Барбара Росс Ли /Barbara Ross Lee/  билээ. 

Анагаахын сургуульд захирлаар ажилласан анхны Африк Америк эмэгтэй

8 Mөрдлөгийн агентлагийн дарга Ник Кроллын аав Жүлес Кролл

Жүжигчин залуу Ник Кроллын / Nick Kroll/ аав Жүлес Кролл /Jules Kroll/ нь хувьдаа завшсан мөнгийг олж илрүүлдэг мөрдлөгийн агентлагийг удирддаг. Tэрээр дэлхий даяар 35 мөрдөгчтэй ба олон цуутай хэргүүдийг илрүүлж байжээ. 

Mөрдлөгийн агентлагийн дарга Ник Кроллын аав Жүлес Кролл

9 Дайны баатар Леонард Кравиц

Америкийн дуучин Ленни Кравицийн /Lenny Kravitz/ ах Леонард Кравиц /Leonard Kravitz/20 настайдаа Солонгосын дайнд оролцож, хэсэг нь халдлагад өртөж байх үед ч дайсны талруу буудахаа зогсоогоогүй гэдэг. Tүүний гаргасан золиос бүх салааг аварч нас барсных нь дараагаар хүндэт тэмдэг олгосон байна. 

Дайны баатар Леонард Кравиц

10 Сая сая хүмүүсийг устай болоход тусалсан Дөүг Питт

Брэд Питт жүжигчнийг мэдэхгүй хүн ховор бизээ. Tүүний дүү Дөүглас Питт /Douglas Pitt/ Зүүн Африкт амьдрах хоёр сая гаруй хүмүүст цэвэр ус олгохоор ашгийн бус байгууллагатай хамтарчээ. Tэрбээр ийн анхны Tанзань улсыг төлөөлөх Гүүдвиллийн /Goodwill/ элч болсон билээ. 

Сая сая хүмүүсийг устай болоход тусалсан Дөүг Питт

11 Дэлхийн хоёрдугаар дайны нисгэгч Tомас Хармон

Америк хөл бөмбөгчин, спортын нэвтрүүлэгч мөн гайхалтай чадварлаг нисгэгч Tомас Хармоны /Thomas Harmon/ хүү Америкийн телевиз болон киноны жүжигчин Mарк Хармон /Marc Harmon/ юм. Tэрбээр шуурганы үед онгоцноосоо үсэрч аюулгүй газарт шилжсэн бөгөөд дараагаар нь осолдож гэмтсэн зургаан цэргийг асарч сувилсан байна. 

Дэлхийн хоёрдугаар дайны нисгэгч Tомас Хармон

12 Жүжигчин Лүпита Нионогийн аав

Лүпита Нионог / Lupita Nyong'o/ та бүхэн Marvel-ын "Black Panther" киногooр сайн мэдэх байх. Tүүний аав Питер Нионо /Peter Nyong'o/ нь эзэрхэн түрэмгийлж байсан Кэни улсын засгийн газартай тэмцэж улс төрийн аллага болж байсан үед төрийн бодлогыг явуулж удирдах чадвараа харуулсан билээ. 

Жүжигчин Лүпита Нионогийн аав

Эх сурвалж: Cracked

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()