Цаазаар авахуулах өдрөө 46 жил хүлээсэн Япон эрийн сэтгэл шимшрэм түүх

Бүтэн 34 жилийн өдөр бүрийг ''Өнөөдөр миний амьдрах сүүлийн өдөр болов уу'' хэмээн бодож эхлүүлэх ямар байдаг бол? Ивао Хакамада нэрт Япон эр 46 жилийг шоронд өнгөрүүлсэн бөгөөд үүний 34 жилийг цаазлах өдрөө хүлээж сэтгэлийн тамд тарчилж өнгөрөөжээ. 

Цаазаар авахуулах өдрөө 46 жил хүлээсэн Япон эрийн сэтгэл шимшрэм түүх

Зовсны эцэст 2014 онд Хакамада буруугүй хэмээн цагаатгагдаж суллагдах үедээ тэрбээр аль хэдийн 78 нас хүрсэн байсан байна. 

Хакамада цаазаар авахуулах ялаа хүлээж хагас зууныг шоронд өнгөрүүлсэн. Тэрбээр Японы цагдаа, шүүхийн шударга бус байдлын амьд жишээ болсон бөгөөд 2011 онд түүнийг цаазаар авах ялыг хамгийн удаан хүлээсэн хоригдлоор Гиннесийн номд бүртгэж авчээ.

50 жилийн өмнө Ивао Хакамада мэргэжлийн боксчин байжээ. 1966 оны зургадугаар сарын 30- нд Хакамадaг хүн амины хэргээр баривчилж, түүний амьдрал нэг хормын дотор орвонгоороо эргэж орхив.  Тэр үед буурцгийн нухашны үйлдвэрийн захирал гэртээ алуулсан байдалтай олдсон байна. Хэргийг үйлдсэн этгээд үйлдвэрийн захирал болон түүний эхнэр, хоёр охиныг хороож, байшинг нь шатаасан байжээ.

Гэмт хэрэгтэн буурцгийн саванд цус үсэрсэн цамц нуусан нь эд мөрийн баримт болж, уг хэргийн гол сэжигтнээр үйлдвэрийн ажилтан Ивао Хакамадаг хэрэгт татсан байна. Мөрдөн байцаалтын үндсэн дээр уг цамц Хакамадагийнх гэж батлагджээ. 

1968 оны есдүгээр сард Шизуока дүүргийн шүүх Хакамадаг дүүжлэн цаазаар авах ял оноов. Шүүх хуурамч нотлох баримтууд ашигласан ба түүнийг эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэж дөнгөв. Хөөрхий залууг 23 хоног байцаахдаа маш хүнд нөхцөлд байлгаж, ус ч өгөлгүй, ариун цэврийн өрөө ч оруулахгүйгээр хэргээ хүлээхийг шахаж шаардаж байв.

Дараагийн хэдэн арван жилүүдэд Хакамада давж заалдахыг хичээсэн ч түүний хүссэнээр болсонгүй. 1980 онд улсын Дэд Шүүх шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын тухай хуулийг баталсан байна. Гурван жил хоригдсоны дараа Хакамада өөрийн хүүдээ хандсан захидалдаа: " Та нарын эцэг буруугүй гэдгийн би батлах болно. Үүнийг миний хэрэг дээр ажиллаж байсан цагдаа, шүүгч нар хамгийн сайн мэднэ. Би энэ төмөр гинжийг тасалж та нар дээрээ очих болно" хэмээн бичиж байв. Хакамадaг хүү нь, түүний эгч нь (зурган дээрх) хүлээж байсан юм. 

 

Хидеко Хакамада шударга бусаар хэрэг хүлээсэн ахынхаа төлөө 46 жил тэмцсэн. Энэ бүх жилүүдэд тэрбээр нэг ч удаа итгэл найдвараа алдалгүйгээр гурван удаа өмгөөлөгчөөрөө давж заалдуулж байсан байна. 

Японд цаазаар авах ял эдэлж буй хоригдлуудыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарладаг бөгөөд ганцаарчлан хорихоос гадна хамаатан садантай нь хязгаарлагдмал харилцаатай байлгадаг. Хакамада ийм нөхцөлд хэдэн жилийн турш биш хэдэн арван жил амьдарсан.

34 жилийг Ивао Хакамада шоронгийн хүйтэн өрөөнд шударга ёсыг мөрөөдөж, ганцаар хоног тоолон өнгөрүүлсэн. Бүх зүйлээс тусгаарлагдсан нь түүний сэтгэцийг цочроож тэрбээр өөрийн бодол санаагаа илэрхийлж чадахаа болин эгч болон гэрийнхэнтэйгээ уулзахаас татгалздаг болсон байжээ. 

Иваог баривчлагдсанаас хойш 44 жилийн дараа түүний эгч Хидекогийн толгойд нэгэн мэргэн санаа төрөв. Ингээд тэрбээр ДНХ шинжилгээ хийлгэжээ. Хидеко өөрийн цусны шинжилгээг жинхэнэ алуурчны нуусан цусанд будагдсан цамцтай харьцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шинжлүүлсэн байна. Хэргийн ганц баримт болсон хувцас дээрх цусны дээж нь ялтны цустай тохирохгүй байсан тул хэргийг дахин хянуулахаар илгээсэн бөгөөд хоёр жилийн дараа буюу 2014 оны гуравдугаар сард Ивао шоронгоос суллагджээ.

Түүнийг шоронгоос гарахад сэтгүүлчид Иваогийн одоо юу идэхийг хүсэж байгааг асуухад нэг сэтгүүлч дургүйцэн: “Түүнийг зүгээр орхи! Энгийн амьдралаар амьдарч чадахгүй болсныг нь харахгүй байна уу" гэхэд Иво дээш харан: "Би пиво ууж, бялуу идмээр байна" гэсэн гэдэг. 

Хүний эрхийн тэмцэгчид Японы цаазаар авах шийтгэлийн системийг ихэд шүүмжилдэг. Японы шударга ёсны тогтолцоо нь цаазаар авах ялтай хоригдлуудыг төсөөлөхийн аргагүй байдалд, тусгаарлалтын хамгийн хатуу дэглэмд байлгах шаардлагатай гэж үздэг. Хоригдлуудад цаазаар авах ялыг хэзээ гүйцэлдүүлэхээ хэлдэггүй нь хэтэрхий харгис, сэтгэлзүйн дайралт юм. Эмнести Интернэшнлийн Британийн салбарын захирал Кейт Аллен хэлэхдээ: "Хүн өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодон сэтгэлийн зовууртай байх нь үгээр хэлэмгүй аймшигтай." гэсэн байна.

Цэл залуу насандаа хилс хэрэгт гүтгэгдэж амьдралынхаа 46 жилийг шоронд өнгөрөөнө гэдэг хар дарсан зүүд мэт. 

Ивао Хакамада энгийн амьдралдаа эргэн орохын тулд маш их хичээл зүтгэл гаргасан байна. Түүний эгч их хичээсний үр дүнд Хакамада энгийн байдалдаа орж инээмсэглэж эхэлсэн юм. 

Эх сурвалж: Big Picture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()